Moderator: mgl_300
Би одоо 29-тэй ганц бие эмэгтэй, царай муутай бас биш л дээ. Би өмнө нь нэг найз залуутай байсан. Тэрэнтэй бараг 2 жил болсон байх. Найз залуугаасаа салснаас хэдэн сарын дараа бараг 50 хүрч байгаа нэг хүнтэй танилцсан. Надад эхнээсээ л тэр хүний биеэ маш сайхан авч явж байгаа, хүмүүстэй их соёлтой, эелдэг харьцаж байгаа нь таалагдсан юм. Бас их цэвэрч, наснаасаа нэлээд залуу харагддаг их сайхан хүн л дээ. Тэгээд саяхнаас тэр хүнтэй уулздаг болсон. түүний бүх байдал үнэхээр таалагдсан, Түүний секс хийж байгаа, эмэгтэй хүнтэй харьцаж байгаа, халамж тавьж байгаа, маш их эрдэмтэй хүн мөртлээ энгийн даруухан. Би үнэхээр одоо зөвхөн тэр хүнийг л бодоод байдаг болчлоо.
Гэтэл саяхнаас миний хуучин найз залуу 2-лаа эвлэрье, эргээд нийлье, бараг сууя гэх мэтийн юм яриад утасдаад байдаг болсон. Би үнэхээр ямар ч эргэлзээгүй энэ хүнийг сонгомоор байна л даа. Гэхдээ манай найзууд хөгшин хүн одоо хичнээн сексийн чадвартай байгаа ч удахгүй өөрчлөгдөнө, хэцүү гээд байх юм. Эрэгтэй хүмүүс хэдэн наснаасаа эхлээд бэлгийн чадавх нь мууддаг вэ? Ах эгч нараа надад зөвлөгөө өгөөч, би яавал дээр вэ?