Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Америкт байгаа “Жинхэнэ” Монгол залуу
Саяхан Чикаго хотын нэгэн барилга доторх хөл бөмбөгийн талбайд дүрэмгүй барилдаан буюу  submission wrestling /grappling/ гэж нэрлэдэг барилдааны төрлөөр өндөр зэрэглэлтэй тамирчдын тэмцээн болж өнгөрчээ. Бүх төрлийн арга мэхээр, өөрийн чадвараа гарган өрсөлддөг бөхийн бас тулааны гэж ч болох энэ тэмцээнд нийт 14 дэвжээн дээр бүтэн есөн цагийн турш сонирхолтой өрсөлдөөн болсон аж. 

Зэрэг ангилал, жин тус бүрдээ 30-40 шилдэг бөх барилдсан энэ тэмцээний 35-аас дээш насны өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн хөнгөн хүнд жинд Монголын тамирчин Н.Энхээ хүрэл медаль хүртэж хоёр амжилт гаргасан байна. Энэ тэмцээн нь дэлхийн цомын аварга шалгаруулах Чикагод зохиогдсон ээлжит цуврал тэмцээн юм байна.

Н.Энхээгийн талаар найз нар нь "Найзыгаа гурван сарын өмнөөс тэмцээнд бэлтгэж байгаа гэдгийг дуулсан л даа. Харин тэмцээний маргааш найз руугаа утасдан, "Тэмцээн амжилттай юу?" гэж асуувал, "Медалийн тавцанд зогссон шүү" гэж билээ. Баярыг нь хуваалцахаар найзынхаа гэрт очвол юу ч болоогүй юм шиг бичиг цаас дэлгэчихсэн, ном уншаад сууж байх юм. Өөр хэн нэгэн байсан бол ийм том тэмцээнээс медаль авсандаа яаж баярлаж хөөрч, бусдад гайхуулж, тэмдэглэн баярлаж байх бол гэж бодоод даруухан занг нь гайхсан. Ер нь монголчууд сэтгэлийн хөдөлгөөн багатай, даруухан хүмүүс юм.

Тэгээд найзаасаа "Тэмцээний зураг байна уу" гэж асуусан чинь тэмцээнд зураг авах хориотой, камер аппарат оруулахгүй байсан гэж байна. Харин нэг танил, Бразил залуу нууцаар ганц нэг зураг авч амжсан байх гэнэ. Ингээд бид хамтдаа зурагны эрэлд гарлаа. Вэб хуудаснаас нь зураг татах гэтэл нэг ширхэг зураг 39,99$ гэнэ. Төлбөрөө хийсний дараа ганц зураг харна. Хэрэв тэр зураг нь таалагдахгүй бол дахиад төлбөр хийх учиртай. Бүр ч барахгүй шинжтэй. Найзыгаа шахаж байж сахлыг нь хусуулаад хамтдаа гарч нэг газар хоол идлээ. Хэрдээ найзыгаа баярлуулах санаатай Танц пиво уучихаач" гэсэн чинь "Машин барьж яваа болохгүй, надад ус байхад л болноо" гэх. 

Энэ хооронд нөгөө Бразил найз руу нь холбоо барьж гуйсаар байж хэдэн зураг и-мэйл уруугаа хийлгэж     амжлаа. Бразил залуусын яриагаар тэд энэ тэмцээнд аль гуравдугаар сарын эхнээс бэлтгэж эхэлсэн юм байна. Түвшин түвшиндээ насны ангиллаар барилдахаар таван бразил, гурван монгол залуу хамтдаа бэлтгэж л дээ. Тэмцээн дээр очоод хоёр монгол залуу нь "Хэцүү юм байна, оролцохоо болилоо" гэсэн гэнэ. Харин мөнөөх бразил залуучууд медальд хүрч чадаагүй гэнэ. Миний найзыг Нямаагийн Энхээ гэдэг. Хүмүүс Нямаа гэж дуудсаар дасал болсон. Өөрөө ч "Би аавдаа их хайртай, аавынхаа нэрийг гаргаж байвал болоо" гэнэ. 

2003 онд бид Нью-Йорк хотод танилцаж, гэр бүлийн найзууд болсноор өдий хүртэл сайн найзууд хэвээрээ. Бид Нямаагаа дагаад Нью-Йоркоос Чикагод нүүж ирж байлаа. Харахад их зантай юм шиг хэрнээ үг дуу цөөнтэй, хүн чанартай жинхэнэ эр хүн шүү дээ. Далд муу санаагүй, илэн далангүй яриатай, хүн хүнд олон ааш гаргаад байдаггүй, наргих үедээ муугүй хошигноно, ярих үедээ их ухаантай, хэрэг болох зүйл их хэлж өгнө. ММА-д бүтэн контакттай тэмцээнд 2003 онд II байр, 2004, 2005 онд Нью-Иоркийн аварга болж байсан. Нээрээ 2005 онд аварга болчихоод, шөнө дунд гэртээ ирж унтчихаад өглөө эрт дасгалаа хийгээд гадаа гүйж явахад нь асууж байж аварга болсныг нь мэдэж билээ. Яг тэр мөчид баярлахаас гадна өрөвдөж, хайрлаж л байлаа. 

"Тэмцээн чинь шөнө дунд дууссан юм бол утасдаж хэлэхгүй яасан юм бэ?" гэхэд "Яахав, яахав. Та нарыг унтаж амраг гэж бодоод" гэнэ. Олон улсын тэмцээнээс бэртэл авч хиймэл тохой хийлгэхдээ хүртэл дуулгаагүй нөхөр дөө. Гурав хоногийн дараа эхнэр маань "Нямаагийн машин ер харагдахгүй байна. Юу болсон юм бол" гэхээр нь утсаар залгаж байж учрыг мэдэж байх жишээтэй. Харин тэр үед клубийнх нь багш тамирчид, даатгалын газрын төлөөлөгч, ивээн тэтгэгч байгууллагын төлөөний хүмүүс анхаарал тавин тусалж байсан юм. Зарим үед нүд хамар нь хавдчихсан, нүдэндээ хар шил зүүчихсэн "Нүд өвдөөд, гар хөл өвдөөд" гээд л явж байна. Хүн хэрэг болгож асуухгүй л бол хүнд хэлнэ гэж байхгүй.

Бид хэл ус сайтай болохоор нь юм болгон дээр Нямааг л гуйна. Шөнө ажил гарч оройтох, цагдаатай хэл амаа ололцохгүй үед, заримдаа машин эвдэрч саатах бүрд албатай юм шиг л Нямаа руу утасдана. Хагас бүтэн сайнд ч амраахгүй байх тохиолдол зөндөө. Тэр болгонд хэзээ ч түвэгшөөж байсангүй. Харин өөрсдөө зав муутай болохоороо найзыгаа мартаж л орхино. Жаахан хүн муутай хэрэг л дээ. Хэрэв найз минь хүн чанар тааруухан байсан бол бидэнтэй ингэж зууралдаад байхгүй дээ гэж заримдаа боддог юм.

Нямаа маань боломжтой үедээ хоёр хүүгээ Монголоос өөр дээрээ авчирч амраагаад буцаачихна. Хоёр хүү нь жүдогоор амжилттай хичээллэж байгаа болохоор өөрөө ч их баяртай. Хоол ундандаа санаа зовохгүй. Хичээллэдэг клуб болон ивээн тэтгэгч компаниуд нь хүнсний картыг Нь өгдөг болохоор хангалттай дэмжлэг болно. Алив зүйлд онгироод "Би би " гээд байдаггүй, хэлэх гэснээ л тодорхой хэлчихнэ. Их хөдөлмөрч болохоор өдий зэргийн амжилттай яваа. Ширээний болон газрын теннис сайхан тоглоно, усанд сайн сэлдэг. 

Харин хүн гэмтээчихнэ гээд спорт тоглоом төдийлөн сонирхохгүй. Харин наадамд бол гурван даваатай, найранд гурван дугараатай жинхэнэ монгол эр хүн. Хэдийгээр бид одоо юм болгон дээр найзыгаа зовоогоод байдаггүй ч энэ сайхан чанарыг нь үргэлж хүндэлж, бахархаж явдаг. Бидний даруухан сайн найз минь үргэлж өөдрөг сайхан явах болноо.

Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/ 
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3288216/c8e/trackback

manuka

2010.06.20 12:48:54
*.42.251.105

jinhene  er  hunii  saihan  zan bnada^^  manai  aav  duu  2  maani  neg  iimerhuu zantaishdee.  bid  l  umnuus  ni huuruul  bayrlaad  bhaas  uursduu  bol    ih  toomjirgvishdee.  haaya  mangarduu  ch  yum  shig  sanagdah  ue  bdagiishdee  kkk. 

profile

uk_dior

2010.06.20 15:45:14
*.251.150.52

profile

tsenxer

2010.06.21 12:37:37
*.192.56.24

amjilt

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА.

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

МАШИН Яаралтай ЗАРНА! 1 500 000-с ярина [1]

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

배너신청
자생병원

배너신청