Moderator: mgl_300
Нөхрийгөө өөр хүнтэй "яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ...
Уншсан 1271 vote 0 2010.03.10 15:37:20Бүдүүлэгтэж байгаа бол
Миний нууц амраг залуугийн эхнэр нь компьютер, интернэтийн талаар ямар ч мэдлэггүй байсан нь их сайн хэрэг болсон гэх үү дээ. Далимдуулаад хоёулаа бараг дэргэд нь шахуу мессенжердээд, мэйл бичилцээд суудаг байсан гэх үү дээ. Надад ямар гоё уран үгтэй мэйл бичдэг байсан гээч… Тэгсэн мөртлөө эхнэртэйгээ утсаар ярихаараа бараг эхнэрийнх нь өмнөөс уур хүрмээр байдаг байсан. Аймаар муухай бүдүүлэг ярьна. Бараг л дандаа яах гээд байгаа юм, хуц п… шахуу үг хэлнэ. Тэгэхээр миний бодлоор бол нөхөр чинь элдэв заваан үг хэрэглээд бүдүүлэгтээд эхэлсэн бол нэгийг бодох хэрэгтэй шүү. Би тэгээд нэг удаа тэсэлгүй тэр залуугаа эхнэр чинь чамайг гадарлахгүй байна уу гээд асууж үзсэн. Тэгсэн чинь би сексийн тал дээр бүрэн хангаад байдаг болохоор сэжиг авдаггүй юм. Тэгээд дээр нь намайг төрөлхийн тийм бүдүүлэг зантай гэж бодоод сурчихсан байхгүй юу гэж хариулсан. Би л лав эхнэр нь байгаад намайг тийм үгээр надтай ярьдаг байсан бол тэсэхгүй ээ…
Гэнэт аз жаргалаар гийгээд ирвэл…
Би найз хүүхнийхээ нөхөртэй нь явдаг байсан. Хүмүүсийн хэлдгээр өөдгүй гичий л байсан байсан гэхүү дээ. Гэхдээ нуугаад яах вэ, би үнэхээр тэр залууд хайртай, тэр ч надад хайртай байсан. Гэвч тэднийх гурвын гурван хүүхэдтэй байсан болохоор салж нийлэх хэрэггүй гэж шийдэцгээсэн л дээ. Харин найз хүүхэн маань бид хоёрын талаар огт сэжиг авалгүй яваад байсанд би одоо хүртэл гайхдаг юм. Яагаад вэ гэхээр бид хоёр үе үе "факталдаг” байсан. Жишээлэхэд, би өөрөө цав цагаан дэлбээтэй цэцгэнд дуртай л даа. Тийм болохоор нөгөө залуу маань байсхийгээд л надад цэцэг бэлэглэнэ. Гэхдээ эхнэрээ мэхэлж байгаа гэдэг утгаараа сэтгэл нь зовоод эхнэртээ бас яг адилхан цэцэг аваад бэлэглэчихдэг. Тэгсэн чинь нэг удаа найз хүүхэн маань надад ярьдаг байгаа "Манай хүн юу болчихоод байгаа юм бол оо.
Би цагаан өнгөтэй цэцгэнд дургүй гэдгийг мэддэг мөртлөө байсхийгээд л тийм цэцэг барьж ирдэг болчихлоо. Сэтгэл гаргаад цэцэг аваад ирж байхад нь ямар би сарнай цэцгэнд дуртай, яваад солиод ир гэлтэй нь биш гэж бодоод дуугүй л аваад байгаа. Дээр нь сугалаагаар саяыг хожчихсон юм шиг аз жаргалаар гийгээд, талимайраад л явах болсон” гэж.. Тэгэхээр хүндэт эхнэрүүд минь ээ нөхөр чинь та хоёрын өнгөрсөн амьдралын чинь нарийн ширийн зүйлсийг гэнэт мартаад ирвэл андуураад байгаагийн шинж шүү гэж хэлмээр байна. Дээр нь гэнэт аз жаргалаар гийгээд тальмайраад яваа бол бүр ч…
Өө
Миний нууц амраг залуу шууд л ил цагаан худал хэлдэг байсан. Надтай уулзмаар болохоороо эхнэрээсээ элдэв өө хайгаад, хэрүүл нэхээд эхэлдэг байсан. Тэгэж байгаад хэрүүл дэгдээд ирэхээр хүн амар тайван байлгүй, энд чинь байж суух арга алга гээд хаалгаа саваад гардаг. Эхнэр нь хаачих гэж байхыг нь асуухаар "Нууц амрагийндаа очлоо” гэчихдэг. Ийм хариулт сонссон эхнэр нь хачирхалтай нь тайвшраад үнэхээр нууц амрагийнх руугаа явж байна гэж боддоггүй байсан шүү. Зальтай эр байгаа биз? Ер нь миний бодлоор нөхөр нь зальтай байх тусам эхнэрүүд нь гэнэн, итгэмтгий байдаг юм шиг ээ. Тэр бүү хэл миний үс машиных нь суудлын бүрээс дээр наалдаад үлдчихсэн байсан чинь "Юу дэмийрээд хий хараад байгаа юм” гэж улаан цагаан загнаж, уурласаар байгаад зөв зүгээр мултарчихсан гэж надад ярьж байсан гээд л бодчих.
Шинэ байрлал туршаад эхэлвэл…
Би сексийн тал дээр тун гарамгай гэмээр нэг залуутай явдаг байлаа. Эхнэртэй залуу. Орон дотор элдэв юм туршихыг нь зөвшөөрдөг байсан. Би ч бас хүн юм болохоор тэр тал дээр өөрийн гэсэн стильтэй, зуршилтай гэмээр юм уу даа. Тэгсэн чинь нэг удаа миний стилийг авгайтайгаа туршиж үзсэн гэж надад хэлдэг байгаа. Миний айсан гэж. /Би өөрөө ч гэсэн нөхөртэй хүн болохоор тэр залууг эхнэрээс нь салгаж хэрүүл энэ тэр дэгдээхийг хүсдэггүй байсан юм./ Шууд л "Тэнэг юм уу, эхнэр чинь өөр хүнтэй болсон гэдгийг чинь мэдчихнэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн харин больсон гэж дараа нь хэлж байсан. Тэгэхээр эхнэрүүдээ, нөхөр чинь гэнэт нөгөө ажлынхаа стиль энэ тэрийг өөртэй чинь ярилцаж, зөвшилцөлгүйгээр өөрчлөөд эхэлвэл сэжигтэй шүү… Бас нэг юм нэмж хэлэхэд бид хоёр долоо хоногт гурван удаа яг тогтсон цагт уулздаг "журамтай” байлаа. Мань эр ч яг тэр өдрүүдийн, тэр цагт чухал ажилтай гээд эхнэрээ сургачихсан. Тэгсэн чинь нэг удаа би яагаад ч билээ уулзаж чадахаа байчихсан чинь мань хүн харин эхнэртээ сэжиг төрүүлэхгүйн тулд гэртээ харихын оронд энэ тэрүүгээр хэсч цаг барж байгаад харьсан гэсэн.
Эцэст нь дахиад сануулахад эхнэртээ үнэнч явна гэдэг эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм шүү.