"В" продакшны дуучин болж, "lonely night" нэртэй дуудуулж тэр нэрээрээ бие даасан анхныхaa цомгийг гаргаад багагvй ретинг єндєртэй яваа бvсгvй мэдээж Э.Агиймаа.
эрбээр саяхан Тэнгис кино театрын дэлгэцнээ гарсан "Луйварын хот" киноны гол дvрд амжилттай тоглосон. Цаашид кино дэлгэцнээ хvч сорих бодолтойгоо ч нуугаагvй. Гэвч сvvлийн vед дуучин бvсгvй энэхvv амжилтадаа сагаж нэр хvндээ уландаа гишгэх болж. Тvvнийг танидаг хvмvvс тvvнийг бор дарсанд дуртай, нэлээд шоучин гэдэг юм билээ. Дуучин бvсгvй ийм яриаг батлах мэт энд тэндхийн диско клубvvдэд согтуу яваа харагддаг.
Єнгєрсєн сард "SS club'-т ширээ дvvрэн залуусийн дунд ганцаараа суучихсан шал согтуу "Би чамайг хааш нь ч явуулмааргvй байна" гэж дуулаад ширээн дээрээ єнхєрч унаж харагдсан. Хажуу ширээний охидууд "Єє энэ Агиймаа чинь ийм солиотой амьтан байсан юм уу" гээд тас тас хєхрєлдєж "Mass club'-т идэж уусан юмныхаа тооцоогоо хийхгvй бармен дээр нь согтуу очоод "Та нар Агиймаа гэж таних уу? Тэр чинь би байна" хэмээн агсам тавих шахахад найзууд нь арай гэж дагуулж гарсан аж.