Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

OHINII MINI DURLAH ZALUUD ILGEEH ZAHIDAL

Уншсан 3588 vote 0 2011.11.15 19:21:09

Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.
Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5437335/b40/trackback

white rose

2011.11.15 19:30:48
*.166.168.87

sainuu yun huurhun yum be. yaagaad ch yum unshad nulims dusalchihlaa minii ohiniig neeree l nad shig hairlah hun bh bolwuu gej bodloo. ene bichseniig huulj awaad 20 garan jiliin daraa minii gert ireh hurgendee unshuulmaar sanagdchihlaa.

profile

NEW elle

2011.11.15 22:08:44
*.33.150.72

Site.uudaar tenej bgaad olj unshsan chin hoorhon sanagdaad uyraad ohin urtei bolohoor. Buh ohin urtei eejuuded maani taalagdah bh gj bodood l. Bayarlalaa ho

Zochin111

2011.11.15 23:38:26
*.223.93.138

unexeer taalagdlaa.bayrallaa

DOLOON BURKHAN

2011.11.16 08:36:02
*.210.160.195

Дажгүй шүлэг байнаа.Хүүхнүүдээ охинтой болмоор байнаа.Хятадын тэр хүйс тодорхойлдог календарь хэр таарч байна вэ?

profile

NEW elle

2011.11.16 10:21:31
*.199.30.167

Hyatad kalendariig suuld ni haraad tootsood uzsen chin miniih l lav taarch baisan.

성은

2011.11.16 20:21:47
*.68.24.140

unshsan chin goe sanagdchihlaa 

saihan  niitlel bn

life is good

2011.11.18 14:23:26
*.62.217.17

yasan huurhun niitlel we. udahgui mendleh ohinoo bodood buur setgel saihan bolchloo

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
32016 hohnii talaar asuuya [1] dalainus 2011-10-10 1039
32015 hohnii talaar asuuya [1] dalainus 2011-10-09 537
32014 MONGOLD BANKNII BATALGAA GARGANA sormuusmaa 2011-10-09 464
32013 women99 id-tei hund [1] mymik 2011-10-09 633
32012 onoodor 23-00 tsagaas SBS deer mongoliin tuhai garna gene women99 2011-10-09 621
32011 2 hvnd urilga gargana.naidvartai honey0000 2011-10-09 538
32010 urilga awmaar baina Halgai 2011-10-09 486
32009 hi sky,ktf,lg 3iin ali n...... [1] siahan 2011-10-09 619
32008 uuriinhuu ULUN SHEESIIG ugluu bur uuhar turdaguu ? [1] ggirlboy 2011-10-09 1922
32007 Та үнэхээр нүүрээ эрүүл сайхан болгохыг хүсвэл lirikos,Hyasha file chevon 2011-10-09 590
32006 eejvvdees asuuya zaluya 2011-10-09 590
32005 asuuyaa huuhnuudee BMW boss 2011-10-09 745
32004 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-10-09 574
32003 таныг урьж байна file ТОП СТИЛЬ 2011-10-09 746
32002 ????? [2] 2007am 2011-10-09 742
32001 Найзыгаа уривал виз гарах болов уу? [3] eenee12 2011-10-09 755
32000 Шинэ үеийн бизнест урьж байна. sinbi 2011-10-09 487
31999 asuuy. [3] 0033 2011-10-08 777
31998 hi huuhnuudee asuuh yum baa agaariin kargoogoor hun orhoodoi uugii_s1129 2011-10-08 944
31997 nylh huuhedtei hun gereer hiih ajil haij bn. jeonju 전주. gereer l bol yu ch yahvee humuusei tuslaarai lawts 2011-10-08 530
31996 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-10-08 522
31995 heleed uguuch [1] amg 2011-10-08 1466
31994 ЖИ10-ЫН ЖИЛИЙН СУНГАЛТ 70000ВОН БОЛЛОО 10-САРЫН 17 ХҮРТЭЛ gnew2 2011-10-08 488
31993 Zugeer orood uz sinbi 2011-10-08 512
31992 ************mongol taun********** spalding 2011-10-08 633
31991 ********************mongol taun 902toot*********************** spalding 2011-10-08 495
31990 Ороод үзээрэй SALE honey0000 2011-10-08 501
31989 AMORE~~~ HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2011-10-08 734
31988 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-10-08 464
31987 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-10-08 460
31986 Asuult bna aaa [1] mymik 2011-10-08 616
31985 asuult bn busguichuudee [1] soko99 2011-10-07 508
31984 hatsariin ulaan [2] saraan0105 2011-10-07 1447
31983 UGG BOOTS ЗАРЖ БАЙНА file [2] ТОП СТИЛЬ 2011-10-07 1421
31982 ....СОЛОНГОС ,,,ЭМНЭЛЭГҮҮД,,..ЭМНЭЛЭГИЙН УРИЛГА ХЯМД ГАРГАНА 010-7566-7074 ***5- CAP** 2011-10-07 504
31981 Gargaj ogii gs.ganaa 2011-10-07 526
31980 Gargaj ogii gs.ganaa 2011-10-07 450
31979 O HUI брэндын Бэлэгтэй гоо сайхны бараа...Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс гэж юу бэ ? MAKE-UP 2011-10-07 478
31978 ТАНЫ БҮХ БИЕИЙН БАЙДЛЫГ YНЭГҮЙ ОНОШЛОХ ХЯЛБАР АРГА MAKE-UP 2011-10-07 830
31977 baklavriin diplon garguulmaar bna...? connect 2011-10-07 576
31976 LG ~ O HUI BREND 10 САРЫН БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА ЗААВАЛ ҮЗЭЭРЭЭ zayaka99 2011-10-07 513
31975 Хуримын зууч , бичиг баримт puppy23 2011-10-07 484
31974 LG ~ O HUI BREND BITAMINUUUD zayaka99 2011-10-07 575
31973 huuhnuudee asuuya [3] nokiax6 2011-10-07 1961
31972 END TURSUN HUUHDED visa gerchilgee awah tuhai asuuy [3] rose_rose 2011-10-07 5440
배너신청
자생병원

배너신청