Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

OHINII MINI DURLAH ZALUUD ILGEEH ZAHIDAL

Уншсан 3588 vote 0 2011.11.15 19:21:09

Сайхан цэцэгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, ододыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Тэр хайрыг анзаараагүй өнгөрдөг байлаа ч нэгэн цогтой, халуун зүрхний гүнд маш олон жил чи хадгалагдах болно.
Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.
Гараа сайтар угаагаад хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5437335/c0a/trackback

white rose

2011.11.15 19:30:48
*.166.168.87

sainuu yun huurhun yum be. yaagaad ch yum unshad nulims dusalchihlaa minii ohiniig neeree l nad shig hairlah hun bh bolwuu gej bodloo. ene bichseniig huulj awaad 20 garan jiliin daraa minii gert ireh hurgendee unshuulmaar sanagdchihlaa.

profile

NEW elle

2011.11.15 22:08:44
*.33.150.72

Site.uudaar tenej bgaad olj unshsan chin hoorhon sanagdaad uyraad ohin urtei bolohoor. Buh ohin urtei eejuuded maani taalagdah bh gj bodood l. Bayarlalaa ho

Zochin111

2011.11.15 23:38:26
*.223.93.138

unexeer taalagdlaa.bayrallaa

DOLOON BURKHAN

2011.11.16 08:36:02
*.210.160.195

Дажгүй шүлэг байнаа.Хүүхнүүдээ охинтой болмоор байнаа.Хятадын тэр хүйс тодорхойлдог календарь хэр таарч байна вэ?

profile

NEW elle

2011.11.16 10:21:31
*.199.30.167

Hyatad kalendariig suuld ni haraad tootsood uzsen chin miniih l lav taarch baisan.

성은

2011.11.16 20:21:47
*.68.24.140

unshsan chin goe sanagdchihlaa 

saihan  niitlel bn

life is good

2011.11.18 14:23:26
*.62.217.17

yasan huurhun niitlel we. udahgui mendleh ohinoo bodood buur setgel saihan bolchloo

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
32736 Burberry-giin tsvnh zahialj tvriiwchii ni belgend awaarai!!!!!!!!!!!!!010-4819-8442 file 수정_0220 2011-11-15 6949
32735 모란 oiroltso arbait haij bn tuslach album 2011-11-15 518
32734 Ноолууран хөгжил болон нэхий, хурганы арьсан хөнжлийг харж болох сайт байна уу? [1] jiji 2011-11-15 619
32733 (Ээжүүдэд )Хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд Дэлдэн 2011-11-15 499
32732 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-11-15 620
32731 **55 %ХЯМД** СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ**/ОРЧУУЛГА VНЭГҮЙ/**010-7566-7074** ***5- CAP** 2011-11-15 490
32730 orchuulad ogoch so r [1] mikaa 2011-11-15 694
» OHINII MINI DURLAH ZALUUD ILGEEH ZAHIDAL [7] NEW elle 2011-11-15 3588
32728 shud asuuya [1] SteelIron 2011-11-15 522
32727 tolgoi baridag hun bnuu [4] uniabo 2011-11-15 574
32726 LG~O HUI BREND 11SARIIN BELEGTEI SUGLAAT HUDALDAA... zayaka99 2011-11-15 825
32725 manukaagaas asuya [1] saruulaa 2011-11-15 517
32724 Tsahilgaan jignuur hereglej? [1] Mikanaa 2011-11-15 840
32723 tursun bolon turuh gej baigaa humuusees asuuh ni??? [3] S;UM 2011-11-15 1024
32722 Orchuulaad uguuch? [2] Mikanaa 2011-11-15 619
32721 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2011-11-15 660
32720 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2011-11-15 515
32719 eejvvdee zobolgoo [5] 1113 2011-11-15 930
32718 Эмнэлэгт зуучилж орчуулж өгнө lifeonlaw 2011-11-15 466
32717 ~ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ~ ӨДРИЙН МЭНД 2011-11-15 520
32716 shvd asuuya [1] gal23 2011-11-15 638
32715 8sar garantai hvvhed haluuraad bna emneleg orood ymarch nemer alga yaraltai zowolgoo ogooch eejvvdee [5] bolorgoo 2011-11-15 2699
32714 Turul buriin chigleliin nertei emnelguueded unegui tulburgui zuuchilj orchuula. lifeonlaw 2011-11-15 531
32713 hi bvsgvichvvdee mah asuuy gishuun1 2011-11-14 443
32712 halaadag gudas zarj bgaa humuusees bolgoomjil!!!! [2] manuka 2011-11-14 1170
32711 Huuhnuudee! tuyaha 2011-11-14 521
32710 ta shudee mash haymd uneeer mash chanartai emchluulmeer bnuu^^ [4] manuka 2011-11-14 727
32709 Elegnii uzleg onoshlogoo UFC-Харилцан туслан хамтдаа 2011-11-14 746
32708 banknii batalgaa hiideg humuusees asuuy tsetsetse 2011-11-14 435
32707 TURSNII DARA YAJ UNJSAN GEDSEE ARILGAH VE??? EGCH NARAA [2] hunter™ 2011-11-14 6084
32706 tuslaach eejvvdee [3] lg123 2011-11-14 941
32705 eejuudees asuuy zuvulguu ugch tus bolooch [2] To_Ok 2011-11-14 626
32704 eejuudees asuuy To_Ok 2011-11-14 455
32703 Orchuulaad ogooch [2] NEW elle 2011-11-14 624
32702 UDRIIN MENDEES ASUUYA [3] seegii76 2011-11-14 620
32701 hi busguichuudee^^ huit orj arisaa hamgaalah heregtei shuu^^ file [5] manuka 2011-11-14 2055
32700 busguichuudee heleed uguuch [2] tomax 2011-11-14 569
32699 **АМЕРИКААС ИРСЭН ORIGINAL ПҮҮЗИЙГ ЗӨВХӨН ЭНДЭЭС! Залуусын гангараа ORIGINAL ПҮҮЗ!!! ◆◆◆◆◆www.mglsky.com◆◆◆◆◆ ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI. **ORIGINAL ПҮҮЗ** 2011-11-14 715
32698 Elegnii uzleg onoshlogoo UFC-Харилцан туслан хамтдаа 2011-11-14 513
32697 Emnelegiin urilaga gargana peace0088 2011-11-14 444
32696 Ashigtai sanaa angir-uurag 2011-11-14 725
32695 Өндөгөн эсийн хагарах үеийг тодорхойлох Аппарат file Сайн байна уу 2011-11-14 444
32694 Helj ugch tuslaach! tuyaha 2011-11-14 477
32693 BUSGUICHUUDEE GOE SOLONGOS DUU HAANAAS topuser 2011-11-13 1036
32692 홈쇼핑 saca^^ 2011-11-13 576
배너신청
자생병원

배너신청