Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Яг үнэнийг хэлэхэд хятад, солонгосчууд Монгол хүүхнүүдийг  доромжилж байна шүү дээ Монголын охидыг харийн орны харчууд сонирхож тэдний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон төдийгүй зөвхөн биеийн цэнгэлийн төлөө эх нутгийг минь зорих болсон гэх таагүй мэдээлэл түгэх боллоо. Цэнгэлийг эрэлхийлэн гаднаас ирж байгаа хүмүүсийн ихэнх нь солонгосчууд байдаг ч гэх. Тэднийг Монгол хүүхнүүдгэй зуучилж өгдөг ашиг хонжоо хайсан хүмүүс ч энэ хэрээр нэмэгдсэн байна.

-Монголд биеэ үнэлдэг хүүхнүүдийг гадныхан тэр дундаа Солонгосчуудад зуучилж өгдөг сүлжээ бий болчихсон. Мөн зөвхөн тэдэнд үйлчилдэг зочид буудиууд байдаг гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголыг зорин ирж байгаа хүмүүсийн ихэнх нь байгалийн сайхан гэхээсээ илүү хүүхнүүдийг нь сонирхож, хамт байх гэж ирдэг. Охидыг тэдэнд зуучилж өгдөг ашиг хонжоо хайсан монгол залуучууд олон бий. Нэг ёсондоо нууц сүлжээ бий болчихсон. Биеэ үнэлэх асуудал Монголд хаа сайгүй л байгаа. Гэхдээ гадныханд тэр дундаа зөвхөн солонгосчуудад биеэ үнэлдэг хүүхнүүд тусдаа. Ер нь Монголд ирж байгаа солонгосчууд жуулчлал нэрийн дор Монгол хүүхнүүдтэй жаргах гэж ирдэг гээд хэлчихэд болно доо.

Хамгийн дээд тал нь долоо хонодог. Байх хугацаанд өдөр бүр өөр өөр хүүхэнтэй байж байгаад л явдаг. Монголдоо гайгүй гэгддэг “White house” “Кёкшюү”, “Цэцэг” “Чингис” гэх зочид буудлуудад байрлана. Энэ буудлаар үйлчлүүддэг хүмүүсийн ихэнх нь солонгосчууд. Эдгээр буудлуудыг эзэлчихсэн дээ. Буудлын үнэ нь 50000-аас дээш төгрөгийн үнэтэй байдаг юм. Бас болоогүй тэд казино тоглоно. Гэхдээ казино тоглодог ганц буудал нь “Кёкшюү” зочид буудал. Буудлын найм есөн давхарт тэр чигтээ солонгосчууд байрлачихсан казино тоглоод л сууж байдаг. Бас талбайн урд өдөр шөнөгүй казино тоглуулж байдаг нэг газар байдаг.

-Ер нь Монголд ийм байдалтай ирдэг солонгосчууд хэр олон бэ?

-Тоймгүй олон. Солонгосоос нэг нь ирлээ гэхэд тэр нь 10 гаруй хүнийг дууддаг гээд бод л доо.

-Биеэ үнэлж байгаа хүүхнүүдийн ханш нь хэд байдаг юм бол?

-Хоногийн тавь, жаран мянга л байдаг гэсэн. Дээр нь гарын мөнгө өгдөг гэсэн. Яваад сурчихсан охидууд нь нэг удаадаа 300-500 долларын хооронд авдаг гэж байгаа. Бас солонгосчуудтай явж байгаа охидуудын ихэнх нь оюутнууд. Хавар болоод одоо тэдний сезон нь эхэлж байгаа байх. Одоо хавар болоод жуулчид их ирэхээр тэдний ажил эхэлдэг. Гудамжаар явж байгаа жаахан хөөрхөн охидууд тийм зүйл хийх зүрх зоригтой гэж бодохоор үнэхээр аймшигтай санагддаг. Одоо гаднаас ирж байгаа хүмүүс нь хаанаас хэнийг олох вэ гэдгээ мэддэг, тэднийг хүлээдэг газруудтай болчихсон байна.

Буудлын ресепшин охид хүртэл өөр шигээ охиныг зуучилж өгч байна шүү дээ. Ерөнхийдөө биеэ үнэлэгчдийн нарийн нууц сүлжээ бий болчихсон. Яг үнэнийг хэлэхэд хятад, солонгосчууд Монгол хүүхнүүдийг атгаж байна шүү дээ. Тэдний хувьд хоёр гурав битгий хэл хорь гучин сая төгрөг юу ч биш. Монголын охид мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон учраас тэдний хувьд юу ч биш байгаа мөнгөний төлөө биеэ үнэлж байна ш дээ.

-Бас биеэ үнэлэх гэж байгаа охидууд ямар нэгэн зуучлалгүйгээр хаа нэг газар сууж байгаад явдаг гэсэн. Энэ нь хаагуур ямар нэртэй газар байдаг юм бол?

-Тоотой хэдэн газрууд байгаа. Тэр газруудаар ороод ганц хоёр пиво уух зуураа байр байдлыг нь ажиглахаар хэн яах гэж байгаа нь тод харагддаг юм. Жишээ нь Их Монгол, Калифорн, Лас Вегас. Энэ газруудыг гадаадынхан ч ороод олоод сурчихсан даа. Харин Хятадуудын “Аморе” зочид буудалд байрладаг. Тэрний дор байдаг ресторан пабад “явдаг” хүүхнүүд их бий. Гэхдээ үүнийг хүмүүст зааж өгч байгаа хэрэг биш шүү. Ямар нэгэн арга хэмжээ аваасай гэсэндээ хэлж байгаа юм. Гэхдээ дээр хэлсэн газрууд бол хамт байх газар. Харин хамгийн том сүлжээ буюу зуучилж өгдөг нэг газар нь “Эргэн дурсахуй” баарны хажуугийн паб.

Үнэндээ даам гарчихсан ганц газар даа. Монголд ирж байгаа солонгосчууд тэр газраар дамжиж хүүхнүүдтэй уулздаг гээд хэлчихэд болно. Эзэн нь 30 гаруй насны хүүхэн. Өмнө нь Солонгост ажиллаж байгаад ирсэн. Солонгост ширээний хүүхэн хийдэг байсан юм шиг байгаа юм. Тэр пабад нь Монгол хүн орж ирэхэд дуртай дургүй үйлчилчихээд Солонгос нөхөр ороод ирвэл хамаг хувцсаа тайчаад хөх дэлэнгээ гаргаад инээгээд шөнийн эрвээхэй шиг огт өөр болчихно шүү дээ.

Солонгост хүүхэн зуучилдаг, сүжиб гэдэг архи зардаг газар байдаг юм. Тэрний Монгол дахь салбар гэсэн үг л дээ. Тэнд ажиллаж байгаа хүүхнүүдийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн мөнгө төгрөг хэрэг болсон ядарсан хүүхнүүд. Тэдний хувцсыг нь сольж өнгө оруулаад л, ширээнд суулгачихдаг. Бас болоогүй ээ тэр хүүхнүүдээсээ солонгосчуудаар сонголт хийлгүүлдэг. Тэгээд таалагдвал ганц хоёр юм ууж байгаад буудал руу авч явдаг. Бас хүүхэн дээрээ захиалагч болоод зуучилж өгч байгаа хоёр хүн үнэ хаялцаж тохирдог гэж байгаа.

Жишээ нь, 150 доллар гэхэд ширээний хүүхэнд 50-ийг нь өгөөд зуучилж өгсөн нь үлдсэнийг нь авдаг. Магадгүй тэр хүүхэн сайн байвал гарын мөнгө өгдөг гэсэн. Солонгосчууд согтохоороо, сайн ааш нь хөдөлбөл 100, 200-гаар нь гap таталгүй өгдөг. Монголд ирсэн солонгосчууд бүгд мэддэг болчихсон доо. Тэгээд Солонгосоос тэдэн хүн нислээ гэнэ. Ирж буй хүмүүсийн мөнгө төгрөг, хийдэг ажлынх нь талаар мэдээлэл ирж түүнд нь тааруулан охидуудаа бие хаагаар нь дугаарлаж бэлддэг.

-Хятадууд олон байна гээд байдаг. Үнэндээ солонгосчууд илүү аймаар болчихсон юм биш үү?

-Угаасаа Улаанбаатар хот хятад солонгосчуудын үүр болчихсон шүү дээ. Нэг Солонгос Монголд ирээд удалгүй 10 солонгосыг дууддаг байхгүй юу. Korea гэсэн нэртэй гайгүйхэн шиг дэлгүүр, караокены цаана дандаа л солонгосчууд байдаг. Наанаа хоолны газар, дэлгүүр ажиллуулаад байгаа боловч цаана нь өөр зүйл явагдаад байна ш дээ.

-Тэд хэд хоногийн хугацаатай ирдэг юм бол?

-Жуулчлал гэхээр долоо хоног. Тэд Монголын сайн сайхантай нь танилцах гэж бус зүгээр л казино тоглож хүүхэн эргүүлж байгаад л явдаг. Тэдний Монголд ирсэн зорилго нь залуу охидод мөнгө төлж жаргах. Тэгээд л бол оо. Гэхдээ Монголыг сонгож, зориод ирж байгаа солонгосчууд баячууд биш. Ихэнх нь картын зээлтэй, манайхаар гуйлгачид нь гээд хэлчихэд буруудахгүй нөхдүүд. Баячууд нь гуравдагч орныг сонгоод явчихаад байна ш дээ. Тэдний ярьдаг зүйл нь Монголын охид бас агаар сайхан гээд л магтаж, бараг тэр хүүхнүүдтэй уулзах гэж зорьж ирлээ гэдэг.

Яг үнэндээ цаанаа өрөндөө баригдчихсан нөхдүүд байдаг. Хамгийн гол нь манай улс өртөг багатай учраас тэдний өдрийн хоолны мөнгө нь Монголын хүүхнүүдэд хангалттай хүрдэг учраас л тэр.

-Хэд орчим насны хүмүүс байх вэ?

-Хамгийн залуу нь 37, 38тай ч ийм насны хүмүүс барагтай бол ирэхгүй дээ. Ихэнх нь 45-аас дээш настай. Тэд хөгшнөө мэдэхгүй 500 доллар өгье 20 настай онгон охин олоод өг гээд л ирж байсан. Тэр хүн нь 60 гарчихсан гээд бод доо. Монгол хүүхнүүд ерөнхийдөө насны ангиллаараа үнэлэгдэж байна. Гэхдээ манай Монголын 20 настай охин гэдэг аль эрт юм үзчихсэн л байдаг байхгүй юу. Өмнө нь явдаг байсан хүүхэнд 60 гарчихсан хөгшин байна гэсэн чинь. Саагаад /гap хангалаг/ болчих юм байна, амархан гээд явж байсан тохиолдолч бий.

-Монгол охидын хувьд хэдэн насны хооронд байх вэ?

-18-40 насны хооронд ш дээ. 40 настай хүнийг авгай гэж бодож байна уу. Үгүй. 40 настай гоё бие хаатай хүүхнүүд байна ш дээ. Тэднийг харин ч их туршлагатай гээд сонирхдог солонгосчууд бас байна.

-Солонгост байсан хүний хувьд нэг зүйл асуумаар байна л даа. Монголоос Солонгост ажиллах гээд очиж байгаа хүүхнүүд ажиллаж байгаа газрынхаа даргын дарамгганд орж биеэ үнэлдэг гэсэн. Энэ талаар?

-Солонгост ажиллах гээд очиж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь тухайн үйлдвэрийнхээ дарга юмуу том албан тушаалтантай нь заавал учир ургуулдаг. Хэрвээ хүүхэн нь дургүй бол цалинг нь өгөхгүй сэтгэл санааны дарамт үзүүлнэ гээд асуудал их. Сэтгэл санааны дарамт гэдэг аюултай. Зарим нэг нь дургүй байлаа гэхэд нөгөө нэг нь өөрөө эрж хайгаад явж байх жишээтэй. Хоёр хүүхэдтэй эмэгтэй Солонгост очоод 18-тай охин шиг явдаг гээд боддоо чи.

50 настай эмэгтэйн онигоо байна ш дээ. Онигоо гэж болсон явдал. 50 настай хоёр Монгол эмэгтэй хоол идчихээд гараад явж байсан чинь араас нь хорин хэдтэй хэдэн Монгол залуучууд араас нь шүгэлдээд идэж ууя энэ тэр гэсэн чинь тэр хоёр авгай “ёооё Солонгост ирж хөөрхнөө мэдлээ ш дээ” гээд ярьж байгаа юм л даа. Энэ мэт янз янзын зүйл их л байна. Би олон солонгосчуудтай харьцдаг хүн. Юу ярьж, юу сэтгэж байгаа гээд янз бүрийн л зүйл сонсож байна ш дээ. Одоо Монголд байдаг Солонгос эзэнтэй газруудад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн яг л тийм байдалтай байдаг.

Хан-Уул дүүрэгт байдаг кимчиний үйлдвэрийн эзэн нь яг л тийм. Ингээд бодохоор монголчууд өөрсдийн газар нутагтаа дээрэлхүүлж дарамтлуулж байгаа байхгүй юу. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг л болж байгаа юм. Аргагүй ш дээ. Монголын хамаг эрчүүд нь Солонгос руу ажиллахаар явчихсан, ард нь эзэнгүй хүүхнүүд үлдчихсэн. Солонгост ажиллаж байгаа монголчуудын 80 хувь нь эрчүүд. Яагаад гадаад руу явах гэж зүтгээд байдаг байна аа. Монголд хийх бизнес дэндүү их байна. Адгийн наад зах нь хаягдал гээд байгаа кордан цаас, хуванцар савуудыг хаяхгүй хадгалж байгаад тонн тонноор нь урагшаа гарга л даа. Хятадад олдохгүй ховор үнэтэй түүхий эд байхгүй юу. Нэг ёсондоо мөнгөө хаяж байгаа гэсэн үг ш дээ. Их цамаан байна.

Хэвлэл мэдээллээр гаргаж байгаа зүйлүүд нь Төрийн ордон, Засгийн газар, банк санхүү гээд дээгүүр болж байгаа зүйл. Доогуур нэг яваад үзвэл юу эсийг үзнэ гэх вэ. Одоо нэг л зүйлийг хийх хэрэгтэй байна. Тодруулбал, Монголд байгаа гадаадуудыг гаргах. Бүгдийг нь гаргадаггүй юмаа гэхэд ядаж талыг нь ч болов гаргах хэрэгтэй. Ю.Цэдэнбал дарга хэдэн онд билээ хөөж гаргаж байсан шиг. Монгол хүн нутагтаа байгаа хэрнээ мөнгөнд толгойгоо мэдүүлж эрх мэдэлгүй байна. Хараад байхад манай Монгол Улс гадаадынхны дамжин өнгөрөх шоуны орон болчихсон. Хоёр талаас ирээд байгаа бүхнийг нь ашиглачихаад л явдаг. Хатуухан хэлэхэд секс жуулчлалын эх орон болчихсон.

-Солонгос, хятадуудаас гадна барууны орнуудаас ирдэг гэсэн?

-Мэдээж байлгүй яахав. Гэхдээ баруунаас ирж байгаа хүмүүсийн ихэнх нь гаж хөгжилтэй хүмүүс байдаг. Дандаа залуучууд авна. Өчигдөр л гэхэд нэг буудалд хоёр Англи залуу хоёр Монгол залуу аваад орсон. Орой нь ороход нөгөө хоёр Монгол залуу нүцгэн унтаж байгаа байхгүй юу. Би Монголд ирээд гурав гаруй жил болж байна. Энэ хугацаанд маш их зүйл үзлээ. Солонгост үзээгүй зүйлээ эх орондоо үзлээ. Гадаадад олон жил болж байгаад ирсэн болоод ч тэр үү Монголын болж бүтэхгүй байгаа бүхэн дэндүү их мэдрэгдэж байна.

Мэдээж сайн тал байлгүй яахав. Гэхдээ сайн нь муугаасаа цөөхөн байна. Манай монголчуудад сардаа нэг хоёр сая төгрөгийн цалин авах боломж байна. Цалин нь өндөр байж тэр хүн ажилдаа дуртай, сэтгэлээсээ ажиллана биз дээ. Өнөөдөр монголын нэг хүн бүтэн жилийн турш нойр хоолгүй ажиллаж байж олж байгаа мөнгийг гадны нэг гэр бүлийн гурван хүн өдрийн хоолондоо гурван загас идээд дуусгаж байгаа гээд бод доо.

Солонгос улсад 50 сая төгрөгтэй хүн гуйлгачин. Тэр хүн байр хөлсөлж ч чадахгүй. Солонгост гайгүй байр авлаа гэж бодоход дор хаяж найман тэрбум төгрөг хэрэгтэй, Монгол мөнгөөр бодоход. Солонгост найман тэрбум хүрч байгаа байр нь Монголын “Кристал таун” гэх мэт орон сууцтай ижилхэн.

-Нэг үе Монгол хүүхнүүд солонгосчуудгай суух нь ихэссэн. Тэд очоод ямар байдаг юм бол. Эвгүй л санагдах юм?

-Солонгосчуудтай сууж байгаа хүүхнүүд олигтой амьдрах вэ? Миний мэдэхийн олигтой амьдарч байгаа нь цөөхөн дөө. Ихэнх нь гахай, тахианы ферм дээр ажилчин ангийн нэг хэсэг болоод л явж байгаа. Эндээс явахдаа ээж аавд нь хэдэн сая төгрөг өгөөд охиныг нь худаддаад авчихаж байгаа юм. Явахдаа инээгээд явна. Харин онгоцноос буугаад л бодож байсан бүх сайхан бодол нь үгүй болж махийтлаа ажиллана. Тийм амьдралаас зугтааж өмсөх хувцасгүй гудамжны гуйлгачин шиг болчихсон нэг хүүхнийг 2005 онд хил гаргаад буцааж байсан удаа бий.

Солонгос хүнтэй суусан Монгол хүүхнүүдийн дийлэнх нь яг л тийм журмаар амьдарч байгаа гээд хэлчихэд болно. Солонгосчуудын эхнэр авдаг гурван орон байдаг. Вьетнам, Монгол, Филипин гэж. Яагаад гэвэл энэ гурван улсын өртөг бага. Хатуухан хэлэхэд хүүхнүүд нь хямдхан. Би ганцхан юм захиж хэлмээр байдаг юм. Солонгосын их дээд сургууль нэртэй газар руу сургах гээд охиноо явуулж байгаа хүмүүс эрдэм ном биш зүгээр л биеэ үнэлэх ухаанд, шоудах сургуульд явуулж байгаа гээд хэлчихмээр байдаг юм.

Бэлтэй айлын хүүхэд нь тэгдэггүй байж болох ч ихэнх нь л тийм. Нэг семистрийнх нь мөнгө доод тал нь нэг сая төгрөг. Аав, ээж нь төлбөрийг явууллаа гэхэд хэрэгцээнийх нь мөнгийг явуулж чаддаггүй. Ингээд л буруу зам руу будаа тээж байгаа юм даа. Тэнд очоод гурав дөрвөн жил сурсан охид нь мэргэжлийн биеэ үнэлэгч болоод ирнэ. Тэд Солонгост байхдаа долоо хоногийн гурван өдөр хичээлдээ явдаг. Бусад өдөр нь цагийн ажил хийдэг. Тэр нь яг үнэндээ ширээний хүүхэн буюу бие үнэлэгч л байдаг. Их зүйл сураад ирсэн хүүхнүүд нь сурсан зүйлээ тавьж чаддаггүй. Монголдоо ирээд цэвэрхэн биеэ үнэлэгч болдог. Дээрээс нь хамгийн цэвэрхэн сүүлэрдэг хүмүүс бол Япон Солонгосчууд. Энэ талаараа мэргэшчихсэн улс даа, тэд

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6110378/85f/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.05.02 21:37:43
*.104.25.29

МУУСАЙН БУЗАР ӨМХИЙ СОЛОНГОСУУД   ҮҮНИЙ ТӨЛӨӨ Л МОНГОЛД ИРЖ БАЙГАА Ш ДЭЭ  ХАМГИЙН АРЧААГҮЙ ГУЙЛГАЧИНГУУД!!!!!!!!  ИЙМ БУЛАЙНУУДАД ӨӨРСДИЙГӨӨ ХУДАЛДААД   ЦАРАЙ АЛДААД   ЯВЖ БАЙГАА АРЧААГҮЙ ХҮҮХНҮҮД БҮР Ч ОЙ ГУТМААР   ОГИУДАС ХҮРМЭЭР !!!!!!!!!!  

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청