Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би 29 настай бүсгүй, нөхөргүй, хүүхэдгүй, урьд нь жирэмслэж, үр хөндүүлж байгаагүй. Саяхнаас нэг залуутай учирч, түүндээ хайртай болж, тэр ч намайг хайрлаж, хамт амьдрана гэж ярилцаж, 2 гэрийнхэнтэйгээ уулзсан. Тэд ч зөвшөөрсөн. Одоо тэднийхэн намайг ирж гуйхыг л хүлээж байгаа. Тэр хүүхдэд маш их хайртай, надаас үргэлж хүүхэдтэй болъёо гэж гуйдаг, миний жаахан л ядарлаа, бие өвдлөө гэвэл жирэмсэн болчихсын биш биз дэ гэж хөөрдөг. Энэнээсээ болж надад загнуулж байсан. Сайхан ирээдүй сонсогдож байгаа биз дэ. Гэтэл би гуравхан хоногийн өмнө хавдартай, тэгэхдээ бүүр савны хавдартай гэдгээ мэдлээ… Би яах вэ, хортой эсэхийг нь шинжилгээ хийлгэж байж мэднэ, тэр шинжилгээг нь сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалж 14 хоногийн дараа хийлгээд ир гэсэн. Надад үнэхээр хэцүү байна. Найз залуудаа энэ тухай хэлбэл яаж хүлээж авах бол, тэр хавдар нь хортой болов уу, үгүй болов уу? Хоргүй байсан ч би жирэмсэн болж чадах болов уу.. Удаан хүлээж байж, хайж байж учирсан юмсан түүнтэйгээ, холдмооргүй, салмааргүй байна. Гэвч шинжилгээ өгөөд, хариу нь муу байвал би тэрэнд энэ тухай хэлэлгүй чимээгүй сална гэдгээ л мэдэж байна. Би яах вэ, надад зөвлөөч хүмүүсээ, намайг өрөвдөх үг хэлэлгүй, ухаан санаагаа цэгцлэх үг л бичээрэй. Савны хавдар… энэ өвчний талаар мэдээлэл байвал хэлж өгөөч, юунаас болж үүсдэг, ямар бэлтгэлтэй байвал дээр вэ? Хөл доорх газар цөмөрчихсөн юм шиг, аймшигтай байна…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3735271/42a/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.04 22:37:46
*.143.206.81

ХОРВОО ЧАМД ХАТУУ ХАНДААГҮЙ САНАА ЗОВОЛТГҮЙ БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ХЭРВЭЭ  КИСТА БОЛОН ХОРГҮЙ ХАВДАР БАЙВАЛ ХӨНГӨХӨН МЭС АЖИЛБАР ХИЙГЭЭД Л ЗҮГЭЭР ЕР НЬ 30 - ДӨХӨЖ БУЙ ХҮҮХЭД ГАРГААГҮЙ БҮСГҮЙЧҮҮД 6- САР ДОТОР ЗААВАЛ ҮЗҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

bonh247

2010.10.04 22:43:26
*.214.189.47

sain bnu manai nz ohini egch n chinih shig uwchtui shinjilgeegee ug hawdar n tomroogvi anhan esawel dund shatnihda bwal hvvhed gargaj bolno gehdee turuhdu jaahn sulddag gsn 2 dah hvvhed garagh magadlaga barag bhgvi 1 hvvhed garagd hawdar n aajimaar bvr tomordog gsn sain vzvvlj em uuj bai hvvhde gargaad hvdewter hawdar n tomroood hvndereed bwal udaan vawahgvi hagarwal vheld hvrgene tiimees edgerh arga n sawaa awhuulah bdg gsn vvnig bi duulsan gehdee gaigvi bho itge chi vr hundvvlj bgaagvi bas hvhed gargaj bgagvi bolhor gaigvi bh sogtuuruulah undani zvil hergeldeg bol ternige bolison der bh uchir n ulam hvndrvvlhed hvregdeg gsn setgelin tenheetei bj bvgdig dawan tuul chamd amjilt az jargal ireh boltugai

 

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.10.04 22:45:49
*.143.206.81

ЗҮГЭЭРЭЭ  САВ АВАХУУЛАХ ХЭМЖЭЭНД ОЧООГҮЙ ..ХЭДХЭН ЦАГИЙН ХӨНГӨХӨН МЭС АЖИЛБАР ХИЙГЭЭД Л ЗҮГЭЭР ...ХЭДИЙ ХАВДАР ЗАЛУУЖИЖ БАЙГАА Ч ГЭСЭН ...

profile

let'sbe

2010.10.05 19:27:46
*.107.226.176

BI TANID NUUTS GEDEG NOM YUM UU  BICHLEG-G ZAAWAL  UZEESEI GJ HUSEJ B,A  TA ZAAWAL UZEEREI

http://medeelel.com/videos/kino/barimtat-kino/barimtat-kino-nuu TANID AMJILT TA BUHNIIG CHADNAAA

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청