Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

busguichuudee heleed ogooch

Уншсан 1366 vote 0 2010.01.06 18:45:50

garand suulgadag sprial gej b,hiin maa teriig yaaj hiideg yum boloo hiilgesen hun b,n uu

manai huuhed 10 sartai mini sariin yum odoo boltol ireegui teriig hiij boloh bolow uu bas soogoor yu gedeg yum bee

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2620949/b8b/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.06 19:15:29
*.251.203.15

ИХ ӨРГӨН ТАВЬДАГГҮЙ ЮМАА БУСАД АРГААС СОНГОЛТ ХИЙ ..ХАМГААЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ ЭХНИЙ  3САР ДОТОР Л ТААРАХ ҮГҮЙ НЬ  МЭДЭГДЭГ ЮМАА
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.06 19:29:25
*.251.203.15

Өндгөн эс өндгөвчнөөс боловсорч гадагшлах хоногуудад бэлгийн хавьтлыг түр тэвчих эсвэл бэлгэвч хэрэглэх арга юм. Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Өндгөн эс гадагшлах үеийг хуанли хөтлөх, шулуун гэдэсний халуун үзэх зэргээр тодорхойлж болох боловч нямбай, зөв, нэлээд урт хугацаанд үзэх шаардлагатай байдаг.

 

Хэрхэн хамгаалдаг вэ?

Өндгөн эс боловсрон гадагшилж, үр тогтох чадвартай байх үед нь эр бэлгийн эс нийлэхээс сэргийлнэ.

 

Давуутай тал:

  • Дааврын нөлөөгүй
  • Гаж нөлөөгүй
  • Бэлгийн хавьталд нөлөөлдөггүй
  •  

    Сул тал:

    • Өндгөн эс боловсрон гадагшлах хугацаа нь тогтмол биш байдаг учир найдвар муутай
    • Хуанли байнга хөтлөж, тооцож байх шаардлага гардаг
    • Сарын тэмдгийн мөчлөг тогтмол биш эмэгтэйчүүд хэрэглэх боломжгүй
    • Амаржсны дараа сарын тэмдэг ирээгүй эмэгтэй хэрэглэх боломжгүй
    •  

      Хэрэглэх арга:

      Дараагийн сарын тэмдэг ирэхээс өмнөх 12 – 16 дахь хоногуудад өндгөн эс боловсорч гадагшилдаг. Гэхдээ тухайн үеийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндгөн эс гадагшлах хугацаа өөрчлөгддөгийг анхаарах нь зүйтэй.

      • Өндгөн эс гадагшлах өдрүүдийг олно.
      • Өндгөн эс гадагшлах магадлалтай эхний өдрөөс урагш эр бэлгийн эс эмэгтэй хүний биед ороод үр тогтоох чадвартай байж болох 2 өдрийг хасна.
      • Сүүлийн өдрөөс хойш өндгөн эс үр тогтох чадвартай байж болох 2 өдрийг нэмнэ.
      • Жирэмслэх магадлалтай өдрүүдийг сар, өдрөөр нь тэмдэглэнэ.
      • Энэ хугацаанд бэлгийн хавьтлаас түр тэвчих, эсвэл бэлгэвч хэрэглэнэ.
      •  

        Анхаарах зүйл:

        • Хуанли хөтлөх арга нь найдвар муутай тул жирэмслэхээс хамгаалах өөр аргуудын талаар мэдээлэл авч, хэрэглэх нь зөв
        • Өсвөр үеийнхний дунд сарын тэмдэг дууссаны дараах 7 хоногт, эсвэл сарын тэмдгийн эхний ба сүүлийн 10 хоногт жирэмслэдэггүй гэсэн буруу мэдээлэл тархсан байдгийг анхаарах
        •  

          Мэдээг найздаа илгээх

          Буцах

           

          Умайн ерөндөг

           

          Хуванцар, жижигхэн уян хэрэгслийг ерөндөг гэнэ. Үүнийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Ерөндөг нь хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд манайд зэсээр ороосон TCu-380A маркийн ерөндөгийг өргөн хэрэглэж байна. Ерөндөг ихэнхдээ утастай байх ба умайн хөндийд тавьсан ерөндгийн утас нь эмэгтэйн үтрээнд сул унжиж байдаг.

           

          Хэрхэн хамгаалдаг вэ?

          Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг.

           

          Үр дүн:

          Зэстэй ерөндөг нь 98 хувийн үр дүнтэй.

           

          Давуу талууд:

          • Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаална / 5-10 жил/

          • Бэлгийн харьцаанд саад болохгүй

          • Хямд төсөр

          • Ямарч эм тариатай харшлахгүй

          • Ерөндгийг хүссэн үедээ авахуулж болно.

          • Ерөндгийг авахуулсан даруй жирэмслэх боломжтой

          • Хөхүүл эхчүүд хэрэглэж болно

          • Цэвэрших хүртэл хэрэглэж болно

          •  

            Сул талууд:

            • Бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй

            • Ерөндөг умайгаас унаж болно

            • Ерөндгийг тавьж, авахад өвдөлттэй

            • Бэлгийн олон хавьтагчтай эмэгтэй аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй

            • Заавал мэргэшсэн эмч, дадлага туршлагатай эх баригч нар тавих болдог.

            • Ерөндөг тавиулсны дараах саруудад сарын тэмдэг их хэмжээтэй, удаан хугацаагаар үргэлжлэх

            • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх

            •  

              Хэрэглэж болохгүй тохиолдол:

              • Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа

              • Жирэмсэн байж болзошгүй

              • Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг өвчин сэдэрсэн

              • Үтрээнээс идээрхэг ялгадастай

              • Умайн хоргүй хавдартай

              • Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай

              •  

                Хэрэглэх арга:

                Ерөндгийг тавихад харшлах заалт байгаа эсэхийг ялангуяа эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, БЗХӨ байгаа эсэхийг сайтар шинжилж магадласны үндсэн дээр эсвэл эмчилсний дараа эмнэлгийн нөхцөлд умайн хөндийд тавина.

                Сарын тэмдэг ирснээс хойш 4-5 дахь хоногт тавиулах нь илүү зохимжтой. Учир нь эмэгтэй жирэмсэн биш байна. Мөн умайн хүзүү зөөлөн, амсар нь бага зэрэг нээлттэй байдаг учир тавихад хялбар, өвдөлт бага байдаг.

profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2010.01.06 21:02:42
*.152.178.20

bulchind suulgadag gej sonsson  gehde bas bienii chn ym yrij baij suulgana 300-350 myngan won biadag ym bilee emegteichuudiin emleguud deer.

er n busad arga gesen tegdeg,  ym ireegui nuhtsuld naidwartai arga gewel belgevch l baina daa naizaa^^

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210464
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청