Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх танилцуулга

l Эрүүл мэндийн даатгалын санд ямар хүмүүс элсэж орох боломжтой вэ?

Солонгост оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа гадаадын ажилчид болон тэдний үр хүүхэд, оюутан, дүрвэгсэд мөн харъяалалгүй этгээд нь эрүүл мэндийн даатгалын санд элсэж орох боломжтой.

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орохын тулд?

Та дараах зүйлүүдийг бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбар байгууллагад очно уу.

1) Гадаад паспортны хуулбар

2) Цээж зураг 2 хувь

3) Элсэлтийн хураамж 10,000вон + эхний сарын даатгалын хураамж 6,000вон=16,000вон

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсноор ямар ямар хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой вэ?

1) Эрүүл мэндийн даатгалын санд элсэж орсны дараахан:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 40%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

2) Даатгалд хамрагдсанаас хойш 3 сарын дараа:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд яаралтай болон энгийн мэс засал хийлгэх, мөн хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт зардлын /хоол, өрөөний төлбөр тооцохгүй/ 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж авах боломжтой.

3) Дараах тохиолдолд эмчилгээний зардлыг нэн түрүүнд олгоно.

Яаралтай дотрын талын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай өвчтөн (түргэн тусламж)

Яаралтай мэс засал хийлгүүлэх шаардлагатай өвчтөн

72 цагийн дотор мэс засалд орох болон эмчлүүлэх шаардлагатай өвчтөн

4) Эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсон гишүүн нь хүүхэд төрүүлэх тохиолдолд /өөрөөрөө болон ксерво/ дараах тусламжийг авч болно. Өөрөөрөө төрөхөд 200,000вон, ксерво хийлгэж төрөхөд 400,000воннын тусламжийг үзүүлнэ. Харин, үр хөндүүлэхтэй холбоотой эмчилгээний зардлыг олгохгүй.

5) Нэг хүнд олгогдох тусламжийн үйлчилгээний дээд хэмжээ нь 1,000,000вон байна.

6) Эмчилгээний зардал олгох талаар хүсэлт гаргах

Эрүүл мэндийн даатгалын сангийн маягт, эмчилгээний төлбөр төлсөн баримтын эх хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн гишүүний үнэмлэхний хуулбар, гадаад паспортны хуулбар зэргийг бүрдүүлээд анх бүртгүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн салбар болон эмнэлгийн байгууллагын нийгмийн хамгааллын хэлтэст өгч хүсэлтээ гаргана уу.


l

l Ямар тохиолдолд эмчилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээдэг учраас энэ талаарх зардлыг олгохгүй.

2) Хүчирхийллийн хэрэг (бусдын буруутай болон өөрийн буруутайгаас үүдсэн аль нь ч), автомашины ослоос үүдсэн эмнэлгийн зардлыг олгохгүй. Хэрэв тухайн үйлдлийг үйлдсэн этгээд болон хохирогч нь төлбөрийн чадваргүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл тус сангийн удирдах зөвлөлийн шийдвэрээр эмчилгээний зардал олгох эсэхийг шийднэ.

3) Сүрьеэ, уяман, ДОХ зэрэг өвчний талаарх эмчилгээний зардлыг олгохгүй бөгөөд харин тус сангаас холбогдох байгууллагуудын талаарх мэдээллийг өгнө.

4) Гоо заслын мэс засал, арьс өнгө, шүдний өвчний хувьд ноцтой тохиолдлыг эс тооцвол тэр талаарх эмнэлгийн зардлыг олгохгүй.

5) Чихний архаг үрэвсэл, идээ буглаа, хорт хавдар, диск, үе мөчний өвчний эмчилгээний зардлыг олгохгүй. Харин хорт хавдрыг эмчлэх явцад давхар үүсэх өвчний талаарх эмчилгээний зардлыг олгох талаарх хүсэлтийг тус санд гаргаж болно.

l Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр

Эрүүл мэндийн даатгалын санд элссэнээс хойш 3 сарын дараанаас эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг удаагийн шинжилгээний төлбөр 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт төлбөрийн 30%-тай тэнцэх зардал буюу 50,000 хүртэлх воннын тусламжийг жилд 3 хүртэлх удаа олгоно.

- Ямар тохиолдолд үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Энгийн үзлэг шинжилгээ

2) Төрөхөөс өмнөх үзлэг шинжилгээнүүд дотроос ургийн усны шинжилгээ, 3D эхо зэрэг нэмэлт шинжилгээнүүдтэй холбоотой зардлыг олгохгүй.

3) Гоо сайхантай холбоотой үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй.

l Эм тарианы зардлыг олгох

- 1 удаа эм худалдан авахдаа эмийн зардлын нийт дүнгийн 50-иас дээш хувийг эм худалдаж авах хөнгөлөлтийн картаар авах боломжтой. Тухайлбал, эмний нийт үнэ 10,000 вон болох тохиолдолд 2 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэснээр 4,000вонын хөнгөлөлтийг эдэлж 6000вон төлнө. Хэрвээ эмний нийт үнэ 5000 вон болох тохиолдолд 1 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэх боломжтой.

- Архаг хууч эмгэгтэй өвчтөний хувьд эмийн нийт үнэ 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт зардлын 30%-ийг /дэмжлэг үзүүлэх хязгаар 100,000мянган вон хүртэл/олгоно.

l Байнгын гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

Гишүүнээр элснээс хойш 1-ээс дээш жилийн хугацааны туршид байнга үйлчлүүлсэн тохиолдолд жил бүр тамир тэнхээ сэргээх бэлдмэл, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ком хэрэгсэл зэрэг эд хэрэгслийн урамшууллыг олгоно.

l Түргэн тусламжийн эмчилгээний зардлыг ялгавартайгаар олгох

Тус санд элсэн орсноос хойш 3-аас дээш сарын хугацаанд үйлчлүүлэн гишүүнд түргэн тусламжийн эмчилгээний зардлыг 10%-ийн илүүтэйгээр олгоно. (зөвхөн гадны тусламжаар хязгаарлагдана)


l Гадаад ажилчдын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч гишүүн гэр бүлтэй болсон тохиолдолд тухайн гэр бүл эрүүл мэндийн даатгалын санд тус тусдаа хамрагдана. Харин 12-оос доош насны 1 хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгний нэрэн дор тусламж авч болно. Жишээлбэл, нэг өрхөд 12 хүртэлх насны хоёр хүүхэд байгаа тохиолдолд тус бүр эцэг эхийнхээ гишүүний үнэмлэхээр эмнэлгийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.

l Ямар эмнэлэгүүдээр үйлчлүүлж болох вэ?

Та бүхэнд олгосон эрүүл мэндийн даатгалын сангийн үнэмлэхээр зөвхөн тус сантай хамтран ажилладаг эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой учраас эмнэлэг рүү явахын өмнө өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбарт очиж тухайн эмнэлгийн байгууллагуудын талаарх мэдээллийг авна уу.

Та бүхэнд солонгос улсад ажиллаж амьдрахдаа эрүүл эрүүл байхыг хүсэн ерөөж тус сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг идэвхтэй өгч байхыг хүсье.

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

02-3785-0422 02-795-5504

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8014854/52d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42321 Hodoo 2em buudalin ajil bna 01081099192 Oyu_ok 2018-05-30 107
42320 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 107
42319 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-10-09 108
42318 Цагаачлалын виз G-1 6 сар file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 110
42317 Опера Хөхний мэс засал file OPERAemneleg 2018-07-23 110
42316 Гэр бүл салгалт Tanil0 2019-04-23 111
42315 SHUD HYAMD HIIJ BN huurhun123 2018-02-28 112
42314 Mongolruu 12-15nd huuhed avch yavna burly 2017-11-29 112
42313 Нүүрний хэлбэр засах мэс заслын үр дүн file OPERAemneleg 2018-07-24 113
42312 Инчон Бупён хотод байрлах Химчан эмнэлэг Нуруу нугасы болон өвдөгний хиймэл үе суулгах хагалгааг байнга хийнэ sumosumo 2017-10-23 113
42311 D10 визийг 4 удаа асуудалгүй сунгаж ,ангилал солиход туслана.Утас: 010-8761-9909 MK비자VISAOffice 2017-12-26 113
42310 Cledbel #Арьс чангалж өргөх коллагентай маск/ [1] @*********@... 2017-06-24 113
42309 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-08-29 117
42308 Immigration –д бүртгэлтэй “СОЛИН” хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 118
42307 Цагаачлалын виз G-1 ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН ТОХИОЛДОЛД file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 118
42306 Бодит үр дүн file OPERAemneleg 2018-08-29 118
42305 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-08-30 118
42304 Tnks BSKHDO 2018-03-28 119
42303 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-08-03 119
42302 hi ohisd busguichuudee sormuus suulgaj bn shuu Winkbeauty 2018-09-13 120
42301 Bair bns seould ajilsag zaluu ... 2019-01-22 122
42300 2-3сард uuugiiiii 2019-02-20 123
42299 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ file OPERAemneleg 2018-08-06 125
42298 Солонгос гоо сайхны бараа хямд бөөндөнө @*********@... 2018-11-27 125
42297 *** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ *** ЭНХ -МӨНХ *** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ*** ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-04-17 126
42296 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-09-10 126
42295 ХАЙЛДАГ КОЛЛАГЕН УТАС file uuugiiiii 2019-02-09 128
42294 Omega-3. EPA:800mg/DNA;400mg Тарган,Даралт ихтэй,Мартамхай,Толгой өвддөг,Үе мөч өвддөг,Зүрх өвддөг,Эрүүл цэвэр цустай байхыг хүссэн хүмүүсд @*********@... 2019-04-17 129
42293 Haraaguichuudiin holboonii bariach baria hiij bna ajilsag zaluu ... 2019-03-17 129
42292 таны үс, хумс эрүүлжиж, мэдэгдэхүйц хурдан ургана @*********@... 2018-10-02 132
42291 Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-04-02 132
42290 ER,EM HUUHEDIIN PODVOLK SOLONGOSIIH 10,000 BUUNDUNU HYAMDARUULJ ZARJ BNA @*********@... 2017-06-24 134
42289 Нүүрний хэлбэр засах багц мэс засал file OPERAemneleg 2018-10-11 136
42288 Нүүрний арьс татах мэс засал file OPERAemneleg 2018-10-19 138
42287 Ganjind buudal 1,800,000 nagase tomaya 2018-05-30 141
42286 Арьс, гоо сайхны эмнэлэгтээ 30%хүртэл хөнгөлөлт үзүүлж байна. file Oracleclinic 2018-07-23 141
42285 Mergejliin uschin bolon manicurist ajil bna Uschin_manicure 2022-06-25 141
42284 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-09-24 142
42283 Haraaguichuudiin holboonii bariach baria hiij bna ajilsag zaluu ... 2019-03-17 143
42282 Huh tomruulgh mes zasal file OPERAemneleg 2018-09-18 145
42281 mongolruu bichig barimt avch yavna Ganzorigganzorig 2017-07-01 147
42280 Дур булаам царай file OPERAemneleg 2018-08-13 149
42279 *****Карсэлла бобол токс - BOTOKS***** file SteelIron 2017-08-31 149
42278 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2017-11-27 150
42277 Hodoo buudalin ajil bna 2em hel medehgvi bj bolno 01081099192 [1] Oyu_ok 2018-05-30 153
배너신청
자생병원

배너신청