Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ташаа ойлголт 1: Та шөнийн цагаар хоолловол хоромхон хугацаанд жин нэмэх аюултай
Хүний бие махбодь оройн цагаар идсэн хоолноос калори ялгаруулж чадалгүй унтдаг тул тус хоол нь бүхэлдээ өөх тос болдог гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл үнэн хэрэгтээ үдшийн хачир хоол нь хүний бүтэн өдрийн турш идсэн хоолны нэмэгдэл калорийг өөртөө шингээдэг тул өдрийн хоолондоо л анхаарах нь зүйтэй. Түүнээс бус орой юм идэхгүй юм чинь эсхүл өдрийн хоол таргалуулахгүй гээд хүссэн бүхнээ идэж болохгүй.

Ташаа ойлголт 2: Хоолны дараа шууд спортоор хичээллэж болохгүй
Хооллосны дараа цусны 15 хүртэлх хувь нь хоол тэжээлийн зүйлсээс өөрийн болгох гэж цусны гүйдлээс ходоод руу чиглэдэг. Булчингуудад ч мөн цус дамжуулдаг хүчилтөрөгч, цус шаардагддаг. Тийм болохоор хоолны дараа хүнд төрлийн спортоор хичээллэж болохгүй. Булчингуудад хүчилтөрөгч дутагдах аюултай. Харин усанд сэлэх юмуу алхах зэрэг хөнгөн чанарын хөдөлгөөн шаарддаг спортын төрлүүд аюулгүй. Цусны эргэлтийн систем хөнгөн чанарын ачаалалтай хялбархаан "ойлголцчихно".

Ташаа ойлголт 3: Хар пиво жирэмсэн эмэгтэйчүүдэд тустай.
Хооллолтын тухай хуучны төөрөгдлүүдийн тоонд хар пивоны ашиг тустай гэх ойлголт яах аргагүй багтана. Хар пивонд төмөр ихээр агуулагддаг тул хэрэглэдэг гэсэн жирэмсэн эмэгтэйчүүд олон бий. Гэтэл хоёр литр орчим хар пивонд ердөө 1.1 мг төмөр агуулагддаг. Тэгвэл ердөө ганцхан ширхэг өндөгний шаранд төдий хэмжээний төмөр бий шүү дээ. Тиймээс согтууруулах ундааны аль ч төрөл ирээдүйн хүүхдэд янз бүрийн хор учруулж болзошгүй тул энэ ойлголтод хууртахгүй байхыг хүсье.

Ташаа ойлголт 4: Ханиад, томууны эхний шатанд витамин С нэмэргүй
Витамин С-тэй холбоотой домог дэндүү олон. Яг үнэндээ витамин С-гийн дутагдалд орвол дархлаа сулардаг бөгөөд ямар нэг халдварт өвчний үед юмуу хүнд ачаалалтай байгаа үедээ тунг ихэсгэн хэрэглэж болно. өвчний шинж тэмдэг илэрсний дараа эхний найман цагийн дотор 200 мг витамин С уувал өвчний хөгжил буурдаг. Харин найман цагаас хэтэрсэн үед өвчинд ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй.

Ташаа ойлголт 5: Кофе бие махбодийг усгүй болгодог
Кофе нь шээс хөөдөг үйл явцыг идэвхжүүлэгч кофеинийг бага хэмжээгээр агуулдаг. Гэхдээ Та кофег тогтмол хэрэглэвэл домог биеллээ олох магадлалтай. Хэрэв Та өглөө бүр аяга кофе тогтмол хэрэглэдэг юмуу цай, шоколад зэрэг сэргээгч ундаанууд байнга уугаад байвал элэг тань кофеинийг үгүй хийх чадвараа алдсаар байх болно.

Ташаа ойлголт 6: Сүү ханиадны үед тусгүй
Английн гурван хүн тутмын нэг нь ханиадны үед сүү уудаггүй. Учир нь ханиадны үед сүү хэрэглэвэл сүүний протеинүүд салстад нэвчин орж, хоол боловсруулалтыг удаашруулж, цэр ховхролтыг үгүй хийдэг гэсэн домогт итгэдэг. Гэтэл шинжилгээгээр тийм биш болох нь батлагдсан. Гэхдээ ханиадны үед хүйтэн сүү ууж болохгүй.

Ташаа ойлголт 7: Хүн өдөрт хоёр литр ус уух ёстой
үнэн хэрэгтээ өдөрт хэр их ус уух нь тухайн хүний биеийн жингээс хамаарна. Илүүдэл ус бөөрөнд ачаалал өгдөг. Эрүүл хүний шээс цагаан цайвар өнгөтэй байх бөгөөд өдөрт 2-3 удаа л ялгарах ёстой
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2600289/4b0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청