Moderator: mgl_300
Та хүүхдээ битгий хүүхдээ айлгаж хүмүүжүүл!
Эцэг эхчүүд хүүхдээ дийлэхээ болихоороо хүүхдээ янз бүрийн үгээр айлгаж эхэлдэг нь нууц биш. Үнэн хэрэгтээ тэд хүүхдээ айлган сүрдүүлэх ямар ч муу зорилгогүй, зүгээр хийлгэх гэснээ хүүхдээрээ хийлгэх гээд чадахгүй болоод ирэхээрээ л ятгах гэж байгаа царай нь тэр шүү дээ. Жишээ нь хүүхдэд хоол идүүлэх нь амаргүй ажил: “за амаа ангай, ангайхгүй бол эмч ирж тарина гэнэ шүү” гээд л айлган сүрдүүлэн хоолыг нь идүүлдэг.
Хүүхдийг их олон зүйлээр айлган сүрдүүлэх нь бий. Эдгээрээс дурдвал:
-
Тэр хараа, цагдаа ах ирж байна.
-
Эмч ирж байна гэнэ.
-
Мангас ирж байна.
-
Тариа хийдэг хүн ирж явна,
-
Нохой ирж байна, согтуу хүнд өгнө.
-
Мангас чамайг иднэ гэнээ.
-
Аавд чинь хэлнэ шүү гэх мэт.
Ажиглаад байхад, хүүхдийг элдэв араатан амьтан, эмч домч, ааваар нь хүртэл айлгах нь элбэг байдаг. Яагаад гэвэл хүүхдийг айлгахад хүүхэд хүний үгэнд орох нь амархан болдог. Ялангуяа сургуулийн өмнөх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь ийм аргаар айлган сүрдүүлдэг. Хүүхдийг ингэж айлган сүрдүүлээд байвалэр зориг нь мохож аймхай хулчгар зантай болно. Сүүлдээ бүр ганцаараа ариун цэврийн өрөө орохоос ч айж эхэлнэ. Бусдаас идэвх султай, аймхай хүүхэд болно гэсэн үг. Ингээд ирэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ “өөртөө итгэлгүй, сул дорой, сэргэлэн цовоо биш” гэх зэргээр гомдоллож эхэлдэг.
Эцэг эхчүүд маань хүүхдийг айлган сүрдүүлэхийн оронд хүүхэд хүмүүжүүлэх арга барилаа тууштай хэрэгжүүлэхэд л хангалттай шүү дээ. Хүүхдийнхээ хэлж үйлдсэн бүрийг “зөвшөөрөөд байлгүй”, хийж үйлдсэн бүрийг нь “эсэргүүцээд байлгүй” жорыг нь тааруулаад байх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн онцлогтой холбоотойгоор хүүхдэд 12-18 сартайгаас нь хориг,хязгаар тогтоож, тууштай, шийдэмгүй хандаж, аль болох “болно, болохгүй”-г сайн зааж сургах хэрэгтэй.
Хэрвээ та үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авч, хүүхдийнхээ харилцааг засан залруулж, түүнийг амархан чтгах боломжтой болно. Заавал мэргэжлийн хүн гэхгүй гэвэл наад зах нь хүүхдээ элдэв зүйлсээр айлган сүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь хүүхдийг айлгаад л байвал хүүхдийг сэтгэлзүйд муугаар нөлөөлөх болно. Тэр ч бүү хэл, хумсаа мэрдэг, хуруугаа хөхдөг болох нь наад захын үзэгдэл юм.
neeree yaj huuhduudee humuujuulnee. odoogiin baidlaar manai huu 14 sartai avah gesen yumiig ni uguhgui bol savaal unchih yum. tegeel uilaal buur eher tataj charlaal. bi tegher ni avna gesen yumiig ni ugchihdug yum .aav ni bolhoor uguhgui duraar nitavihgui geel bas huurhuh margaan boloh yuma.udahgui duu ni garhaar 2 huuhed yaj humuujuulnedee ; gej boddog bolloo. eej aav bolno gedeg bas l ih undur hariutslaga yumdaa