Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн шээсний суваг яагаад үрэвсдэг вэ?

Хүүхдийн шээсний сувагт бохир, бактери орсноос болж үрэвсдэг. Бактери нь хүүхдийн биед шээсний сувгаар эсвэл цусаар дамжиж халдварладаг. Бактери нь шээсний сувгаар дамжин давсаг, бөөрийг үрэвсүүлэх аюултай. Дөнгөж төрсөн болон бага насны хүүхдийн цусанд бактери орсон бол шууд л бөөрөнд нь хүрдэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Өндөр халуурах, шээхдээ уйлагнах, ойр ойрхон шээх, шээс алдах, шээс нь эхүүн үнэртэй болох, нуруугаар өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, хоолны дуршил буурах, жин нэмэхгүй байх зэргийн шинж тэмдэгүүд хүүхдэд илэрнэ.

Ямар шалтгаантай вэ?

Хамгийн түгээмэл шалтгаан нь хүүхдийн баасанд агуулагддаг “E.coli” хэмээх бактери нь хүүхдийн шээсний сувагт орсноос болдог. Ариун цэвэр сайн сахиагүй, хүүхдийн живхийг солихдоо сайтар цэвэрлэлгүй хайхрамжгүй хандсан, баастай живхийг удаан хугацаагаар солилгүй байлгах, хүүхдийн гэдэс гүйлгэх, хүүхдийн бөгс баас, шээсэндээ түлэгдэж улайж үрэвссэн үед уг бактери хүүхдийн шээсний сувагт амархан орох эрсдэлтэй болдог.

Шээсний суваг нь үрэвсдэг хүүхдүүдийн тэн хагаст нь шээсний сувгийн буруу, гаж хөгжилтэй байх магадлал байдаг. Шүүрэлт, шээсний сувагт бөглөрөл, эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний бүтцэд наалданги байх гэх мэтийн эрсдлүүдийг тооцоолон сайтар шинжилж судлах ёстой. Мөн өтгөн хаталт, цагаан хорхой, гүйцэт шээж чаддаггүй байх (шээсний дараа давсаг сулрахгүй байх) зэрэг нь мөн хүүхдийн шээсний сувгийн үрэвслийг үүсгэх шалтгаанууд болдог.

Яаж оношилох вэ?

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр шээсний суваг, бөөрний үрэвслийг оношилох боломжтой. 

Шээсний сувгийн үрэвсэл аюултай юу?

Шээсний сувгийн үрэвслийг оройтуулж эсвэл хангалтгүй эмчлэх, өвчин дахин давтагдах, хүүхдийн шээсний сувагт ямар нэгэн гаж хөгжил илрэх, өвчин хүндэрч бөөрний үрэвсэлт өвчин болж хувирах зэрэг нь хүүхдийн хувьд аюултайд тооцогдоно. Харин хүүхдийн бөөрөнд ямар нэгэн юм үлдээсэн үрэвсэл нь ирээдүйд цусны даралт хэлбэлздэг болох, бөөрний дутагдалд орох, өсөлт бойжилтын доройтолд орох, цус багадалттай болох, жирэмсний үед шээсэнд уураг ялгарах, жирэмсний үеийн хордлого хүндрэх гэх мэт сөрөг үр дагавартай.

Яаж эмчилдэг вэ?

Шээсний суваг нь үрэвссэн хүүхдэд эмчийн заавраар зохих антибиотикийг цагаар уулгах хэрэгтэй. Эмчилгээ 10 хоног үрэгэлжилнэ. Сиропоор хэрэглэх антибиотикийг сэрүүн газар эсвэл хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хүүхдэд эмийг нь өгөхөөсөө өмнө заавал шилтэй эмээ сэгсрэх хэрэгтэй. Зориулалтын халбагаар эмчийн заасан хэмжээгээр цагт нь уулгах нь чухал. Шаардлагатай тохиолдолд эмч хүүхдийг гэрээр тарих эмчилгээ эсвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчилгээ бичиж өгч ч болно.

Хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан гэрийн эсвэл эмнэлгийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хүүхэд эм ууж эхлээд биеийн байдал нь харьцангуй сайжирсан ч гэсэн эмчилгээг дутуу хаялгүй заавал дуустал нь хийх шаардлагатай. Шээсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдэд шингэн юм, ус сайн уулгах хэрэгтэй. Шээж, баасных нь дараа бөгсийг нь усаар сайтар угааж байх хэрэгтэй.

Үрэвслээс хамгаалахын тулд яах ёстой вэ?

Ариун цэврийг сайн сахиж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол энэ талаар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн живхийг ойр ойрхон солих, боломжтой бол хүүхдэд живх хэрэглэхгүй байх. Эмэгтэй хүүхдийг шээж, баасных нь дараа бөгсийг нь урдаас нь хойш арчиж байх, эрэгтэй хүүхдийн баасыг цэвэрлэхдээ боожгойных нь үзүүрийн нугалаанд баас үлдсэн хэсгийг сайтар шалгах, ер нь баасан үед нь усаар угааж цэвэрлэж байх нь хамгийн тохиромжтой.

Ямар нэгэн тусгай цэвэрлэгээний бодис, савах хэрэглэх шаардлагагүй. Нойтон сальфетик хэрэглэх нь төдийлөн хангалттай биш юм. Усанд оруулахдаа хүүхдийн бөгсөн хэсгийг усаар сайн угааж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд ариун цэврийн тусгай саван, ванны хөөс зэрэг нь сайн биш. Учир нь эдгээр бодисууд нь бэлэг эрхтэний хэсгийн “pH”-гийн тэнцвэрийг (хүчиллэг бүтцийг) өөрчилж, бактериар өвчилөх магадлалыг өндөрсгөдөг. Хүүхдийг усанд 15 минутаас удаан байлгах хэрэггүй. Аль болох хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шээсийг заавал чинэртэл нь байлгах шаардлагагүй. 3-4 цаг тутамд шээлгэж, давсгийг нь суллаж байх хэрэгтэй.

Эхийн сүү ямар ач холбогдолтой вэ?

Эхийн сүүнд агуулагддаг хамгаалагч бодисууд нь хүүхдийн шээсний сувагт бактери наалдахаас хамгаалж, нян бактериудыг устгаж байдаг. Иймээс эхийн сүүгээр дагнан хооллодог 0-6 сартай хүүхэд шээсний сувгийн үрэвслээр өвчилөх магадлал маш цөөхөн байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн 0-6 сартай хүүхдүүдийн эхийн сүүний хэрэглээг авч үзэхэд эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдийн шээсний сувгийн үрэвсэлт өртөх магадлал 5 дахин их байгаа нь нотлогджээ.

Шээсний сувгийн үрэвслээр өвчилсөн 2-6 настай хүүхдүүдийг 0-6 сартайдаа дан эхийн сүүгээр хооллосон эрүүл хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд эдгээр хүүхдүүд эхийн сүүгээр илүү богино хугацаанд хооллож байсан нь ажиглагдсан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд эхийн сүү шээсний сувгийн үрэвсэлт өвчнөөс хүүхдийг зөвхөн 0-6 сартайд нь хамгаалаад зогсохгүй илүү удаан хугацаагаар хамгаалах нөлөөтэй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм байна.

Дутуу төрсөн хүүхдийн  хувьд илүү чухал

Эхийн сүү нярай хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд нь зохицуулж барьж, өвчин үүсгэгч жижиг бактериудаас байнга хамгаалж байдаг. Мөн шээсний сувгийн үрэвслийг үүсгэгч “E.coli” хэмээх бактерийн хортой чанарыг багасгаж байдаг гэнэ. 2009 онд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас үзэхэд дутуу төрсөн хүүхдүүд эхийн сүүгээр шууд хооллох боломжгүй байдаг учраас шээсний сувгийн үрэвслээр өвчилөх эрсдэл өндөртэй байдаг гэсэн дүгнэлт гарч байжээ.





profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5731868/8d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210464
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34311 doundation (파운데이션) asuuy [6] toodgor 2012-01-29 2146
34310 hoolnii talaar asuuya [6] bandalai 2012-01-29 2383
34309 Deky,,,,, idtai huuhnees asuuyaa [1] zavgui hun 2012-01-29 1076
34308 jiremsen bas tursun eejuudees asuuy [1] tseejit 2012-01-29 1341
34307 helj tus bolnooch humuuse [2] 0033 2012-01-29 1251
34306 5000 MYNGIIN NVDNII LINZ [2] svren_456 2012-01-29 1974
34305 hi zuwulguu ugch tyslaach [2] zul9 2012-01-29 1474
34304 Sevhnii lazer asuya [3] svren_456 2012-01-29 3834
34303 incheon-d bair bna syys 2012-01-29 785
34302 emnii talaar asuuy? [2] verseje 2012-01-29 1257
34301 tursun eej naraas daatgalin talaar asuuh zuil baina. [4] merbi 2012-01-29 1456
34300 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-01-29 797
34299 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?.. ' MAKE-UP 2012-01-29 658
34298 ОХУЙ ТАУН САЛОН ~ Нээлтийн урамшуулалт үйлчилгээнд ..MONGOL TAUN 9 DAVHART 901 MAKE-UP 2012-01-29 784
34297 ILSAN TANHYON YOG DEER BUUDLIIN ARBITE BNA YAG ODOO 0319221853 Aussie 2012-01-29 852
34296 Dansaar mungu avch mgl ruu hyamd shiljuulj uguh kargo bval helj uguuch, yaaraltai [2] s2006 2012-01-29 1460
34295 Hariulj ogooch [3] deky 2012-01-29 1260
34294 ДОХ-ын халдвартай ээжийн захидал sagsaasan 2012-01-29 1246
34293 End solongosiin irgentei ger bul bolj bgaa hund Ээж минь 2012-01-29 830
34292 SAMSUNG ZIPEL ☎☎ SALE☎SALE☎SALE ☎☎ SAMSUNG NOTEBOOK 2012-01-29 725
34291 Ohid huuhnuudiin urt bogino turiitei arisan gutaluud ddarii 2012-01-29 1254
34290 УСАН (오산-역) ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ~!!!! bamanai 2012-01-29 781
34289 МАНАЙ КАРГО АВТОМАШИН ЗУУЧИЛЖ, ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙНЭ. ГАЗРЫН АЧАА ДУУДЛАГААР БАЙНГА АВЧ БАЙНА. gebe 2012-01-29 876
34288 3 sartai huuhdiin us [4] 음지 2012-01-28 1519
34287 eejvvdee sosk asuuyaa [1] bandaalai 2012-01-28 1030
34286 LA bolon CHICAGO-ruu bichig barimt avj yavna!!!!!! zulaaz 2012-01-28 1002
34285 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч 7 хоног уух Коллаген урамшуулалт болгож өгч байна file ssamii 2012-01-28 991
34284 *~*AMORE~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна~` file ssamii 2012-01-28 796
34283 incheon-d bair bna syys 2012-01-28 622
34282 end tsagaan mahnii hagalgaand orj bsan humuusees asuuy [5] Монгол чандага 2012-01-28 2352
34281 emch nar bolon eejuudee huuhdiin hooloin mah yah ve [2] info2012 2012-01-28 1731
34280 Хүүхдээ битгий айлгаж бай! [2] Ээж минь 2012-01-28 1296
34279 $ hedtei bna hvmvvseee? *jargalmaa* 2012-01-28 508
34278 Хүүхэд бүрэлдэн бий болох явцаас... Ээж минь 2012-01-28 3924
» Нярай хүүхдийн шээсний сувгийн үрэвсэл Ээж минь 2012-01-28 1264
34276 hi bvsgvichvvdee meddegni helj tuslaach [1] tsek1234 2012-01-28 782
34275 УСАН-오산-역 ~"ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ"~ bamanai 2012-01-28 689
34274 mglos visa batlan daalt asuuya tsetsetse 2012-01-27 519
34273 huuhedtei bolmoor bnaa.. [4] amyon 2012-01-27 1500
34272 mongoloos yaraltai xvvxed abch irix xvn bna uu tsbtsbj 2012-01-27 720
34271 Интернэтээр бараа захиалж өгнө saca^^ 2012-01-27 819
34270 ,<<СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗАРТ ОРЖ БОЛОХГҮЙ !!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2012-01-27 1330
34269 lazert oroh? [8] let'sbe 2012-01-27 1509
34268 zuvuluuch? let'sbe 2012-01-27 886
34267 busguichuudeesee zuvulguu aviiya ^^ let'sbe 2012-01-27 723
배너신청
자생병원

배너신청