Moderator: mgl_300
Нярай хүүхдэд яаж иллэг хийх талаар эцэг, эхчүүддээ бяцхан зөвлөмж хүргэе. Хүүхдийн гарт нь хийх бол хурууны үзүүрээс нь мөр, суга руу нь чиглэлтэй, хөлд иллэг хийх бол тавхайнаас нь шилбэ, цавь руу нь чиглэлтэй хийнэ. Иллэг хийхдээ хуруу болон алгаараа хөнгөн тогших хөдөлгөөнөөр хийнэ. Иллэгийн үргэлжлэх хугацаа 3 минутаас хэтэрч болохгүй. Иллэг хийхдээ хүүхдийг дээш харуулан хэвтүүлнэ. Ингээд нярай хүүхэддээ доорх иллэгийг хийхийг зөвлөж байна.
Нэг. Хүүхдийн цээж гэдсийг 8-10 удаа хурууныхаа өндгөөр зөөлөн илнэ.
Хоёр. Цээжнээс нь хавирга руу нь дагуулан 8-10 удаа илнэ. Чанга дарж болохгүй.
Гурав. Гэдсийг нар зөв тойруулан 8-10 удаа илнэ.
Дөрөв. Хөлийн тавхайнаас нь цавь руу нь чиглэлтэй 8-10 удаа илнэ.
Тав. Гарын хурууны үзүүрээс нь мөр хүртэл 8-10 удаа илнэ.
Зургаа. Хүүхдийг доош нь харуулж хэвтүүлээд нурууг нь хоёр гарынхаа алгаар дээрээс доош нь чиглэлтэй илнэ.
Долоо. Хүүхдийн нурууг хоёр гарынхаа араар дээш нь чиглэлтэй илнэ.