Moderator: mgl_300
Шороон үхэр жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 5-ний
харагчин туулай өдөр, Санчир гариг
Нар ургах : | 05:06:00 | Нар шингэх : | 20:54:00 |
Эл өдөр:
Үс авахуулваас : Эд, мал арвижна
Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг хичээвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Огторгуйн үүд сахих, их хүнтэй уулзах буяны үйл хийхэд сайн.
Энэ өдөр бурханы баясгал хийгээд тарни тоолохуй, янар амрагийг дуудан хураахуйд сайн. Түүнд төрсөн хүмүүн есөн хоног хийгээд хроёр сар есөн жилд эс үхвээс баатарлаг хийгээд цэвэрч, эцэгтээ урин, хорлол үйлд хицээнгүй, насны доод хэмжээ жар гарна гэж номолсон. Өвдвөөс найман хоногоос амирлана. Хулгайд алдвал хулгайч нь зүүнээс ирсэн хүмүүн,дольган хийгээд машид хянамгай тэр бээр хулгайлаад өнө холд одсон нэгэн хүмүүнд хууртаад олдохын нигуур буй. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ. Баруун нүд татвал алдсаныг олон. Баруун чих хангинавал асархуй хийгээд үзэсгэлэн лүгээ учирна. Зүүн чих хангинавал буянтай гэж номолсон.
Эмчилгээ эхлэх, хуучин байшин нураах, байшингийн суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах үйлд муу.