Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Суудлын ажил, хөдөлгөөний хомсдол, өвчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас үүсдэг таргалалт нь хүмүүсийн толгойны өвчин болоод байгаа. үүнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон төрлийн арга гарч ирсэн. Нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нөгөө хэсэг нь төрөл бүрийн эм бэлдмэл ууж биедээ өвчин нэмж байх юм. Сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав. Хамгийн гол нь өөрт юу хэрэгтэйг мэддэг байх хэрэгтэй. Өдөржин сандал дээр сууж таргалчихаад эм ууж турна гэвэл харганы ноосыг түүж эсгий хийхийн үлгэр болно. Хүссэнээрээ турж, дуртай хувцсаа шилж өмсөхөд туслах хамгийн найдвартай бас энгийн арга бол хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг бүх цаг үеийнхэн хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр ч ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Харин ч улам батлагдсаар байгаа. Тарган харагдахаас хэрхэн аврагдах вэ? Махлагдуу биетай таныг саяхан тааралдсан танил чинь харчихаад “Хүүе чи чинь турчихаа юу” гэж дуу алдаж байсан уу? Тийм бол та хувцсаа тохируулж өмссөн гэсэн үг. Яг л хувцас бурхан, бие чөтгөр гэдэг шиг. Хүн бүр тэгш, сайхан бие галбиртай байх албагүй шүү дээ. Харин дутагдлыг давуу тал болгох шид хувцсанд байдаг. Тиймээс зөв хувцаслалтын аргыг өөрийн болгосон цагт бусдаас юугаараа ялгагдахав. Бас л сайхан харагдах болно. Хувцасны ид шид буюу туранхай харагдах энгийн аргуудыг сонирхуулж байна. « Хамгийн эхний алхам бол хүн бүрийн мэддэг бараан өнгийн хувцас. Өө сэв бүхнийг далдалдаг энэ өнгө махлаг биетэй хүмүүсийн аврагч гэж болно. Харин эсрэг өнгө нь тарган биеийн “гоо сайхныг” гайхуулж өгнө дөө. Тиймээс тод өнгийн хувцаснаас татгалзах нь тарган гэдгээ нуух хамгийн амархан арга. « Буруу галбиртай биеэ нуух бас нэг арга бол хүзүүгээ ил гаргах. Өөрөөр хэлбэл задгай энгэртэй цамц урт хүзүүтэй харагдуулдаг бөгөөд туранхай, өндөр харагдахын эхлэл болох юм. « Махлаг биеийг улам тодотгодог зүйл бол хөндлөн судал. Ийм судалтай хувцас нь хүнийг улам өргөн харагдуулж, байгаагаас нь илүү бүдүүрүүлдэг байна. Харин та судалтай хувцсанд дуртай бол босоо судалтайг сонгох хэрэгтэй шүү.
« Биеийн доголдлыг дарах бас нэг арга бол гоёл чимэглэлийн төрөл бүрийн бүс. Хүмүүст анзаарагддаг тэр өө сэвийг дарахад бүс тус болно. Харин хэтэрхий өргөн бол улам бүдүүн харагдуулна. Гурван сантиметрээс өргөнгүй байхад л яг жор нь гэсэн үг. « Дүүжин өмд ч бас тус болно. Ийм богино өмд нь өндөр, туранхай харагдуулдаг байна. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзах нь өөрийгөө муухай харагдахаас аврах болно. Эрүүнээс унжсан ачаанаас салах арга Нуухад ч хэцүү нэг зүйл бол давхар эрүү. Таргалалт явагдаж буйг хамгийн түрүүнд илтгэдэг үүнийг бусадтай адил хувцсаар халхална гэж байдаггүй. Тиймээс даруйхан эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нүүрний хэлбэрийг өөрчлөөд зогсохгүй гоо сайханд чинь халдах болно. Эмэгтэй хүнийг хүзүүний үрчлээс, давхар эрүү гутаадаг гэдэг. Тиймээс ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд давхар эрүүнээс сэргийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хүзүүндээ тос түрхэх бүртээ иллэг хий. Бас өндөр дэрнээс татгалзах хэрэгтэй. Аль болох цэх унтах нь хүзүү нугарч, эрүү унжихаас сэргийлдэг. Мөн өдөр бүр зузаан ном толгой дээрээ тавиад хэсэг хугацаанд алхвал давхар эрүүнд санаа зовохгүй байж болно. Харин нэгэнт давхар эрүүтэй болчихсон бол яг одоо түүний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
1 . Эрүүнээс унжсан хүнд ачаанаас салахын тулд толгойгоо гэдийлгэж, эрүүгээ алгуурхан дээш өргөж, хүзүүнийхээ бүх булчинг чангал. Энэ дасгалыг 5-6 удаа давтах хэрэгтэй.
2. Доод уруулаа шүдээ харагдтал доош сунга. Энэ үед хүзүүний булчин чангарна.
З. Гараа зангидаж, эрүүнийхээ доор байрлуул. Энэ байрлалаараа амаа ангайх гэж оролд.
4. Толгойгоо зүүн тийш гилжийлгэн, зүүн мөрөө доошлуул. Энэ дасгалыг хоёр тийш тав таван удаа хийнэ.
5. Толгойгоо гэдийлгэн, доод уруулаа хамрын үзүүртээ хүргэх гэж байгаа юм шиг эрүүгээ дээш сунгана. Энэ дасгалыг таван удаа давтаарай.
6. Toлгойгоо хүчтэй гэдрэг нь болгож, урагш нь унжуулан давхар эрүүгээ цээжиндээ тулгана.
7. Давхар эрүү, хүзүүний арьсанд тослог ихтэй түрхлэг түрхэнэ. 5-7 минут болоод шингээгүй тосыг цаасаар арчиж ав.
8. Давхар эрүүн дээрээ 7 хоногт 2-3 удаа тэжээлийн бигнүүр тавина. Мартах зүйлсийн жагсаалтыг пиво, чипс тэргүүлнэ Идэж байгаа зүйлсээсээ болж таргалалт гэсэн зовлонтой учрахгүйн тулд өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй. Мөрөөдөл болсон 90х60х90-д бага багаар хүрэхийг хүсвэл хоол хүнсэндээ анхаарал хандуулъя. Зарим нэг хүнс таргалалтыг дэмждэг амин дэм болж байхад нөгөө хэсэг нь түүний дайсан болдог. Бидний идэх дуртай ихэнх амттан тарган болохын эх үндэс болдог гэдгийг хүн бүр мэддэг ч татгалзаж чаддаггүй. Алийн болгон шүлсэндээ захирагдан өөхөө нэмж, таргалалтыг тэжээж явах билээ. Тиймээс дуртай бүхнээсээ татгалзаад үзье. Мэдээж үхчихгүй л байх. Хамгийн эхлээд хоол хүнснийхээ калорийг 500-800 болгон багасга. Ингэхийн тулд таны дуртай гурилан бүтээгдхүүнүүд, төрөл бүрийн чихэр, шоколад зэрэг нэлээд олон төрлийн амттан тань хасагдах болно. Сэтгэлээр унах хэрэггүй. Ингээд ч зогсохгүй ээ. Дэлгүүрт оронгуут нүдэнд чинь харагддаг йогурт, өндөг, шош, бяслаг, майонез зэргээс татгалзах хэрэгтэй.
Харин гадил, пицца, архи, пиво, чипс зэргийг бүрмөсөн мартах зүйлсийнхээ тоонд оруул. Турж, гоолиг сайхан болохыг үнэхээр л хүсч байгаа бол шүү дээ. Энэ бүхний оронд төрөл бүрийн ногоо, тахианы мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хүнсэндээ хэвшүүлж чадвал амжилт олохын эхлэл болно. Харин их идүүлэх гээд байдаг дуршил дайсанг хэрхэн бууруулах вэ? « Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу « Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана « Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй « Хоолоо удаан зажилж ид « Дэлгүүрээр явж худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай « Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид « үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ « Хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг « Өдөр бүр алим идэж, тараг ууж бай « Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80%-ийг өглөө, өдрийн хоолондоо ид

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2753653/84e/trackback

profile

uka shvv

2010.02.04 21:19:13
*.16.15.248

hi   ene  bol  estoi  saihan  bvsgvichvvded  heregtei  medeelel  bna       elgemsvv  ih  medlegtei  emegtei  yum  aa  uuchilaarai  heden  nastai  yum  be  hvn  bvhend  buyan  bj  bh  yum  az  jargal  hvsii 

profile

uka shvv

2010.02.04 21:19:47
*.16.15.248

hi   ene  bol  estoi  saihan  bvsgvichvvded  heregtei  medeelel  bna       elgemsvv  ih  medlegtei  emegtei  yum  aa  uuchilaarai  heden  nastai  yum  be  hvn  bvhend  buyan  bj  bh  yum  az  jargal  hvsii 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34626 bvh torliin orchuulga hiine bigbig 2010-03-04 618
34625 СОЛОНГОСТ НАДАД ХАНГАЛТТАЙ МӨНГӨ БИЙ ХАРИН... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-15 618
34624 hajuu oroondoo hvn suulgana enkhlin 2010-03-25 618
34623 medex xun bna uu [2] sots 2011-04-13 618
34622 **ХАЛУУНЫХАА АМРАЛТААР ** BESTWEST 2010-07-12 618
34621 СО-ТОЙ СУУХАД [3] eej mini 2010-04-06 618
34620 68{1} asuuya [2] LLC 2011-06-17 618
34619 ЖИМОБАЙЛ нэгжийн УРАМШУУЛАЛ 10%, 20%, 50% gcall1 2011-01-23 618
34618 Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу [2] ӨДРИЙН МЭНД 2010-04-21 618
34617 yaraltai haij bn todgor 2010-09-16 618
34616 ОНЦГОЙ АСУУЛТАНД ЖИЧ ХАРИУЛАВ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-06-15 618
34615 УУЧЛААРАЙ ЧИ ЯАГААД ИЙМ СУЛ ДОРОЙ БАЙДАГ ЮМ БЭ ???? Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-29 618
34614 11сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2010-10-29 618
34613 END GER BUL BOLHOD [2] Ээж минь 2011-03-23 618
34612 asuuya [1] mishil 2010-05-28 618
34611 Гoo сайхны бvтээгдэхvvнvvд бvгд хортой oodoshon huu 2010-06-05 618
34610 Солонгосын албан ёсны баталгаат HYUNDAI компаний даатгалаар даатгуулцгаая kerosin 2010-06-07 618
34609 kargo, mashin achdag humuusiin anhaarald.1tn -iin gar tatlaga tserensuren 2011-04-24 618
34608 Asuuya mashin [1] mymik 2011-04-26 618
34607 girl 21 idtei hvnees asuuyaa [3] gunjeeeeee 2011-05-19 618
34606 emegtei ta Aisulushka 2011-12-02 618
34605 ajild awna SBB 2011-08-30 618
34604 МОНГОЛ ЭМЧ ГЭРЭЭР ҮЗЛЭГ ХИЙНЭ... [2] anagaah uwidas 2011-07-25 618
34603 Бариа засал хийж байна Baria zasal 2011-08-13 618
34602 eejuudee heleed uguuch tomax 2011-09-21 618
34601 УРАМШУУЛАЛ ЖИ-МOБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч 010-2411-4025 newgmobile@yahoo.com amoremia 2011-10-22 618
34600 eejuudee haana yamar emnelegt tursun be zovloch let'sbe 2012-05-20 618
34599 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-05-22 618
34598 *** ГOO САЙХНЫ мэс засaл ,хацрийн улаан ,мэнгэ ,сэвх ,шивээс ,бaтгa / 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-05-29 618
34597 SEOUL-д байрлалтай 55% хямд ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ДОТОР , ГОО САЙХНЫ СОЛОНГОС ЭМНЭЛЭГ* **( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** *010-7566-7074* ** 010*7566*7074 2012-03-06 618
34596 봐 봐요^^ duuy 2012-04-18 618
34595 ***HUMSUG,KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA *** lady_2012 2012-03-28 618
34594 УРАМШУУЛАЛ 200,000 SK ,LG,KT ИНТЕРНЭТ,КАБЕЛЬTV,ХОЛБОЖ БАЙНА 02-423-8005 АЛБАН ЁСНЫ ХОЛБОЛТЫН ТӨВ SK telekom 2012-09-11 618
34593 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-10-31 618
34592 chonand gereer xvvxed xarj ogno tsbtsbj 2014-01-20 618
34591 huuhdiin manejin or zarna. [4] honey0000 2014-02-23 618
34590 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдад туслах төв Гадаад ажилчдын... 2014-04-14 618
34589 TSATSDAG BOTOKS file Гоо үзэмж 2014-05-18 618
34588 tsalin [2] Uugiishde 2009-02-26 619
34587 jaalhvvd chi ymar ataarhuu ym be [4] nogrushka 2009-03-01 619
34586 Ээж танд [1] bolor2 2009-06-12 619
34585 MASK egchees [3] bi bol sexy 2009-06-29 619
34584 elgemsyy d [1] hylak 2009-08-18 619
34583 hi1113aaaaaaaa [2] magic88 2009-09-09 619
34582 Бүгүйчүүдээ хэлээд өгөөч.. [3] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-10-10 619
배너신청
자생병원

배너신청