Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ДАЛД ЧАДВАРЫН ЗУРХАЙ

Уншсан 1474 vote 0 2010.12.11 14:26:36
ХОНЬ
Бүх ордooс илүү зөвхөн энэ ордныхонд тэрхүү нууцлаг ертөнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. Өөрсдөө энэ чадвараа нээн илрүүлж, мэддэггvй ч энгийн үедээ тааж, зөгнөж хэлсэн зvйл нь ихэвчлэн үнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцсанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чаддаг аж. Энэ ордныхон ямар ч хүний нүд рүү нь хараад өөрөөс нь юу хүсэж буйг мэдэж чадна.

Онцлог шинж нь
Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.


ҮХЭР
Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйлдээ итгэдэг. Албан тушаал ахих, амжилтад хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олохдоо сайн. Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох. Энэ ордны хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор.
Онцлог шинж нь
Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол олон дахин давтахыг зөвлөдөг.

ИХЭР
Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч, өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролддог. Далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нь чухал гэдгийг бүү мартаарай.
Онцлог шинж нь
Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн ихээр дурлагсад.

МЭЛХИЙ
Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн vеэ өөрчлөхийг хүсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрийн далд мэдрэмжийг тайлж, мэдэж чаддаг. Өөртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг. Онц чухал үед өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.
Онцлог шинж
Мэлхийн ордынхныг "сэтгэл зүйн тоглогчид" гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгvй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.

АРСЛАН
Энэ ордныхон бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. Өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггvй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийг харьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггvй.
Онцлог шинж
Ийм халуун зvрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.


ОХИН
Өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлбэл маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж, цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгvй. Өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс.
Онцлог шинж нь
Хэрэв таны хамтрагч энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлvvлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ.


ЖИНЛҮҮР
Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг сонсвоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байгалийн аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай. Тэрхүү сахиусанд нь далд чадварынх нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байдаг. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна.
Онцлог шинж нь
Өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.

ХИЛЭНЦ
Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр таны гэрийн муу энергийг цэвэрлэчихнэ.

Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндэлж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас хамгаалж чаддаг.

НУМ
Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зvй, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдэрдэггүй. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддаг зан юм. Харин далдыг харах чадвараас илүү бусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь анагааж чадна.
Онцлог шинж нь

Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.

МАТАР
Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор.
Онцлог шинж нь
Өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.

ХУМХ
Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүний мэргэ шалтгаална. Тэд гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага.
Онцлог шинж нь
Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гүн автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.

ЗАГАС
Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний амьдралд тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Тэд сайн энергийг гэрээсээ авдаг.

Онцлог шинж нь

Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергээ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ.
profile

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3968500/db7/trackback

profile

angella2010

2010.12.11 17:09:39
*.182.147.217

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청