Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би одоо 19 настай л даа манай аав ээж 2 маань бараг жилийн өмнө салаад дүү бид 2-г нэг нэгээр авч амьдрахаар болсын.

 

Би хувьдаа аавтайгаа хамт амьдрахаар болсон л доо. Харин охин дүү маань ээжтэй байхаар болсон. Би ч ээж тэр 2 дээр их очдог байсан. Гэвч ээж маань удалгүй нэг нөхөртэй болсын. Тэр нь ээж дүү 2т минь эхэндээ их сайн байдаг байсан юм. Тэгээд удалгүй архи уугаад ирж агсан согтуу тавьдаг болчлоо гэж дүү маань надад хэлсэн. Нэг өдөр бүүр дүү маань над руу яриад бүүр уйлчихсан нөгөөдөх нь найз нараа дагуулж ирж архи уугаад дүүг маань оролдоод байна гэдгийн… Миний дүү дөнгөж 15 настай л даа. Энийг сонсоод миний уур их хүрээд шууд гүйгээд очсон. Би тэгэхэд өөрийн ухаанаа бараг алдчихсан ороод л цохиод авсан. Миний дүү бүүр уйлчихсан сууж байсан. Тэгээд ээж ирээд тэднийг буруутгахын оронд намайг буруутгасан. Би ч бас дүү маань ч хэлсэн юу болсныг нь тэгэхэд ээж согтуу хүмүүс ингэдэг зүгээр ч гэх шиг үнэхээр хачин хачин юм яриад байсан. Тэгээд л би шууд дүүгээ аваад аав руугаа явсан. Дүү маань өмнө нь бас хойд аав нь оролддог байсан нэг удаа усанд орж байхад нь орж ирсэн гэсэн. Азаар манай ээжийн дүү байсан тулдаа яагаа ч үгүй гэсэн. Би дүүгээ их өрөвдөж байна энийг бодохоор ямар их уур хүрдэг гэж санана. Би одоо нэг юманд их айж байна тэр юу вэ гэвэл ээж дүүг минь гэртээ аваачна гэвэл яанаа???

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3460822/6bb/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.07.31 00:24:50
*.189.255.227


Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34716 gahain haniadnii talaar?? [2] svnstei baishin 2009-12-09 1480
34715 Хvvхэд хvмvvжvvлэх топ 10 арга [1] sune 2009-11-22 1480
34714 eejuudee ahiad neg yum asuuya! [3] NikiE 2009-05-19 1480
34713 hi busguichuudee [3] mishil 2008-10-02 1480
34712 eejvvdee yaraltai helj ogooch please [1] saihando 2008-09-26 1480
34711 em avii [1] MGL2222 2015-10-21 1479
34710 ГЭР БҮЛ ,ВИЗ f-6 ***12-р***сар 2013-01-14 1479
34709 zaluu eejvvd bn uu [1] saka12 2012-02-06 1479
34708 yaraltai tusalaarai [3] 99995555 2012-06-08 1479
34707 eejvvdees asuuya [2] 993399 2012-01-30 1479
34706 hi uushig ustchihsan hun yu hereglevel sain bol emnelegeer yavaad nemer alga [1] kara_20 2013-01-15 1479
34705 Yah ve? joom.... [6] naomi8888 2012-05-03 1479
» ЧИ ДАХИН АМЬДРАЛ ЗОХИОЖ БУЙ БОЛ ОХИНДОО АНХААР... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-31 1479
34703 Nvdnii zobxinii vrchleend........ [5] OUYNTYLXYYR 2010-07-30 1479
34702 hi dahiad l bi [2] sfff 2010-01-28 1479
34701 ПОЙНТ Л ӨСӨЖ БАЙВАЛ.. [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-20 1479
34700 Orchuulj uguuch! [2] SHD 2010-01-17 1479
34699 marujin d [1] buyanhur 2010-01-08 1479
34698 jiremsen yumaa... hariulj ogch tuslaach .. [8] hero75 2010-01-04 1479
34697 INCHEOND [2] nar jargaj bna 2009-12-10 1479
34696 Хүүхнүүд хэдэн насандаа сексийг илүүтэй сонирхож эхэлдэг вэ? [5] 사랑 ХАЙР 2009-05-18 1479
34695 hi bvsgvichvvdee hariulj ogooch [3] dior_875 2009-03-21 1479
34694 Надад зөвөлгөө хэрэгтэй байна хө/????? [6] eenee12 2012-02-21 1478
34693 eejuudee huhnii suu [3] liliya_lg 2012-06-05 1478
34692 helj ogch tus bolooch [4] gurvel 2011-05-04 1478
34691 ЭЛГЭМСҮҮГ ТАНИДАГ ХЭН НЭГЭН БАЙНА УУ? ТЭГВЭЛ .. Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-24 1478
34690 Бид 4-ийн хайр - 7-р анги [5] Маралгоо 2010-04-13 1478
34689 dahiad asuult bna [5] ariuka0211 2010-02-04 1478
34688 hereglej baigaa ba zardag hvmvvs n [8] lg123 2010-01-23 1478
34687 hi eejvvdee [3] screen 2009-12-28 1478
34686 Solongost unegui toroh sain emneleg haij baigaa bol [1] 19790522 2009-12-01 1478
34685 maralgoo-d [2] az jargaliin amt 2009-11-28 1478
34684 Эрчүүдийн сээтэгнэх нууцаас [1] 사랑 ХАЙР 2009-05-29 1478
34683 zurxai anaraa87 2009-04-20 1478
34682 hi end turhud yu idej udag ve? [4] pudu 2009-02-17 1478
34681 asuuy asuuy?????? [2] badgril 2008-09-07 1478
34680 BAIR BNUU JIJIG GUINJU MURAN HAWIAR nomin_erdene1999 2008-09-04 1478
34679 Tani durtai pirmin buh torlin chunh baina bnbn99 2015-03-15 1477
34678 eejuudee asuuya zovlooch... [5] ddarii 2012-06-18 1477
34677 ХАМАР ӨНДӨРЛӨХ ХАМРЫН ҮЗҮҮР БОЛОН ХЭЛБЭР ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРЛАА 1САРЫН 15НААС 2 САРЫН 15 ХҮРТЭЛ Гоо үзэмж 2013-01-24 1477
34676 busguichuuddee medeelel ogie [12] murano 2010-06-18 1477
34675 ansand nvdni shvdni vnegvi emleg baidag [1] dalainus 2010-07-20 1477
34674 meddeg bol helj uguurei 02020202 2010-01-18 1477
34673 Asuult [1] hee 2010-01-18 1477
34672 7r shugman deer bdg Sunpun Sanbuingua emnelgt tursun eej bval setgedelee helj ugch tuslaach [4] goodidea 2010-01-04 1477
배너신청
자생병원

배너신청