Moderator: mgl_300
Орчин үед жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 1980 онд дэлхий нийтээр төрөх насны эмэгтэйчүүдийн 38-40 хувь нь жирэмслэхээс сэргийлэх аргуудын аль нэгийг хэрэглэж, 220 сая хэрэгсэл хэрэглэж байна гэсэн судалгаа гарч байсан бол 1990 онд энэ тоо өсч, 380 сая хэрэгслийг төрөх насны эмэгтэйчүүдийн 51 хувь нь хэрэглэсэн байна. Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг түр зуурын ба байнгын гэж ангилдаг. Түр зуурын аргууд: 1. Бэлгийн хавьталтай холбоогүйгээр хэрэглэх аргууд: а. Дааврын аргууд /жирэмслэхээс хамгаалах уух эм, тариа, суулгац/ б. Ерөндөг 2. Бэлгийн хавьталтай холбоотой хэрэглэх аргууд а. Саад хийх аргууд /бэлгэвч, үтрээний хаалт, спермицит г,м./ б. Уламжлалт аргууд /хуанли хөтлөх/ в. Бэлгийн хавьтлын дараа яаралтай хэрэглэх аргууд Байнгын буюу мэс заслын аргууд Эмэгтэй хүний умайн үр дамжуулах хоолойг боох арга Эрэгтэй хүний үрийн сувгийг таслах гэж тус тус ангилдаг. Дааврын уух эм Ихэнхи жирэмслэхээс хамгаалах уух эм нь эмэгтэй хүний өндгөвчнөөс ялгардаг прогестин, эстроген даавартай төстэй даавар агуулсан байх бөгөөд тэдгээрийг хавсарсан эм гэж нэрлэнэ. Дааврын шахмал эмийг 21 юмуу 28 ширхэгтэйгээр савласан байдаг. Хэрхэн хамгаалдаг вэ? Уг эмийг ууснаар цусан дахь эстроген ба прогестин дааврын хэмжээг тодорхой түвшинд байлгаж, өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн нэвтрэх чадварыг бууруулдаг. Үр дүн: Маш сайн үр дүнтэй. Эмийг зааврын дагуу зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99.9 хувь хамгаална. Давуу талууд:
Сул талууд:
Хэрэглэж болохгүй тохиолдол:
Хэрэглэх арга: 28 ширхэгтэй эмийг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн эсвэл эхний өдрөөс тоолоод 5 дахь хоногоос эхлэн өдөр бүр тогтсон цагт нэг ширхэгээр 28 хоногийн турш ууж дуусаад дараагийн мөчлөгийн эмийг шууд залгуулан ууна. Эмийг юм идсний дараа ууж хэрэглэх нь зохимжтой. 21 ширхэгтэй эмийг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн өдөр бүр тогтсон цагт нэг ширхэгээр 21 хоногийн турш ууж дуусаад 7 хоног завсарлаад, дараагийн мөчлөгийн эмийг дээрхитэй адил заавраар ууна. Депо-Провера тариа Энэ тариа нь дааврын бэлдмэл, зөвхөн прогестиныг агуулдаг бөгөөд нэг удаагийн тариа нь 3 сарын хугацаагаар жирэмслэхээс найдвартай хамгаална. Хэрхэн хамгаалдаг вэ? Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн нэвтрэх чадварыг бууруулдаг мөн умайн салстыг нимгэрүүлснээр тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх боломжгүй болгодог. Үр дүн: Тариагаа тогтмол хэрэглэсэн үед жирэмслэлтээс 99.7 хувь хамгаална. Давуу талууд:
Сул талууд:
Хэрэглэж болохгүй тохиолдол:
Хэрэглэх арга: 12 долоо хоногт /3 сард/ нэг удаа эмнэлэгт очиж булчиндаа тариулна. Сарын тэмдэг ирснээс хойш эхний 7 хоногийн дотор тариулах нь тохиромжтой. Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа, үр хөндүүлснээс эсвэл зулбаснаас хойш 7 хоногийн дотор тариулна. | |||||
|