Нийт 21 эмэгтэй эрүүлжүүлэх байранд хүргэгдснээс 8-ыг нь ар гэр асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд мартын наймны шөнө 13 эмэгтэй гэр орон, олон нийтийн газар танхайрч эд хогшил эвдсэн, ээжийгээ зодсон гэх шалтгаанаар албадан эрүүлжүүлэгдэж хоносон байна. Эдгээр эмэгтэйчүүд баяраа тэмдэглэн наргиж яваад сархдаа хэтрүүлэн сайн дурын солиорол гэгдэх согтуугаар ар гэрийнхэндээ агсам тавьж нөхөр хүүхдээ айлган сүрлүүлж эцэстээ эрүүлжүүлэх байранд хүргэгддэг гэж байсан. Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдэн хоносон 13-н эмэгтэй гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болсон болон дээрхи шалтгааны улмаас саатуулагдсан байна. За төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны хувьд улсын хэмжээн дэх согтууран танхайрсан бүх эмэгтэйчүүдийг хүлээн авдаг ганц байр. Нэг шөнө гэхэд л эмч, эрэгтэй, эмэгтэй цагдаа, үйлчлэгч гэсэн 4-н албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хөл дээрээ тогтохоо больсон эмэгтэйчүүдийг асран хонодог тухай хэлсэн. Саатуулагдан ирж байгаа иргэд ихэвчлэн 19-37 насны бүсгүйчүүд байдаг байна. Тус хэлтсийн эрүүлжүүлэх байрыг өмнөх жилийн энэ өдөртэй харьцуулахад ачаалал багассан хэдий ч энгийн өдрийг бодвол эмэгтэйчүүдийн баяраар ачаалал 2 дахин нэмэгджээ |