Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Төрөхийн өмнөх өрөө

Уншсан 2061 vote 0 2012.02.16 19:47:22
 

Төрөхийн өмнөх өрөө

Хотын нэгэн төрх эмнэлэг.
Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.
Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:
/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./
Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ.
Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.
Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо.
Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар.   
Хэвлий дээр дарах даралт.
Бурхан минь…
Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно.
/ Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./
Бурхан минь…
Охин л битгий төрөөсэй.
Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ.
Хүүтэй л болгож хайрла бурхан минь…
Бурхан гэснээс…
Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно. Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа…
Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр лам анхны минь эр хүн байсан.
/Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../
Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчиснууд шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байга. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа.
Би чамд хайртай.      
/Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./
Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна?
Танил эмчтэй ч байсан болоосой.
Тэр жил…
Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ?
Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л  байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ.
/ Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь…   /
Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан.  Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм  бэ дээ. Ээж минь...
Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ.
Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна.
Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ.
 Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг.
Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой
Хэвлий дээр дарах даралт.
-    ЭЭЖЭЭ........
Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.
-    Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа  төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?
Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ.
МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү.
МИНИЙ ОХИН...
Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй.
Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…
Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН.
Энэ үгийг ямар их хүссэн юм бэ?
Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.
/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /
… Хотын нэгэн төрх эмнэлэг.
Төрөхийн өмнөх өрөө.
Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс
гарсан залуу ээжийн яриа:
-    Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5812324/b8f/trackback

profile

эди хугда

2012.04.04 12:16:23
*.199.151.104

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм би.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
34761 hereglej bsan dasgaliin dugui hyamd zarna. ITBD 2012-02-23 916
34760 Энд солонгосын иргэнтэй гэр бүл болж байгаа хүнйи [1] Ээж минь 2012-02-23 754
34759 uusel garal id _tai hund [3] world sun 2012-02-23 2256
34758 iher hvvhedtei bolmoor bna? [4] lilu 2012-02-22 7581
34757 Hurungu oruulj,hamtarch ajillana uusel_garal 2012-02-22 1146
34756 hetsuu bna [2] yahoos 2012-02-22 2060
34755 .☎☎ SALE☎SALE☎SALE ☎☎ SAR SHINIIN BELEGEE ENDEES!!! BASKETBALL8 2012-02-22 1058
34754 . YНЭГYЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТ, G-MOBILE НЭГЖ ДУГААР program MONGOL TOWN B1 TOOT WWW.MGLSKY.COM BANK_BANK 2012-02-22 1101
34753 orchuulaad ugch tuslaach??? [1] hunter™ 2012-02-22 1268
34752 **50%ХЯМД**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ / **010-3169-6932** ***САРНАЙ*** 2012-02-22 974
34751 ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-02-22 870
34750 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2012-02-22 1034
34749 hi busguichuudee mariin boov hiihed goe uner amt oruuldag yumiig haanaas avaj bolhuu [2] mungundusal 2012-02-22 1521
34748 jiremsnii test [2] Anarhan 2012-02-22 1746
34747 asuuh zuil bnaa egch naraa~ [4] soko_2012 2012-02-22 1636
34746 INTERNET (*_*) TEL 02-2265-1698 SALE SALE SK KT БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРИЦАА БАЙХГҮЙ, НҮҮЛГЭХ БОЛОМЖТОЙ СОЛОНГОСЫН НОМЕР 1 ИНТЕРНЕТИЙГ ТАНЫ ГЭРТ ИНТЕРНЕТЭЭ БЭЛЭГТЭЙ ХОЛБУУЛААД БАТАЛГААТАЙ КОМПьЮТЕР NOTEBOOK LCD-TV-EE ЗӨВХӨН ЭНДЭЭС INTERNET-KOREA 2012-02-22 928
34745 Интернэтээр бараа захиалж өгнө saca^^ 2012-02-22 786
34744 SAIXAN SHINELEEREI TA BUXEN , ANSAN DAXI KHAN BANK file money$$$ 2012-02-22 882
34743 skh6693.s asuuy [2] life is good 2012-02-22 1099
34742 саяхан төрсөн хүүхийн ,,, [5] onnana 2012-02-22 2032
34741 **** BANKnii batalgaa bainga gargaj vilchilne **** 010-8683-0962 *** TANID TUSLAY *** 2012-02-21 914
34740 Haraar baigaa bolon zarim huuhnuuded aminchlan yaria... [6] ezengui aral 2012-02-21 2053
34739 "МӨНХИЙН ОРОНД ОЧООД ИРСЭН ХӨВГҮҮН" ДВТ 2012-02-21 764
34738 dasgaliin dugui bas stapper zarya hyamd zarna shuu [1] gss 2012-02-21 1031
34737 hi Hanyang de-d helnii [1] tiffani 2012-02-21 1114
34736 LG~OHUI^^ 2-R SARIIN SHINE BARAANUUD BOLON BELEGT HUDDALDAA zayaka99 2012-02-21 2813
34735 sewhnii serum asuuya [8] tentuya 2012-02-21 1836
34734 hi busguichuudee solongosin emnelegin urilga [1] tiffani 2012-02-21 1137
34733 vizgvi xvmvsin daatgal 123_1 2012-02-21 1019
34732 anhnii jiremslelt - helj uguuch [10] chichika 2012-02-21 6053
34731 АСУУЛТ юу ч биш 2012-02-21 752
34730 huuhed maani 2 sar garantai lda tomsog ni hawdaad tgeed hagalgaa [3] sainaa0210 2012-02-21 1602
34729 iPhone 4 hyamd zarna shine anouchka 2012-02-21 1473
34728 한으원 gedeg emnelegt uzuulj bsan hun bna uu? [4] NEW elle 2012-02-21 1222
34727 Solongos 100% tsever daavuun or honjliin daavuu mash hymd zarna enkuoogii 2012-02-21 955
34726 МОНГОЛ ТАУНЫ ХАЖУУД УЛАМЖЛАЛТ ЦЭГЭН БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА. zaraahan 2012-02-21 1102
34725 hereglej bsan dasgaliin avsaarhan dugui zarna. [2] ITBD 2012-02-21 1126
34724 Бүсгүйчүүдийн анхааралд таны төлөө file chevon 2012-02-21 774
34723 Та үнэхээр нүүрээ эрүүл сайхан болгохыг хүсвэл chevon 2012-02-21 856
34722 gmobile utsanda... [1] hirs 2012-02-21 824
34721 Надад зөвөлгөө хэрэгтэй байна хө/????? [6] eenee12 2012-02-21 1478
34720 tarhinii daralt asuuya [3] kissy12 2012-02-20 2862
34719 naizuuddaa beleg... [3] shineleg buxen 2012-02-20 5224
34718 solongosiin eruugiin huuli [1] Монгол чандага 2012-02-20 2854
34717 ЖИМОБАЙЛ УРАМШУУЛАЛ gnew2 2012-02-20 691
배너신청
자생병원

배너신청