Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Төрөхийн өмнөх өрөө

Уншсан 2061 vote 0 2012.02.16 19:47:22
 

Төрөхийн өмнөх өрөө

Хотын нэгэн төрх эмнэлэг.
Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.
Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:
/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./
Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ.
Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.
Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо.
Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар.   
Хэвлий дээр дарах даралт.
Бурхан минь…
Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно.
/ Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./
Бурхан минь…
Охин л битгий төрөөсэй.
Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ.
Хүүтэй л болгож хайрла бурхан минь…
Бурхан гэснээс…
Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно. Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа…
Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр лам анхны минь эр хүн байсан.
/Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../
Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчиснууд шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байга. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа.
Би чамд хайртай.      
/Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./
Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна?
Танил эмчтэй ч байсан болоосой.
Тэр жил…
Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ?
Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л  байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ.
/ Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь…   /
Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан.  Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм  бэ дээ. Ээж минь...
Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ.
Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна.
Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ.
 Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг.
Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой
Хэвлий дээр дарах даралт.
-    ЭЭЖЭЭ........
Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.
-    Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа  төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?
Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ.
МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү.
МИНИЙ ОХИН...
Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй.
Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…
Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН.
Энэ үгийг ямар их хүссэн юм бэ?
Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.
/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /
… Хотын нэгэн төрх эмнэлэг.
Төрөхийн өмнөх өрөө.
Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс
гарсан залуу ээжийн яриа:
-    Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5812324/ea3/trackback

profile

эди хугда

2012.04.04 12:16:23
*.199.151.104

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм би.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
34806 asuuyaa [2] az jargaliin amt 2009-11-28 1487
34805 Бүсгүйчүүд таныг болон таны гэр бүлийг урьж байна [1] barbie0510 2009-11-20 1487
34804 eejvvdees asuuya [7] anar od 2009-11-19 1487
34803 huhuu yah be? [3] janibek 2009-08-19 1487
34802 asuuya busguichuudee [5] 양&나 2008-09-22 1487
34801 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН [2] sekv_boy 2012-05-04 1486
34800 jiremsen bolon nyarai huuhedtei humuusiin anhaarald [5] uniabo 2012-02-24 1486
34799 CHAGA MUUGIIG SOLOGOSOOR YU GEX WE? [4] erka77737 2011-07-23 1486
34798 hi bvsgvichvvdee [4] toodgor 2012-02-25 1486
34797 Орд ордны мэргэжил angella2010 2010-08-07 1486
34796 tuslaach [3] saraa_1990 2010-11-28 1486
34795 blgmjl idtai hvnees asuuya ????????? [2] gal23 2011-02-18 1486
34794 mengenii talaar asuult bnaa mengee tuulgeh gesiin [1] tsooxor 2010-04-22 1486
34793 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-06-02 1486
34792 ЖИРЭМСЭН ХҮНД ЮУ ТОХИОЛДОВ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-27 1486
34791 nadad zuwluuch [4] hurd123 2009-12-10 1486
34790 Busgulchuudee ireerei...... file [1] barbie0510 2009-11-24 1486
34789 6 nastai huuhed [3] teen 2009-07-24 1486
34788 ENE BUSGUID TUSALVAL YAMAR VE??????????? [8] ELGEMSUU 2009-05-27 1486
34787 Дотуур хувцсыг зєв хэрэглэвэл таргалсан ч галбираа алддаггvй [3] Маралгоо 2009-03-18 1486
34786 tuslaach [2] narara 2009-01-29 1486
34785 3-р сарын зурхай ***12-р***сар 2013-03-03 1485
34784 .SAMSUNG, LG ,DEWOOO " ZIPEL 669L HORGOGCH UGAALGIIN MASHIN BAINGA UILDVERIIN UNEER 2013 ONII SHINE ZAGVAR . SAMSUNG, LG, DAEWOO 2013-01-18 1485
34783 Ilsand em alba baina. Darhanbaatar63 2015-09-28 1485
34782 SILK THERAPY( vsnii essents) [1] saca^^ 2011-12-30 1485
34781 Дурлалын зурхай [1] ГооБүсгүй 2011-07-22 1485
34780 НАЙЗУУДАА МАНАЙ НӨХӨР..... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-02-18 1485
34779 Их аварга Асашёрюүд Японы кино од бүсгүй хайр зарлав [1] Маралгоо 2010-03-21 1485
34778 GRANAT GEED JIMS YUND SAIN BE [3] jeonju-s 2010-03-09 1485
34777 shudnii apparatiin talaar asuuya [2] huuuuue 2010-10-10 1485
34776 asuuh yum bna [9] saikhnaa7374 2010-01-26 1485
34775 mash ih bayrlalaa [1] bolorgoo 2010-01-12 1485
34774 hi asuult so-r bicheed uguuch [3] uu_u 2009-12-22 1485
34773 ..АМЬДРАЛ ЗӨВХӨН ЧАМААС Л ШАЛТГААЛНА .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-22 1485
34772 IIM BAIVAL TED MAANI YAMAR IH BAYARLANA GEECH.... TS:ELGEMSUU 2009-07-19 1485
34771 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-09-07 1484
34770 hvvhnvvde goe shuluun himi hna hiideg be zoblooch [2] ibeelt 2013-03-31 1484
34769 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2013-02-19 1484
34768 internet hudaldaanii company-ii baraa hairtsaglaj, hayag naadag ajliig so-oor yu gdg yum boloo? Helj ugch tuslaach arbait? 2012-06-17 1484
34767 EMEGTEI TUULAIN ZAHTAI BOGINO KURTIK ZARNA. hunter™ 2012-01-13 1484
34766 3000ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-09-15 1484
34765 hi. busguichuudee. asuuh um bna aa [4] kor99 2010-02-27 1484
34764 Bugdeeree-d [2] ***Энxзaяa*** 2010-01-21 1484
34763 ҮРЧИЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ ДАСГАЛУУД [2] TOOMC 2009-12-14 1484
34762 eejvvdees asyymaar bn [4] turion 2009-11-25 1484
배너신청
자생병원

배너신청