Moderator: mgl_300
Суурь хувцсыг ємссєнєєр гадуур хувцасны хэв загварыг сайн гаргаж єгдєг.
Дотуур хувцасны бас нэгэн давуу тал нь биеийн галбирыг жавхайлган сэргээхээс гадна нимгэн болон ноосон хувцас ємсєх vед хувцас биед наалдан, цахилгаанжихаас сэргийлэн тусгаарлагч болдог байна.
Хєхний даруулга
Хєхний даруулгыг тааруулж авахдаа юуны ємнє цээж, хєхний хэмжээ, харьцааг зєв тодорхойлох хэрэгтэй. Нуруу, мєрийг дарж цээжээрээ барьж байвал ємсєхєд тєвєгтэйн дээр биеийн хєгжилд муугаар нєлєєлнє. Хєхний даруулгыг зєв дарааллаар ємсєж сурах хэрэгтэй.
Жишээлэхэд мєрийг нь углаад аяганы доод хэсгийг хєхєндєє тааруулах ба урагш ялигvй бєхийж хєхийг аяганд тааруулаад товчилно. Тvvнчлэн мєрний урд талыг бага зэрэг єргєж, хойд талаас доош нь дарж тааруулна.
Гадуур ємсєх хувцаснаас шалтгаалан хєхний даруулгын хэлбэрийг сонгох нь бvсгvй таны гоо сайханд чухал vvрэг гvйцэтгэдэг гэдгийг санаарай.
1. Єндєр аягатай хєхний даруулга хєхийг сайн барьж, єргєдєг. Энэ нь ямар ч хэмжээтэй хєхєнд зохимжтой боловч ялангуяа туранхай цээж, жижиг хєхийг томруулж харагдуулна. Костюм, зузаан материалтай, битvv энгэртэй хувцсан дотор зvvнэ.
2. Урт бєгєєд нарийхан, хоорондоо хол зайтай мєр бvхий хєндлєн оёдолтой намхан аягатай даруулгыг задгай энгэртэй сул цамц, даашинзны дотор зvvнэ. Энэ нь жижиг, дунд зэргийн хєхтэй хvнд зохимжтой.
3. Дундуураа оруулга, оёдолгvй, аяга нь дусал хэлбэртэй даруулга нь доогуураа тємєр болон хуванцар эдлэлээр хийсэн тулгууртай байдаг тул хєхийг сайхан хэлбэртэй болгоно. Ийм даруулгыг бариу, богино цамц, нимгэн болон нарийн нэхээстэй ноосон хувцасны дотор зvvнэ.
4. Урт мєртэй, хагас зууван хэлбэрийн аягатай босоо оёдол бvхий даруулга нь хєхийг сайн тулж бага зэрэг єргєж єгдєг. Ийм даруулгыг єргєн ухлаадастай цамц, даашинзны дотор зvvнэ.
5. Мєргvй, доогуураа тулгууртай аяга нь пролон хатуулгатай даруулгыг нарийн мєртэй болон мєр цээж ил гарсан цамц, даашинз дотор зvvнэ.
Хєхний даруулгыг хэрхэн сонгох вэ?
Том хєхтэй эмэгтэйчvvд мєрєнд ирэх даралтыг багасгаж, тэнцvvлэх бvдvvн мєртэй даруулга зvvх хэрэгтэй. Хєхний хэлбэрийг засаж хэвд нь оруулах тусгай зориулалттай даруулгыг тогтмол зvvвэл vр дvнтэй.
Єнгє харшиж ємсєх тусгай загварын хувцас биш л бол хєхний даруулга нь цамц даашинз зэрэг гадуур хувцас мєн бусад дотуур хувцасныхаа єнгє дагуу байвал зохимжтой.
Зарим бvсгvйчvvд усанд сэлэх, наранд шарахад зориулсан хєхний даруулгыг байнга хэрэглэх нь бий. Энэ нь тун буруу зуйл. Спорт загварын даруулга нь хатуулга, тулгуургvй, мєр нь єргєн байдаг бєгєєд ийм даруулганы гадуур энгийн, загварын хувцас ємсдєггvй.
Бариувч
Бариувчийг сонгож авахдаа бvсэлхий, єгзєг, гуяны хэмжээнд сайтар тааруулах хэрэгтэй. Бариувчийг ємссєнєєр бvсэлхий, ялангуяа гэдсийг татаж жавхайлган унжсан єгзгийг дээш нь єргєж єгдєг. Мєн харвинг татаж бэлхvvсийг тодруулах даруулга ємсєж болно.
Зарим тусгай хийцтэй трико, ємд зэрэг нь єгзгийг єргєж бэлхvvсийг тодруулах зориулалттай байдаг тул дотор нь бариувч ємсєх шаардлагагvй.
Бариувч нь гадуур ємд, триконы єнгє дагуу байвал зvгээр. Гуяараа єргєн, резин хєвєєтэй бариувчийг нимгэн материалтай болон резин ємдєн дотор ємсєхєд тохиромжгvй тул сул загварын хувцас ноосон ємдєн дотуур ємсєєрэй.
Юуны түрүүн эмэгтэйчүүд бид хөхний даруулгынхаа хэмжээг зөв мэдэхгүйгээс буруу, таараагүй дотуур хувцас сонгон авдаг. 10 эмэгтэй тутмын 8 нь буруу хэмжээтэй хөхний даруулга зүүдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр магадгүй та ч хэмжээгээ буруу сонгосон байж магадгүй юм.
Тэгэхээр эхлээд танд ямар хэмжээтэй хөхний даруулга таарах талаар зөвлөе.
Хэмжиж үзэх
Алхам1. Зурагт үзүүлснээр та гарныхаа доогуур, нурууныхаа дээгүүр буюу цээжнийхээ дээд хэсгийн хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ та хэмжих үед тэгш тоо гарвал та үүнийг цээжнийхээ хэмжээгээр авах ба харин сондгой тоо гарвал 1 ийг нэмээд цээжнийхээ дээд хэмжээ болгон авах хэрэгтэй.
Алхам2. Дараа нь цээжний дунд хэсэг буюу хөхнийхөө хамгийн том хэсгээр хэмжиж үзнэ. Үүний дараа цээжний дунд хэсгээс авсан хэмжээнээсээ цээжний дээд хэсгээс авсан хэмжээгээ хасах хэрэгтэй. Гарсан тоогоор та ямар хөхний даруулга зүүхээ шийдэх ёстой юм.
Жишээ нь таны цээжний дээд хэсгийн хэмжээ 34, харин дунд хэсгээс авсан хэмжээ 36 бол таны өмсөх хөхний даруулгын хэмжээ 2 буюу В байна гэсэн үг.
Ингээд та дээрхи хэмжээсийг хийж тооцсоноор доорхи хүснэгтээс ямар хөхний даруулга зүүх ёстойгоо мэдэх болно.
Хэмжээ
1-с бага
AA
1"
A
2"
B
3"
C
4"
D
5"
DD
6"
DDD (3D)
7"
DDDD (4D)
8"
DDDDD (5D)
9"
DDDDDD (6D)
10"
J
11"
K
12"
L
Европ хэмжээ=
Англи хэмжээ
AA
AA
AA
A
A
A
B
B
B
C
C
C
D
D
D
DD/E
E
DD
DDD/F
F
E
DDDD/G
G
F
DDDDD/H
H
FF
DDDDDD/I
G
J
GG
H
HH
J
JJ
K