Moderator: mgl_300
С амин дэм эрт хөгшрөлтөөс сэргийлдэг.
С амин дэм хүчтэй үл исэлдүүлэгч бөгөөд хүний бие махбодь сэргэх үйл явцыг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна эрт хөгшрөлтөөс сэргийлдэг байна. Энэ талаарх урьдчилсан дүгнэлтийг Канадын Квебекийн хавдар судлалын төвийн мэргэжилтнүүд гаргасан байна.
20 орчим наснаасаа эхлэн огцом хурдтай хөгширч, 50 хүртэл насалж чаддаггүй ховор тохиолддог “Вернерийн синдром” хэмээх өвчнийг эрдэмтэд судалсан байна. Тэд туршилтдаа хэт таргалсан, сахарын өвчний шинж тэмдэг илэрсэн хулгануудыг сонгожээ. Туршилтын амьтдад С амин дэм агуулсан эм бэлдмэл хэрэглэхэд биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирсан байна. Эрүүл хулгануудад С амин дэм агуулсан эм бэлдмэл хэрэглэхэд ямар нэг гаж нөлөө илрээгүй аж.
Хүнийг эрт хөгшрөхөд хүргэдэг “Вернерын синдром” өвчнийг үүсгэдэг WRN хэмээх генд С амин дэм нөлөөлж чадаж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг шинжээчид хийгээд, цаашид энэ төрлийн судалгааг үргэлжлүүлэн хийхээр болжээ.
Д.Жаргал