Moderator: mgl_300
Mongold shinjilgee ogood C virustei garsan yuma. Solongost dahin shinjilgee bolon emchluulbel tolbor ni yamar baih bol, ene C virus ustadag u? ih udaan emchilgee hiilgedeg suragtai. End emchluulsen hun baina u? Er ni ene talaar meddeg buhnee helj tus bolooch, busguichuudee!
Асуулт: Элэгний В, С вирустэй бол ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ? Мөн ямар дэглэм барих ёстой вэ? Вирустэй бол яг ямар процесс элгэнд явагдагыг дэ Хариулт: Нарийн процесс явагддаг. Нэгэнт вирусын халдвар авсан бол эмчлэгдэх боломжгүй. Гэхдээ аюултай гэж бодох шаардлагагүй хамгийн гол нь амьдралын зөв дэглэмтэй байх ёстой.
1.Зөв хоололт
2.Сэтгэл санаа тайван байх
3.Ядрахгүй байх
4.Тогтмол шинжилгээ өгч байх
bi elegnii c virusei garaad emchluulsen harar bdag l daa jiliin emchilgee hlgsen 6 sae orchim boldog ym bilee aimar hvchtei aria taria tariuulj bsan ,ter tariag hiilgeheer vs unaad haluuraad booljood bsan emchid ni heleheer ugaaasaa endeg gsn l dee ,tgd duusaad shinjilgee hlgsen chin zuv zgr garj bna lee ,het ydarah,arhi , tamhi hereglej ogt bolohgui ym bna lee gehdee eleg bol erosoo edgerdegui ovchin gj bna lee ydarah ym bol dahij ilerdeg ym bilee gam l gj ideh ymaa sain zohizuulah l heregei ,ednii hool ubd l yg taarah ym bilee ,mgl hool bol hurzadaad bh ym bna lee
Элэг өвчлөх хамгийн том шалтгаан бол вирүсийн халдвар,ялангуяа А,В, С төрлийн вирүс юм. Нөгөө талаар хоол, архины зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор элэг өөхжих нь элгэнд асар муу нөлөөтэй. Элэг өөхжих гэдэг нь хэт идэх, архи хэт хэрэглэх, өөх тостой зүйл ихээр идэх, таргалах, чихрийн шижин өвчний улмаас зэрэг шалтгаанаар элгэнд их хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг. Энэ нь улмаар элэг хатуурахад хүргэж болзошгүй. Өөхөжсөн элгийг хоол тэжээлийн зохистой хэрэглээ, таргалалтын эсрэг арга хэмжээ, чихрийн шижин өвчний эмчилгээгээр арилгаж болох талтай. Юуны өмнө архийг бүрмөсөн хориглох нь чухал. Мөн биед хуримтлагдсан илүүдэл энергийг эрс бууруулах нь үр нөлөөтэй. Үүнд биеийн тамирын дасгал хийх, спортоор хичээллэх, явган алхах нь үр дүнтэй.
Чихэр ихтэй бүтээгдэхүүн болох будаа, талх, боов, өөх тостой хүнсийг аль болох бага хэрэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, загас, өөх тос багатай мах зэрэг аль болох уураг ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэх нь чухал. Уураг нь элэгний эд эсийн нөхөн сэргээлтэд үлэмж ач холбогдолтой. Мөн ногоон болон шар өнгөт хүнсний ногоо витамин, минералаар элбэг тул өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэвэл зохино.
Архи, пиво маш өндөр калоритой. 1 шил пиво 250 кило калори тул 1 ширхэг гамбургертэй тэнцэнэ.
Япончууд элгэнд корбикура сайн гэж эрт дээр үеэс хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ.Энэ нь уураг ихтэй, витаминА, В2, В12 ихтэй, энерги багатай, өөх тос бага агуулдагаас тэр юм. Загасанд taurin(үхрийн цөсөнд их хэмжээгээр агуулагдаж байдаг амины хүчлийн нэг төрөл, цусан дахь холестриныг бууруулахад өргөн хэрэглэдэг) зэрэг амины хүчлийн төрлүүд их байдаг тул Япончууд өдөр тутмын хүнсэндээ загас ихээр хэрэглэдэг.
Taurin нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, элэгний эд эсийн нөхөн төлжилтөд сайн гэдгийг саяхны судалгаагаар японы эрдэмтэд нотолжээ.Элэгний архаг өрөвсөлд taurin-ийг их агуулдаг хүнс хэрэглэх нь зүйтэй.Витамин В-гийн төрлүүд нэн ялангуяа В1, В 2 В12 , С –г агуулдаг хүнсийг өдөр тутам өргөн хэрэглэх нь зүйтэй.Үүнд загас, мах болон витамин С ихтэй амтат чинжүү, ногоон майлз орно. Далайн бүтээгдэхүүн, пүнтүүз, мөөг, лууван, навчит ногоонууд, байцаа, буйцаа, салат өргөн хэрэглэх нь сайн. Чихэрлэг боов, хийжүүлсэн ундаа, архи дарсыг аль болох хэрэглэхгүй байх нь чухал
.