Moderator: mgl_300
Засгийн газар, Хууль зүйн яамнаас хамтран хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг баривчлах эрчимжүүлсэн баривчилгааг хоёр сарын турш явуулна.
Уншсан 1005 vote 0 2009.10.10 18:26:37Засгийн газар, Хууль зүйн яамнаас хамтран хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг баривчлах эрчимжүүлсэн баривчилгааг хоёр сарын турш явуулна.
세계일보 (Сэгэ илбу)
2009оны 10сарын 10өдөр
· Хууль зүйн яамнаас засгийн газартай хамтран 10сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр сарын турш хууль бус оршин суугч гадаадын иргэдийг баривчлах эрчимжүүлсэн баривчилгааг явуулна хэмээн энэ сарын 4-ний өдөр мэдэгдлээ.
·
Хууль зүйн яамнаас энэ оны хоёрдугаар хагаст тус улсад оршин суух хугацаа нь дуусгавар болж буй 31,000орчим гадаад иргэн байгаа бөгөөд тэдгээрийн нилээд хэсэг нь хууль бус оршин суугч болох магадлал өндөртэй хэмээн үзээд өнгөрсөн 9-р сард, нэг сарын турш Хөдөлмөрийн яам, Жижиг дунд үйлдвэрүүдийн холбоотой хамтран ”Хууль бус оршин суугч гадаадын иргэнийг сайн дураараа нутаг буцахыг уриалан, гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулахыг таслан зогсоох ажиллагаа”-г зохион явуулсан бөгөөд энэ хугацаанд 2257гадаадын иргэн сайн дураараа нутаг буцсан байна. Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ноогдуулдаг мөнгөн торгуулиас сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдийг чөлөөлөхийн зэрэгцээ дахин тус улсад орж ирэхийг хориглох хугацааг нь 1жилээс бага байх зэрэг хөнгөлөлт үзүүлж байгаа юм байна.
·
Хууль зүйн яамны холбогдох ажилтан “Сайн дураараа нутаг буцахыг уриалах үүднээс энэхүү ажиллагааг зохион байгуулсан бөгөөд урьдчилан тооцоолж байсан хэмжээнд хүрээгүй” гэсэн бөгөөд ”Засгийн газартай хамтран баривчилгаа явуулах хугацаанд сайн дураараа нутаг буцаж буй гадаадын иргэдийг хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ноогдуулдаг мөнгөн торгуулиас чөлөөлөх” зэргээр харгалзаж үзнэ хэмээн мэдэгдлээ.
·
· Энэ оны 7сарын байдлаар тус улсад оршин сууж буй 1,158,000 орчим гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 184,000(15.9%) орчим хууль бус оршин суугч байгаа хэмээн үзэж байгаа юм байна.
·
Сурвалжилсан : Жон Жэ Ён sisleyj@segye.com
2..сүрдүүлж байгаа нь тэр
3..өөрсдийнх нь хийдэг кайф авдаг ажил нь энэ юм чин..
4..эднийх шиг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг орон хаана ч байхгүй мэдээж гаргах нь зөв...хоморголон баривчилна гэдэг маш бүдүүлэг...хилээр торгуульгүй гарах буцаж орж ирэхэд хөнгөлөлт худлаа байдаг юм ш дээ..яагаад гэвэл тэр хүнийг буцаж орж ирэхэд чи манай улсад өмнө хууль бусаар байсан байнаа гэдэг үндэслэл хэлээд ер нь оруулахгүй..мэдээлэл байгаа юм чин ..учир зүггүй айгаад байх ч юун