Moderator: mgl_300
Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн. Гэвч яагаад ч юм халх нутгийн хацар гоо охид харьд одох болов. Эрх чөлөө эх орныхоо төлөө илд барин зогсож эр хүнээс дуталгүй дайтаж явсан зоригт цусан тэдний судсанд лугшиж буй.
Алд хархан гэзгээ даруулан шууж ам тангарагтаа үнэнч гэхдээ бүсээ чангалж морин дэлэн дээгүүр сийгүүлж явсан Монгол бүсгүйчүүдийн үнэн түүх мартагдаж орхижээ. Нуган үр нутгаа эзэмшиж, охин үр өнгө шилэгддэг гэж эртний их хаад өгүүлсэн нь бий. За тэгээд бусдын газар очноо гэдэг бүсгүй хүний заяа юмаа хөө гэж ардын дуунд ч өгүүлсэн ч байдаг. Үнэхээр л бүсгүй хүн эцгийн гэрт өтөлдөггүй нь үнэн хойно өнгө шилэгдэж бусдын гэрт бэр болон очдог жам.
Харамсалтай нь сүүлийн үед хацар гоо охид маань харийн улс гүрэнд хадмын хаяа түших нь олон болж. Бүр сэтгэл сэрдхийлгэх болсон зүйл бол охид бүсгүйчүүдийг хил дамнан худалдах болсон явдал юм.
Нийгэмээ дагаад гадаадад гарах бодол хэн хүний толгойд эргэлдэх болсоор бас ч үгүй хэдэн жилийн нүүр үзжээ. Хилийн дээс алхаж л байвал диваажинд хүрэх мэтээр төсөөлж бололцоотой бүхий л арга саамны эрэлд мордоцгоох болсон нь нууц биш. Хуурамч паспорт, хуурамч банкны баталгаа, хуурамч виз гээд л...бүгд харьд одох хүслээс үүдсэн хуурмаг зүйлс. Үнэндээ ч гадаадад нэг cap ажиллаад олох өртөг бидний хэдэн сарын хөлстэй тэнцэж байхад тэднийг буруутгаад ч яалтай билээ. Хориод жилийн өмнөөс л хүмүүсийн хүсэл болсон энэ асуудал олон ч хүнийг сайн сайхан амьдралтай нь залгуулсан. Өнөөдөр ч янзаараа, аль л амжиргаа сайтай, амьдрах боломжтой газар луу хошуурсан хэвээр. Манайхны очоогүй газарч байхгүй болж, эгээ л Африкийн ширэнгэн ойруу явах нь халаг л байна. Харамсалтай нь харь орныг зорих хүслээ хоригдох зовлонгоор сольсон тохиолдлууд цөөнгүй бий.
20-25 насны царайлаг охидыг гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна. Эрээ цээрээ алдсан ийм төрлийн зарыг сонсоогүй уншаагүй хүн байхгүй биз. Хүний ёсоор өнгө шилэгдэж, харь гүрэнд хадмын хаяа түшсэн охидоо нүд үзүүрлэхээ байя. Харин элдэв ганган чамин зүйлд нь хууртагдан, хорхой гозолзуулсан худал үнэн заранд итгээд хилийн дээс алхаж эрдэнэт биеэ эд агуурс мэт үнэлүүлэн мөнгөтэй баячуудын гар дамжих Монгол охидын төлөө санаа тавихсан.
Хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах гэдгийг барууны кинонуудаас л үзэж байснаас биш өөрсдөдөө ийм явдал таарна гэж Монгол бүсгүйчүүд маань төсөөлөө ч үгүй байсан цаг саяхан. Анх 98 онд Оросын иргэн Максим гэгч хорь шүргэж яваа цэцэг цэврүү шиг хоёр охиныг хил дамжуулан худалдсан нь илэрч олныг цочроосон.
Үүнээс хойш Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна. Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2006-2008 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Харин нийслэлийн прокурорын газраас дээрх 3 жилийн хугацаанд хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна.
Баримт түшье: Иргэн Д гэгч эмэгтэй Япон улсад явуулж өндөр цалинтай ажилд оруулна хэмээн хууран мэхэлж, эхний ээлжинд долоон эмэгтэйг тус бүр 3500 ам доллараар, үүний дараа 10 эмэгтэйг Макаод аваачин массажист нэрийн дор массаж хийлгэн, зарим бүсгүйг хөх томруулах хагалгаанд хүртэл албадан оруулсан жигшүүрт хэрэг 2004 онд гарсан байх юм.
Төвийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, телевизийн чат, зар сурталчилгааны сонингийн буланг ашиглан өндөр цалин амлаж, өнгө зүс сайтай байх шалгуур тавин хэтэвчээ түнтийлгэх увайгүй үйлдэл энэ мэт дахин бүү давтагдаасай. Нүд бүлтийлгэж, чих сортойлгосон эл хэрэг хүний наймаа гэгч холын сураг биш ойрын аюул гэдгийг мэдрүүлсэн. Харьд очоод харанхуй өрөөнд хоригдон хүчээр биеэ үнэлэн дарамтлуулж, хөл нүцгэн, мөр нөмгөн оргон зайлж элчин сайдын яамандаа очиж аврагдсан Монгол бүсгүйн тухай хэсэгтээ шуугиад намжсан. Эмэгтэйчүүд охидыг хил дамнуулан худалдаалах асуудлыг өнөөдөр ихэнх орнууд өөрсдийн эрүүгийн хуулиндаа гэмт хэрэг хэмээн тусгаж үүнтэй тууштай хатуу тэмцэл явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хамгийн их гарч байгаа. Манай хоёр хөрш ч энэ төрлийн хэргээр нэлээд дээгүүрт тэмдэглэгддэг. Хүн наймаалах гэмт хэрэгтэй олон улсын хэмжээнд хатуу тэмцэл явуулж байгаа ч хязгаарлаж таслан зогсоож чадахгүй л байна.
Улс орнууд даяарчлагдахын хирээр гэмт хэрэг хүртэл даяаршиж байгаагийн наад захын жишээ энэ. Охид бүсгүйчүүдийг хил дамжуулан наймаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, энэ талаар гарсан олон улсын конвенцид өөрийн орны хууль тогтоомжийг нийцүүлэх ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн олон улсын туршлагыг судлах гээд олон асуудал манай хууль байгуулагынхны өмнө тулгарсан хэвээр байна.
Дээхнэ үед охид бүсгүйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болохыг цээрлэдэг байлаа. Монгол хүний цус, омголон зан Монгол хүндээ л үлдээх хатуу чанга хэдий ч дэндүү нандин хүсэл өвгөдийн сэтгэлд нэвт шингээстэй байж. Хөрөнгө мөнгө бэл бэнчинтэй л бол хөгшин залуу харалган сохор ч байсан хамаагүй дагаад л гүйх болсон охид минь даанч дээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэдийн тоо сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгдсэн харамсалтай тоо байна. Тэдний дийлэнх нь Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон байх юм. Насны хувьд 18-25 насны охид харийн иргэнтэй гэр бүл болж байгаа ч, тэдний нөхөр болох улс нь 35-60 насны эрчүүд байдаг аж. Гэр бүл зуучлалын нэгэн компаниар зуучлуулан Солонгос иргэнтэй суусан охин ээжтэйгээ утсаар ярих бүртээ "-Ээж ээ намайг аваач ээ, энд үнэхээр хэцүү байна. Намайг Монголоос 12 мянган доллараар худалдаж авсан, явуулахгүй гээд байна гэдэг байж. Харин ээж нь зуучлах төвд хандахад "-Танай охин өөрөө буруутай ааш муутайдаа тэгж байна. Тэгээд ч өөрөө дуртайдаа яваа биз дээ, бидэнд хамаагүй" гээд огт халгаадаггүй байж. Охин гэрээсээ арай гэж оргон эх орондоо ирсэн баримт хүний эрхийг хамгаалах үндэсний комисст тэмдэглэгдсэн байна.
Хар тамхи галт зэвсгийн наймааг удаалж дэлхий нийтийг түгшээгээд байгаа энэ хэрэг Монголд нэгэнт хөл тавьчихсан нь дахин дахин нотлогдсоор байна. Улс орны маань торгон хил халдашгүй дархан байдаг шиг охид бүсгүйчүүдийн маань энгэр хатуу чанга, бат журамтай байгаасай.
СOЛOНГOС ГOO САЙХНЫ* PATIMA*ЭМНЭЛЭГ /50% ХЯМД / *гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ* 010-3169-6932
Уншсан 16 vote 0 2009.10.22 11:54:43--хацрийн улаан 60.0w
--мэнгэ5.0w , шивээс50.0-100.0w
--сэвх100.0w, улаан хамар50.0w
носоот толбо, аръсний урэвслийн улмаас ууссэн сорви, арьсны нухжилт зэргийг
амeрикийн хамгийн суулийн уeйин лаzeр аппаратаар оргуй арилгана.
уилчлуулэгч нарт солонгосийн хeра гоо сайхний фирмийн бутээгдхүүнээр уйлчилж байна.
***
гоо сайхны мэс заслаар олон жил дагнаж ажилласан Aмeрикт мэргэшсэн тэргүүлэх зэрэгтэй солонгос гоо сайхны эмч ажиллаж байна.
/гоо сайхны мэс заслаар 15 жил дагнаж ажилласан/
*******хийгдэх уйлчилгээнүүд********
--нудний хэлбэр засах, нудний давхраа хийх 600.0w
--хамрын хэлбэр засах, ондорсгох 7oo.ow
--хамрын муруй засах 2.0-3.0сая
--хохний хэлбэр засах,хохонд силикон суулгах 3.0-5.0сая
--урчлээс арилгаж аръс толийлгох мэс засал700.0-1.100w
--урчлээс арилгах торол бурийн тариа /ботeкс/
--хацрын хонхорхой гаргах 200.0w
биэйин оох,харвин хайлуулах тариа/ 8 удаа 1 курс 200.0/
биeийн оохийг хэсэгчлэн соруулна
~эмэгтэйчyyдийн цэвэршилтийг зогсоож залуужуулах цэвэр ургамлийн гаралтай бэлдмэл /2 сар уухаар/100.0w
эмнэлгийн ажиллах цагийн хувааръ:
~ажлын одруудэд оглоо10 цагаас 18цаг 30минут хуртэл
бямба гаригт10--16 цаг хуртэл .ням амарна .
bairshil :metronii 1-r shigam 146 역곡 역 2 garts
hariltsah utas 010-3169-6932
ЭМНЭЛГИЙН БИЧГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР АЖЛААС ЧОЛООЛЖ ОГНО .
tel 010-3169-6932
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
--одор бур 10цагаас 18 цаг хуртэл эрүүл мэндийн зовлогоо огно.
**SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ /40% ХЯМД/ ЭМ УНЭГҮЙ** 010-3169-6932
예쁜이 수술buyu 여성 포겅---ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГОО САЙХНЫ МЭС АЖИЛБАР
УТРЭЭ БАГАСГАЖ ХЯРЗАН ОЁХ МЭС ЗАСАЛ500.0--700.0w
ДАВСАГ СОЙХ МЭС АЖИЛБАР 400.0-1100.0w
БЭЛГИЙН ИХ БАГА УРУУЛ ХЭЛҮҮ ЗАСАХ МЭС АЖИЛБАР200.0w
--умай,утрээ дотор ууссэн ургацаг, хоргуй хавдрийг авах мэс засал
ондговчний уйланхай авах мэс заслуудийг зовлох эмч оороо гардан найдвартай
чанартай хийнэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
зовлох эмч --эмэгтэйчүүд эх барихийн чиглэлийн анагаах ухааныэрдэмтэмтэн эмч таныг узэж зовлогоо огно.
--эмэгтэйчүүдийн урэвсэлт овчнууд ,бэлгийн замын халдварт овчнууд
--ургуйдлийг оношлож эмчлэх
--умай ондговчийг эх0 д харж оношлох
--хусээгүи жирэмслэлтийг шийдэх /1-3 сар/ 190.0-250.0w
--жирэмслэхээс хамгаалах аргууд /умайн eрондог , тариа,суулгац..г.м/
--жирэмсний хяналтад орох, торох
/эмнэлэгт одорт 6-10эх тордог.эх нярай эндэгдэл эмнэлгийн туухэнд гарч байгаагуй/
1удаа узуулхэд 15.0w, тороход 300.0-600.0.0w
торж байгаа ээж нар ороондоо ганцаараа байрлана
~ ажиллаж байгаа эмч нар: эмэгтэйчүүдийн эмч--6 эмч, хуухэд -1 эмч
эмнэлэг--- эмэгтэйчүүд торохоор дагнасан цэвэрхэн том эмнэлэг
1. эмэгтэйчүүдийн eронхий узлэг
2.мозок
3.эхoд умай ондговч харж шинжлэх
4.умай, умайн хузууний хавдрийн шинжилгээ /ene byh shinjilgee нийт 50.0w/
ажиллах цагийн хувааръ
ажлын одруудэд оглоо 9цагаас орой 18 .30 минутхуртэл
ням гаригт оглоо 9 цагаас одор 13 цаг хуртэл ажиллана
эмнэлгийн байршил --seoul мeтрoний 1-р шугам 143 caebong ёг 2 -р гарц /개봉 역/
hariltsah utas-01031696932
PUUJEE /emegteichuudiin emch/ 건강하세요
ЭМНЭЛГИЙН БИЧГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР АЖЛААС ЧОЛООЛЖ ОГНО .
tel 010-3169-6932
ҮХЭХ ДӨХСӨН ТОСТОЙ ХАР ӨВГӨЧҮҮЛ Л БАЙГАА ЮМ ЧИНЬ..ЗАЛУУ НЬ ТООХ Ч ҮГҮЙ .ИЙМ ХҮМҮҮСТЭЙ ЗИНДАА ЗЭРЭГЦЭЖ ЦУСАА БУЗАРЛАЖ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ИЧМЭЭР ӨЧҮҮХЭН ....ДЭЛХИЙД ГАДНЫ ХҮҮХЭН 10000$ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ БАЛАЙ ЗАВХАРСАН ГАЗАР ХААНА Ч БАЙХГҮЙ НҮДНИЙ БУЛАЙНУУД