Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Улаанбаатар хотын маань том дэлгүүр, зах, кино үзвэрийн газрууд гээд л олигтой гэсэн бүхэн гадаад эзэнтэй байдаг.

Харин тэр манайхны магтаад сайн, чанартай, дээд зэрэглэлийн гээд амаа олохгүй өргөмжлөөд байдаг газрууд үнэн хэрэгтээ хууль бус үйл ажиллагаа явуулсаар л байдаг. Энэ нь эхнээсээ илэрсээр байна Энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс “Sunjin Grand” зочид буудалд гэнэтийн шалгалт хийснээр биеэ үнэлж байсан 17 охиныг баривчилсан гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Уг хэргийн талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад,

-Уг солонгос эзэнтэй зочид буудалд гэнэтийн шалгалт явуулах үед охидыг ширээний үйлчлэгч нэрийдлээр биеийг нь үнэлүүлж байж болзошгүй хэмээн саатуулсан. Уг өдөр баривчлагдсан охидыг шалгаж байгаа. Биеэ үнэлж байсан гэсэн нотолгоо байхгүй, хийж байсан гэнэ. Ингээд бодоход бидний бахархаад байдаг цэвэр ичимтгий монгол охид маань ширээний үйлчлэгчийг сайн хийгээд зогсохгүй бүр цааш нь мэргэжил болгон хөгжүүлэх гээд байгаа бололтой. Харин тэдний хийх гээд байгаа дуртай мэргэжил нь даанч хуулиар зөвшөөрөгддөггүй нь харамсалтай гэлээ.

Тэрбээр цааш нь ширээний үйлчлэгчийн талаар баттай эх сурвалжаас сонссоноо хэлчихье. Миний нэр усыг битгий сониндоо тавиарай гэсэн юм. Тэрбээр, “Ширээний үйлчлэгч ажиллуулдаг хамгийн томоохон газар бол “Сөүл” ресторан гэдэг юм билээ. Тэднийх нэг давхартаа караоке баартай гэсэн. Энд ажилладаг ширээний үйлчлэгч охидын ажлын цаг 19 цагаас эхэлдэг аж. Ажилдаа ирэнгүүтээ л усанд орж үс гэзгээ янзлан гоёж гоодсоор найман цагийг хүргэдэг. Энэ бүхний дараа нөгөө цэвэр ичимтгий охид маань нөгөө л эротик сэтгүүлийн од мэт болчихсон гараад ирнэ дээ. Тэдний ажил ингэж эхэлнэ. Гадна, дотны зочид орж ирэхээр нэг нэгнээсээ уралдан худлаа инээмсэглэлээрээ сээтэн хаяцгаана. Ирсэн зочин өрөөндөө орсны дараа ширээний үйлчлэгч захиалах хүсэлтээ менежерт нь тавихад бүх охидыг өрөөнд оруулна. Зочин ч таалагдсанаа хуруугаар зааж сонгоно. Шилэгдсэн охид ч тун сэтгэл хангалуунаар үлдэж, сонгогдож чадаагүй охид урвагар царайлан гарч ирнэ. Энэ бол тэдний хувьд хэдэн ногоон олох боломж нь юм чинь. Сонгогдоогүй охид ч яахав дараагийн үйлчлүүлэгчээ хүлээж, хүлээхийн зовлонд унана. Шилэгдсэндээ баярласан охид бүхэл шөнийн турш архи дарс ууж, дуулж, бүжиглэнэ. Бас өөр чухам юу хийдэг нь нууцлаг хэвээр үлдэнэ. Ингээд л тун амархан аргаар хэдэн ногоон халаасалчих нь тэр.

Ширээний үйлчлэгч гэх мэргэжлийг товчхон тайлбарлахад ийм байна. Уг мэргэжлийг эзэмшсэн охидоос та нар биеэ үнэлж байгаа юм биш үү гэж асуухаар “Үгүй ш дээ. Бид зүгээр л ширээний үйлчлэгч” гэж ам бардам хэлдэг гэнэ. Үүнээс үзэхэд мэргэжилдээ хайртай, дуртай болох нь мэдэгдэж биз дээ” гэлээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4480375/73f/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.04.25 11:40:10
*.55.182.42

СОЛОНГОСТ МӨН АДИЛ ИЙМЭРХҮҮ БУСАРМАГ ЗҮЙЛЭЭС ХОЛ БАЙ.........ЭДНИЙД ИЙМЭРХҮҮ   ЗАВААН  БУСАРМАГ ЯВДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН ГАЗАР Ш ДЭЭ .!!!СОЛОНГОС ДОХ-ЫН ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ОРНЫ ТООНД ОРДОГ ДЭЛХИЙД...ТИЙМ БОЛОХООР ИЙМ  АЖИЛ ХИЙХ  СОНИРХОЛТОЙ ЗАРИМ НЭГЭН УХААН МУУТАН БАЙДАГ БОЛ ӨӨРИЙГӨӨ  ЯМАР БОЛОХ ХЭН БАЙХ ГЭДГЭЭ Л САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ..ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ ХАЛТАР ЦААС ЧУХАЛ БОЛ ИЙМ АЖЛАА ХИЙГЭЭД  БУСДЫН ӨМНӨ   ХЭН Ч БИШ АМЬДАРЧ БОЛНО !!!!!!!!!!

хосзүрх

2011.04.25 12:16:08
*.172.6.154

засссс ухаан муутан энэ тэр гээд блгүй ганцаараа ухаантай юм шиг юм ярихаа больж үз тийм сүрхий юм бол энд биш мглдоо очоод наад ухуулгаа хий за 

haliungo

2011.04.25 12:43:04
*.142.217.240

хорвоо дэлхийн аль бузар булайг харах гэж наад 2 долир чинь заяасан юм уу элгэмсүү?

энд тэгвэл буудалд ажиллаж байгаа монголчууд яахуу?

өнгөрсөн баларсан мэдээлэл олж тавиад хар энергитэй бузар өвгөн бэ чи

чам шиг л айлын гоймонгийн шавхруу горьдож монггол гэдэг нэрээ уландаа гишгэсэн амьтан ховор байхдаа адгийн амьтан тэнэг мал удахгүй нарсанд орно оо чи энэ янзаараа

행복***

2011.04.25 18:10:04
*.106.115.252

Elgemsuu suuliin ued end orj ireh n bagasaad bh shig haragdahiin ar geriin ajild daragdaad teruu esuul end tendees coppiddog ym n oldohoo boliod orj irehgui bn uu.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청