Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд харь хүний өвөрлүү тэмүүлж, харийн оронг мөрөөдөгчид улам бүр олширсоор. Урьд нь сонины хуудсаар хааяахан нэг явдаг байсан “Солонгос хүнтэй гэрлэнэ, Гадаадын иргэнтэй танилцана “гэдэг байсан энэ зар өнөөдөр хэдийнээ хуучирч, залуухан охид бүсгүйчүүд “Гадаадын иргэнтэй танилцана, хамт амьдарна, бас болоогүй секс хамтрагч болно” хэмээн дэлхийгээр нэг зарлаж эхэллээ. Харахад царайлаг, дөнгөж 16-24 насны босго алхаж яваа цэвэрхэн бүсгүйчүүд. Тэд яагаад гадныханг сонирхож эхлэв гэдгийг эргэж харах цаг аль хэднийнээ болсон бололтой. Бас энэ асуудал дээр Монголын төр ч гэсэн хяналтаа тавих цаг болчихоод байна. Хамгийн гол нь гадаадад гарч байгаа, харь хүнтэй ханилж байгаа эдгээр бүсгүйчүүдийн хүний эрх, эрх чөлөө ямар байдалд байгааг мэдэх хүн тун ховор байна. Өнөөдөр секс сайтуудаар “Улаанбаатар” гэсэн нэрээр асар олон хүүхэн танилцах зараа өгөөд байна.
Зөвхөн ганцхан сайтад гэхэд 200 гаруй Монгол эмэгтэй хандсан байх юм. Үүнээс гадна Солонгос, Япон иргэдтэй гэр бүл болохыг хүсэгчдийн уртын урт жагсаалт интернетэд хөвөрч байна. Албан бус мэдээгээр жилд 800 гаруй бүсгүй Солонгосын бэр болдог гэсэн судлагаа байгаа ч тэд хаана ямаршуухан байдалтай амьдарч байгаа нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм. БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын иргэдтэй ураг барилдаж буй харийн бүсгүйчүүдийн байдалд судалгаа явуулж, үр дүнг нь саяхан танилцууллаа. Тус улсад амьдрахад хамгийн хэцүү зүйл юу вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59,1 хувь нь хэл ус, ёс заншлын ялгаа гэж хариулсан бол гадаад хүнийг алаг үзэх, дарамтлах 8,8 хувь, хоол унд 7,7, ажил олох 3,7, эдийн засгийн байдал 3,4, эмнэлэг даатгал 1,1 гэж тус тус хариулсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд анд нөхөд, хамаатан садандаа солонгос хүнтэй гэрлэхийг зөвлөнө гэж хариулсан гадаадын иргэдийн ихэнх нь япон, хятадууд байжээ.
Харин эсрэгээр солонгос хүнтэй гэрлэсэн монголчуудын 50 хувь нь нутаг нэгтнүүддээ “Солонгос хүнтэй гэр бүл болохоо боль” гэж захидаг болж байгаа гэнэ. БНСУ-ын Хуримын товчооны Чэ Жо Чё хэмээх брокер “Зүүн өмнөд Азийн орнуудын эмэгтэйчүүд мөнгө олох зорилгоор хуурамчаар гэрлэх нь олон. Ийм тохиолдолд солонгос нөхөртөө зодуулж, дарамтлуулсан гэж заргалдах, заргаа авах боломж бараг үгүй. Манай солонгос бүсгүйчүүд гэрлэх хүн ховор боллоо гэж ярих болсон.
Гадаадын бүсгүйчүүд манай оронд ирж байгаа нь баярламаар зүйл. Харин тэдэнд солонгос эмэгтэйчүүдтэй адил эрх эдлүүлэх хэрэгтэй. Ядуу буурай орны бүсгүйтэй гэрлэсэн солонгос залуусын ихэнх нь айлын ууган хүү, гэрийнхээ ажлыг өвлөж авах ёстой, хөдөөнийхөн юмуу, эдийн засаг, оюуны чадавх дорой эрчүүд болох нь харагдаж байна. Солонгосчууд дотор одоо болтол Зүүн өмнөд Азийнхан болон хар арьстнуудыг ад үздэг үзэл байсаар байгааг хэлэх ёстой” хэмээн ярьсан байна. Сүүлийн үед монгол бүсгүйчүүд гадаа¬дынхан, тэр дундаа солонгосчуудтай гэрлэх нь ихсэж буй. Албан бус мэдээгээр өдөрт нэг монгол хүн солонгос иргэнтэй гэр бүл болж байна. БНСУ гэхээр л баян цатгалан, соёлтой гэж манай бүсгүйчүүд боддог.
Тэр тусмаа Солонгос гэдэг ганц Сөүл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнөд Солонгосын уулын мухрын зэлүүд тосгонд, гуравдугаар ангийн боловсролтой солонгос залуугийн гэрт будаа тариад суух уу, эрх чөлөөт Монгол орондоо, гэр бүлийнхнийхээ дунд ажиллаж амьдарсан нь дээр үү гэдгийг охид бүсгүйчүүд маань бодох цаг иржээ.

www.shudarga.mn

хосзүрх

2011.04.07 12:53:42
*.172.5.207

хүүхнүүд гэлтгүй эрчүүд нь ч бас шуураад бхад 

junia

2011.04.07 13:45:57
*.109.110.83

zursan zurag tursun tuuruguuruu  l ybnadaa hu aztai buyntai bol solongost ch mongold ch delhiin ali ch buland ochison az jargaltai amidarna azgvi bol solongos geltgvi mongoldoo ch muu hvntei suuj zobj bgaa bvsgvichvvdiin aliig ter gehebdee tegehdee hvn uuriinhuu yaj amidrah yaj ybah zamaa uuruu l songodog  gesen hari   iin hvntei suusan bol tsoboo sereglen uhaalag baihad ymar ch asuudalaas uuriiguu aytaihan abaad garna shvv dee

irhemseg479

2011.04.07 14:43:09
*.36.142.69

kkkkk zarim 1 ataarhuu yumnuud ih yum bichih yumaaaaaaaaa 

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.04.07 17:23:39
*.0.132.126

ХӨӨРХИЙ ӨРӨВДМӨӨР ..ЮУН АТААРХАХ ..ККК

irhemseg479

2011.04.07 21:07:29
*.36.142.69

CHI HUTSAA ADILHAN BJ

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청