Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

-18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишүүн Д.Батбаяр тусалжээ-

Н.Оюунсүрэн энэ сард 18 нас хүрчээ. Зургаан ахтай, айлын ганц охин тэрбээр багаасаа солонгос хэл судалж, БНСУ-д дөрөвдүгээр анги дүүргэжээ. Хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 15 настайгаасаа Монголд үйл ажиллагаа явуулдаг “Yoldo” компанид орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Тус компанид гурван жил зарц шиг нь ажилласны эцэст охин бүсэлхийнээс доош мэдээгүй, хэвтрийн хүн болж үлджээ. Түүнийг ийм болгосон солонгос захирал ял зэмгүй, нутагтаа буцсан гэнэ. Охины яриаг сонсоод сууж байхдаа хүний нутагт алуулсан монгол эмэгтэй, өөрийнхөө нутагт хохирч үлдсэн охин хоёр ялгаагүй мэт санагдаж байлаа. Учир нь тэднийг гадны эрхтэн дархтнаас өмгөөлж, хамгаалах төр алга.

Охин халуундаа, толгойнхоо өвчинд шаналж байсан ч болсон явдлыг талаар манай сонинд ярихыг зөвшөөрсөн юм. Н.Оюунсүрэнтэй ярилцлаа.

Хүний нутагт эмнэлгийн төлбөрийн барьцаанд сар хэвтжээ.

-Өдөр бүр ингэж халуурдаг юм уу. Бие нь ямархуу байна?

-Тэнгэр муудахаар бие бүр их өвддөг юмаа. Ойрын хэд хоног толгой өвдөөд, халуураад байна. Босч чадахгүй ийм болохоор гэрийнхнийгээ их зовоох юм (Хөнжлөө сөхөж харууллаа. Нуруунд нь хоёр төө хэртэй мэс заслын сорви байна. Том хүний живх хийснийгээ заагаад гуурсаар бие засдаг гэж тайлбарлалаа. Бас Солонгост нэг сар асрах хүнгүй хэвтсэнээс бөгс нь цоорсон гэнэ).

-Муухай дурсамжийг чинь сэргээж байгаад уучлаарай. Яагаад хэвтэрт орсон талаар яриач?

-Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх гээд 2006 онд “Yoldo” компанид орчуулагчаар ажилд орж байлаа. Тэр үед энэ компани Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан юм. Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, солонгос эзэдтэй компани.

-Орчуулагчаар ажиллаад ямар цалин авдаг байсан бэ?

-Тэр компанийн монгол талыг хариуцсан бүх л ажлыг гарддаг байсан даа. Тэглээ гээд надад цалин мөнгө бараг өгдөггүй байлаа. Хамгийн их нь 200 мянган төгрөгийн цалин авч үзсэн. Захирал хаашаа л явна дагаж, бизнесийн, ажил хэргийн бүх л орчуулга хийж, албан бичгийг нь янзалдаг байлаа. Ачаалалтай ажиллаж байсан болохоор гэрийнхэн маань гар гэдэг байсан. Гэхдээ тэр компанийг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан болохоор хаях сэтгэл байгаагүй ээ. Дарга нартаа маш их итгэж, сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ажлынхаа хажуугаар “Идэр” дээд сургуульд сурдаг байсан юм. Гэтэл Ли Юан Го захирал сургуулиа хая гэж загнахад нь хүртэл жилийн чөлөө авч байсан. Нэг үгээр хэлэхэд би тэр компанид сэтгэл зүрхээрээ ажилладаг байсан. Хүний итгэлийг алдахгүй гэдэг монгол хүний чанар бий шүү дээ. Тэгтэл гадны хүн өөр юм байна гэдгийг ойлгож байна. Намайг биедээ ахадсан ачаа үүрч, яаж ажиллаж байсныг солонгосууд мартчихсан. Бүр гаргуунд нь хаячихсан байгаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд манай компанийнхан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд газар тариалангийн ажил эхлүүлэх гэж хоёр машинтай явсан юм. Ажил төрөл нь ч бүтэж, захирал Ли Юан Го архи уусан. Тэгээд л жолоочоороо машин бариулахгүй гээд өөрөө жолоодож, хурд хэтрүүлж яваад осол гаргасан. Тухайн үед би жолоочийн ар сууж байсан учраас хамгийн хүнд гэмтсэн хэрэг. Захирлын хавирга хугарсан төдий. Бусад хүмүүс ч адил хөнгөн гэмтэл авсан байна лээ.

Намайг Булган аймгийн эмнэлгээс Гэмтэл согог судлалын төвд хүргэсэн. Тэндээсээ Солонгос авч явахаар болсон.

-Гэрийнхэн чинь ослын талаар мэдээгүй хэрэг үү?

-Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Захирал “Чамайг Солонгос явуулаад л мэс засал хийж эрүүл болгоно. Гэрийнхэндээ хэлсний хэрэггүй” гэж ятгасан. Тэгэхээр нь 85 настай эмээгээ зовоогоод яахав гээд гэрийнхэндээ хэл дуулгаагүй. Намайг хүнд гэмтэлтэй гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч дагаж явсан. Захирал цагдаагийн газарт шалгагдаж байсан учраас өөр нэг ажилтан нь хамт явсан.

Захирал манай гэрийнхэнд хэлэхгүй байх шалтгаан байсан.

-Ямар шалтгаан бэ?

-Урьд нь намайг үл ялих зүйлээр шалтаглан зодож байсныг ах мэдээд захиралтай хэрэлдэж байсан. Түүнээс хойш манайхнаас айдаг болсон байх. Би эдгэнэ гэдэгтээ итгэсэн учраас л гэрийнхэндээ хэлээгүй.

-Насанд хүрээгүй хүүхдийг хүнд гэмтсэн байхад нь гадаад руу авч явахад гэрийнхэнд нь заавал мэдэгдэх ёстой биз дээ. Замын ослын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч ч, авч явж байгаа эмч нар ч гэрийнхэнд чинь хэлээгүй гэж үү?

-Хилээр гаргах бүхий л асуудлыг захирал зохицуулсан байсан. Монгол талын нэг ч хүн гэрийнхэнд маань хэлээгүй байна лээ. 

-Тэгээд Солонгост хийлгэсэн мэс засал амжилттай болсон уу?

-Осолд орсноос хойш дөрөв хоногийн дараа Солонгос явсан. Монгол эмч нар намайг хүргэж өгчхөөд буцсан. Миний нурууны 11, 12 нугалам бяцарч, нугас тасарсан гэсэн. Маш хүнд гэмтэлд тооцогддог юм билээ. Мэс засал хийж бяцарсан ясыг цэвэрлэсэн юм билээ. Тэгээд бяцарсан ясыг төмрөөр орлуулсан.

Эхэндээ мэс засал хийсний дараа нутаг буцаана гэж захирал хэлсэн. Гэтэл бүр сар хэвтүүлсэн. Хүний нутагт асаргаагүй, байнгын хэвтэрт байснаас бөгс цоорч, бие улам муудсан.

-Эмчилгээ дуусаагүй учраас удаагаад байсан юм болов уу?

-Үгүй ээ. Захирал Монголоос эмнэлгийн төлбөр явуулахгүй байсан. Нэг ёсондоо мөнгөний барьцаанд байлгаад байсан хэрэг.

-Гэрийнхэн чинь мэдээгүй л байсан юм уу?

-Осолд орсноос дөрөв хоносны дараа ахын найз “Танай дүү чинь Гэмтлийн эмнэлэгт маш хүнд байсан. Гайгүй юу” гэж хэлээд мэдсэн гэсэн. Тэгээд л ах маань сураглаж, ослын талаар мэдсэн. Миний зургийг бариад Гэмтлийн эмнэлэгт очиход намайг авч явсан эмч нар дөнгөж ирсэн байсан гэсэн.

Захирал намайг удахгүй ирнэ, та нар яваад хэрэггүй гэж ятгаад байсан гэсэн. Гэхдээ миний өвчнийг биш, өөрийнхөө хавирга хугарсан хэцүү байгаад яриад байсан гэсэн. Манайхан ч ирэх байх гэж хүлээгээд, захирлаас намайг нэхээд л байсан гэсэн. Тэр солонгос “Танай охин сайн байгаа. Би гурван сая вонноор автоматаар ажилладаг тэрэг авч өгсөн. Эмнэлэгтээ чөлөөтэй явж байгаа” гэх мэтээр худлаа ярьж байсан гэсэн.

 Явснаас хойш сарын дараа арга яваад араас нь явъя гээд захиралтай уулзахад намайг маргаашийн онгоцоор ирэхээр болсон гэж хэлсэн гэсэн.

Ирэхэд манайхан бүгд онгоцны буудал дээр хүлээж байсан. Ядарсан, турсныг минь хараад уйлалдаад хэцүү байлаа. Ирсний маргааш гэрийнхэн маань нөхөн сэргээх эмнэлэгт 20-иод хоног хэвтүүлсэн. Дараа нь Оргил сувилалд хэвтүүлсэн. Түүнээс хойш гэртээ хэвтэж байна.

-Хэдэн төгрөгөөр эмчилгээ хийснийг мэдсэн үү?

-Захирал намайг нэг тусламжийн эмнэлэгт хэвтүүлээд л хаячихсан байсан юм билээ.  Мэс засал, эмчилгээний зардал 15-16 сая төгрөг болсон байна лээ. Гэтэл захирал надтай нэг л удаа уулзахдаа 50-60 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд дахиж мөнгө нэхлээ гэх мэтээр дарамталсан.

-Хаана, ямар эмчилгээ хийлгэвэл хөл дээрээ босох бол. Эмч нар юу гэж зөвлөж байна?

-Монголд “Сэтгэшгүй” эмнэлгийн Хүрэлбаатар гээд маш олон эмчээр эмчилгээ хийлгэлээ. Монголд хийх эмчилгээ байхгүй гэсэн. Солонгос руу зургаа явуулж судаллаа. Тэнд нөхөн сэргээх эмчилгээг шат дарааллаар нь хийлгэж байгаад мэс засал хийдэг гэсэн. Зөвхөн эмчилгээний зардалд 80-90 сая төгрөг шаардлагатай гэсэн. Би айлын ганц охин. Надаас хүүхэд гарах эсэх нь ч тодорхойгүй болоод байна. 18-хан насандаа ийм болчхоод байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Солонгосоос ирснээс хойш бүх л эмчилгээний зардлыг гэрийнхэн маань олж байгаа. Шүүх эмнэлгийн тогтоосноор би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн. Одоо группт байгаа.

-Эмчилгээний зардлыг солонгос захирлаас нэхэмжилсэн биз дээ?

-80 сая төгрөг нэхэмжилсэн. Захирал мөнгө байхгүй гээд тоогоо ч үгүй.

-Ли Юан Го захиралд холбогдох хэргийг шалгаж байсан биз дээ?

-Тэр хүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эхэндээ Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Би очиж мэдүүлэг өгч чадахгүй учраас хэргийг нь нийслэлд шилжүүлэхийг хүссэн. Тэгээд Замын цагдаагийн газарт Батдэлгэр гэдэг байцаагч шалгаж эхэлсэн. Хэрэг нь шилжиж ирэх гэсээр байтал өнгөрсөн хоёрдугаар сар болсон. Осол гарах үед унаж явсан машиныг нийслэлд авчрах гэсээр байтал дөрөвдүгээр сар боллоо.

-Тэр хугацаанд сэжигтэн батлан даалтад байсан уу?

-Компанийнх нь менежер Ганзориг гэдэг хүний батлан даалтад байсан. Манай гэрийнхэнд мөнгөгүй гэдэг ч энд тэнд бааранд наргиж яваа сураг гардаг байлаа. Гэрийнхэн маань арга яваад сэжигтэнг хорих хүсэлт гаргасан. Тэгээд мөрдөн байцаагч, прокурор хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сард шийдвэр гаргаж Ли Юан Гог 60 хоног “Ганц худаг”-т хорихоор болсон.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр бизнесийн түншээ “Ганц худаг”-аас гаргажээ

-Сэжигтэн хэргийг шүүхэд шилжтэл хоригдсон юм уу?

-Үгүй ээ. Захирлын барьж хориход халааснаас нь нэг сая нэг зуун мянган төгрөг, 1300 ам.доллар гарч ирсэн гэсэн. Манайхад эмчилгээний зардал өгөх байтугай, хоолгүй хонож байна гээд байсан хүн шүү дээ.

Хоригдсоноос хойш долоо хоногийн дараа ах маань “Хүнийг арай ч хоёр сар хорих муухай юмаа” гэж монгол хүний өрөвч сэтгэл гаргаж мөрдөн байцаагчтай уулзсан гэсэн. Гэтэл тэр өдөр хоригдсон гээд байсан хүн чинь мөрдөн байцаагчтай уулзахаар ирсэн гэсэн. Батдэлгэр байцаагч бүр нүдэндээ итгэхгүй, арзас гээд явчихсан гэж байна лээ. Сүхбаатар дүүргийн ахлах шүүгчийн шийдвэрээр гаргасан юм билээ.

-Батлан даалтаар гарсан юм уу?

-Ахын маань танил Сүхбаатар дүүргийн шүүхэд ажилладаг. Танил нь “УИХ-ын гишүүн Д.Батбаяр энэ хавиар гурван өдөр яваад л батлан даалтад гаргачихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр нь ч үнэн байсан. Бүр батлан даалтын мөнгийг нь ч өгөлгүй, хорих тогтоолыг нь хүчингүй болгочихсон байсан.

-Сэжигтэн УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ямар холбоотой юм бол?

-Ажил хэргийн түншүүд. “Yoldo” компани Кёкүшю цамхгийн арван давхарт байдаг. Намайг ажиллаж байхад тэд түншүүд болсон. УИХ-ын гишүүн Д.Батбаяр Японд зодог тайлахаасаа өмнө Язука нарт их дарамтлуулдаг, өртэй байсан юм билээ. Тэр үедээ Лин Юан Гогоос 2006 онд 200 сая вонн зээлсэн баримт ч бий.Тэр мөнгөний барьцаанд л захирлыг хорихоос суллаж, нутаг руугаа явахад нь зуучилсан байх.  

-Чи Д.Батбаяр гишүүнийг таних уу?

-Кёкүшзан захиралтай ажил хэргийн холбоотой байсан учраас таньдаг байсан. Д.Батбаярын компанид Солонгосоос орчуулах ажил гарвал тусалдаг байлаа. Бас өнгөрсөн жил Д.Батбаяр эхнэртэйгээ Солонгос руу явахад нь бид ч тийшээ явж таарсан. Тэгээд Д.Батбаяр, эхнэр хоёрт нь туслаж орчуулгыг нь хийж байсан. Эхнэрийнх нь бие тааруу байсан учраас намайг эмнэлгээр хамт явахыг гуйж ч байлаа. Миний хэлний чадварыг их үнэлдэг байсан.

Гэтэл осолд орсноос хойш өөрөө ч, эхнэр нь ч надтай нэг удаа утсаар яриагүй. Уг нь монгол хүний  

-Чи солонгос иргэнийг нутаг руу нь явахад УИХ-ын гишүүн зуучилсан гэж хэллээ. Хэрэг нь шийдэгдээгүй байхад нутаг руугаа явчихсан юм уу?

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нд хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд шилжсэн. Гэтэл Өршөөлийн хууль гарч, сэжигтэн өршөөлд хамрагдчихсан. Өршөөлд хамрагдсан өдөр нь ах маань Хан-Уул дүүргийн шүүхэд очсон гэсэн. Туяат шүүгч захиралд “Чи эндээс гарангуут тэр охины эмчилгээний зардлыг өгөөрэй” гэж хэлсэн гэсэн. Гэтэл Ли Юан Го Өршөөлийн хуульд хамрагдсаныхаа маргааш нь нутаг буцчихсан байсан.

-Сэжигтэнд холбогдох Эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бол та нар иргэний шүүхэд хандаж хохирлоо гаргуулах боломжтой шүү дээ?

-Гадны хүн Монголын хуулийн цоорхойг маш сайн ашиглаж байна шүү дээ. Иргэний шүүхэд нэхэмжлэх гаргах завдал өгөлгүй Солонгос руу явчихсан. Иргэний шүүхэд хандахад хохирогч тодорхой хэмжээний мөнгө төлдөг юм билээ. Миний эмчилгээний зардлыг төлсөөр байгаад манайханд мөнгөний боломжгүй байгаа. Шүүхэд өгөх мөнгөө бэлдсэний дараа шүүхэд хандахад бэлэн байгаа. Гэтэл захирал өнөөг хүртэл сураггүй байгаа. Бид ямар ч барьцгүй болчхоод байна.

-Компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Хоёр солонгос хүн компанид нь ажиллаж байгаа гэсэн. Тэд компанийг худалдаж авсан гэдэг гэсэн. Гэхдээ цаанаа Ли Юан Готой холбоотой байдаг гэнэ лээ.

-Солонгосын Элчин сайдын яаманд хандсан уу?

-Анх хэргийг шалгаж эхэлж байхад Солонгосын Элчин сайдын яамны хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Замын цагдаагийн газарт бидэнтэй уулзаж байсан. Тэгэхдээ “Бит их харамс ч байна. Сэжигтэнд эмчилгээний бүх төлбөрийг долдугаар сарын 15 гэхэд барагдуул барагдуул гэж хэлнэ. Энэ хүнийг манай яам батлан дааж байна” гэж байсан. Харин захирлыг нутаг руугаа явсных дараа цаг аваад очтол уулзахгүй гэсэн. Орчуулагчид нь өмнө нь уулзаж байснаа хэлээд ортол “Би цагдаагийн газарт тэр хүнийг батлан дааж байсан гэж хэлээгүй. Манай орчуулагч буруу орчуулсан байх. Тэр хүнийг сулласан танай шүүхийн буруу шүү дээ” гээд ах бид хоёрыг гаргасан. Бид хоёр үүдний өрөөнөөс гарч амжаагүй байхад жижүүр рүүгээ ярьж “Дахиж над руу ийм хүн битгий оруулаарай” гэж хэлсэн. Би солонгос хэл мэднэ шүү дээ. Тэд солонгос иргэнээ тэгж хамгаалж байна. Гэтэл монгол хүн эх орондоо ямар байгаа билээ. Солонгосууд иргэнээ хамгаалж бидний өмнө хана хэрэм тогтоочихсон байна.

-УИХ-ын гишүүн Д.Батбаярт хандаж үзэв юу?

-Уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй гэсэн. Би Д.Батбаяр гишүүнээс эмчилгээний зардал нэхээгүй. Зөвхөн солонгос түнштэйгээ холбоод өгөөч л гэж хүссэн. Эрхэм гишүүн түншдээ “Чи энэ хүүхдэд эмчилгээ хийлгээд өгчих. Хүн чанар гарга” гээд хэлчхэж болно шүү дээ. Гэтэл өртэйдөө намайг золиосонд гаргаж байгаад гомдолтой байна. Иргэдийнхээ төлөөлөл болж УИХ-д сууж байгаа хүний хувьд ч, монгол хүний хүн чанарын хувьд ч Д.Батбаяр намайг бизнесийн золиос болгох эрхгүй шүү дээ. Тэр солонгосыг бид ял эдлэх ёстой гэж хэлээгүй. Зөвхөн намайг хөл дээрээ босох эмчилгээний зардал л өгөөч гэж хүссэн. Гадны улсад компани байгуулсан бизнесменд  гурван өрөө байрны үнэ 80 сая төгрөг байхгүй байна гэдэг худлаа. Тэр хүнд сэтгэл л байхгүй. Монголын хууль гадаадын хүнд үйлчилдэггүй, төрийн түшээд иргэнээ хамгаалдаггүй гэдгийг тэр солонгос мэдсэн учраас намайг хэн ч биш гэж тооцсон хэрэг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2256516/ae5/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.23 18:03:02
*.5.101.162

энэ байтугай баримт байна гаргаж ирээд тавьчихвал  зарим нэг нь  нүд нь орой дээрээ гарах байх даа ....муусайн санаа өмхийрсөн хүний гологдлууд ..ийм л  хогийн  улсууд даа үнэн л энэ ..

profile

ulgerduusahgui

2009.09.23 18:32:36
*.233.19.119

sayhan torchood gertee bgaaldaa. tv.giin medee uzheer basl gemtel bertel uhel hagatsal netruu orohoor iimerhuu bichleg ih baih yum. da. uuniig dagaad setgel sanaa hetsuu bolchih yum. nuhruu yachih bol ur mini yachih bol geel. ooriigoo eroosoo bodohgui. busdiig l bodood baihiimaa. yamarch hamaagui solongos zaluug yagaad osold orchihovdoo geel odoo ene ohinii tuhai bodood salahgui ee. hohondch suu orohgui odort 40 gramml suu garah yumaa.

si45

2009.09.24 00:09:08
*.37.149.169

Yariad baigaa hunii ner ni hitad hunii ner baih yum tegsen murtluu solongos hun geed bichchihej arai dendne solongos humuust muu baij bolno gehdee unen yum bichmeer yumaa . solongosiig humuusiig dandaa muu helj bas medehgui yum gej baidaggui yum shig baisan zahirliinx ni neriig sain unsh daa  bi solongos orond  3-jil bolj baina gehdee iim owogtoi solongos ner sonsoj uzeegui hunii sonirhol tatmaar baiwal huniig dandaa muulah bish unen niitlel oruulbal tand  humuus jaahanch bolow  bayarlah baih  durguig chin hurgeh gej bichsengui uneheer tewcheer aldaad  bichlee. ELGEMSUUDemoticon
profile

~eri~

2009.09.24 08:26:10
*.117.250.200

kkkkk si45-aa Solongosiin 이 ovogiig english galigaar Ли gej bichdeg yum shdee tegeed ch eniig Elgemsuu gedeg hvn uuruu bichichihsen yum bish ali neg sait soningiin setgvvlch bichsen yum aali deer veiin l medee shd.
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.24 08:34:57
*.99.15.50

энэ бол баталгаатай  үнэн баримт  түүнээс  би зохиогоогүй хүсвэл дахин үүнээс өөрийг ч гаргаж олонд анхааруулж болно шүү хуучин биш шинэ мэдээлэл болой

ARITAUM

2009.09.24 18:25:13
*.251.139.91

huurhii ene elgemsuug solongoschuud zvvdend ni ortol gomdooj de ymar saindaa l odor shonogui hiih ajilgui gantshan komiin ard l so hvmvvsiig   muulaad suuh ve de kkkkk ish chavas
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
35031 <<<МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОСЧУУД ИНГЭЖ>>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-23 1028
» 18 HAC......<<ӨМХИЙ СОЛОНГОСЧУУД МОНГОЛ БҮСГҮЙГ ИЙМ..........!!!!!!!!!! [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-23 1221
35029 helj uguuch [6] 2009826 2009-09-23 916
35028 <<<<БИДНИЙ ҮР САД ЭНЭ ОХИНД ТУСЛАХСАН>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-23 786
35027 super tarhi??? [1] syys 2009-09-23 719
35026 Elgemsuu egchid [3] customer 2009-09-23 715
35025 hi egch naraa tuslaach [1] Oyu^^Uyanga**TR 2009-09-23 683
35024 Asuux zvil bainaa xelj ogooch [3] 몬골_한국 2009-09-23 1048
35023 goo saihnii baraa zardag busguichuudees??? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-24 784
35022 hvvhdiin baktsinii talaar helj uguuch [5] odki 2009-09-24 883
35021 eejuudee hariulj uguuch [1] coolgirl 2009-09-24 612
35020 mglruu yaraltai hvvhed yawuulmaar b.na [1] javha 2009-09-24 562
35019 mglruu hvvhed awch yawah hvn b.nuu [1] javha 2009-09-24 594
35018 ENE ELGEMSVV AWGAI BAGA ZAI EZELJ BAGA YUM BICHIJ BAI!!!!! [8] tsas orj bn 2009-09-24 867
35017 BUSGUICHUUDEE HELJ OGOOCH [4] jargaa 82 2009-09-24 831
35016 TUVSHINGEES ASUUYA [2] jargaa 82 2009-09-24 714
35015 chikolatnii kirem-iig sogoor yu gdii be?bdiin bolowuu? [2] unhurvvsh 2009-09-24 728
35014 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-24 507
35013 orchuulj ogooch [4] az88 2009-09-24 776
35012 hvvhdiin huwtsasnii sharalsan hesgiig yaj???? [5] unhurvvsh 2009-09-24 1189
35011 G-mobile [2] okaymgl 2009-09-24 593
35010 Viz sunguulahad tuslaach [2] sainhvv 2009-09-24 602
35009 meddeg ni heleed ogooch maniyatnii tuhai [3] 100 2009-09-24 744
35008 vareni hiih gesiin tuslaach [6] antolkaa 2009-09-24 5188
35007 <<<ВИДЕО БИЧЛЭГ НЬ БАЙДАГ Л ЮМ >>>? [8] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-24 910
35006 huuhed oryylj ireh yy? goofy 2009-09-24 478
35005 emch naraa egch naraa zovlooch [6] 하늘 2009-09-25 1488
35004 cheju-d yg odoo [1] tserensuren 2009-09-25 623
35003 tuslaarai eejvvdee [2] bigbig 2009-09-25 730
35002 hi xooloinii angina [2] duck duck 2009-09-25 1015
35001 hi [4] duck duck 2009-09-25 1124
35000 daxiad l asuuyaa [3] duck duck 2009-09-25 1475
34999 asuuya [2] chaba 2009-09-25 727
34998 asuuyaa... [5] mjrl 2009-09-25 1439
34997 meddeg ni heleed ogoorei yaaraltai [2] 1113 2009-09-25 724
34996 tursun eejuudees asuuy [8] 성은 2009-09-25 981
34995 huuhed avch yavna [1] sormuusmaa 2009-09-25 623
34994 heleed uguuch [2] вилгγγн 2009-09-25 662
34993 homsonii talaar [4] girls_mgl 2009-09-25 712
34992 asuuh zuil bnaa> [2] shuudriin mongon dusal 2009-09-25 919
34991 <<<БИ МУУХАЙ ААШТАЙ>>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-25 889
34990 eejuudee ??? [3] j and s 2009-09-25 739
34989 Eejuudee asuuy yaraltai [5] ***Энxзaяa*** 2009-09-26 1304
34988 ENHZAYA BOLON BUSDAD ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-26 772
34987 huuhed avch yavna sormuusmaa 2009-09-26 615
배너신청
자생병원

배너신청