아기 낳고 도주 볼법체류 20대 몽골여성 검거.
Солонгос улсад хууль бусаар 11 дэхь жилдээ хууль бусаар ажиллаж
амьдарч байгаа Монгол бүсгүй, дөнгөж төрсөн хүүхдээ хаян зугатаасан
хэргээр өнөөдөр Инчон хотын Бүпёнгү дүүргийн цагдаагийн газарт
баригдлаа.
Монгол улсын иргэн А (23) нь өнгөрсөн 10-ны өдөр
өглөөний 09.00 ~ 21.00 цагийн хооронд Бүпёнгү дүүргийн нэгэн буудалд орж
байрласан бөгөөд энэ үедээ гэдсэндээ байгаа төрөх дөхсөн эрэгтэй
хүүхдээ ганцаараа хүчээр төрүүлснийхээ дараа орхин зугатаажээ. Тэрээр
Монгол найз залуугаасаа жирэмсэн болсон боловч найз залуу нь хүүхдийн
эцэг болох чадваргүй гэсэн шалтгаанаар 1 сард түүнийг орхин эх орондоо
буцсан байна.
А-г нууц камерын тусламжтайгаар төвөггүй барьж
саатуулсан боловч тэрээр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх эдийн засгийн
боломжгүй, тэгээд ч эцэггүй хүүхэдтэй Монгол буцахыг хүсэхгүй хэмээн
хүүхдээ авахаас татгалзан, түүний хүүхдийг өсгөж чадах эдийн засгийн
хувьд боломжтой Солонгос айлд үлдээхийг хүсч байгаагаа мэдэгджээ .
Тиймээс цагдаагийн газраас А-г эх оронд нь буцаахаар шийдсэн бол, харин
Инчон хотын нэгэн эмнэлэгт эрүүл саруул байгаа хүүг нь Солонгос улсад
үлдээхээр болжээ.
ДЭНДҮҮ УХААНГҮЙ ЮМ..ХҮҮХЭД ГЭДЭГ ЧИНЬ ТОГЛООМ ЮМУУ ?? ХИЙХЭЭ МЭДСЭН ЮМ БОЛ ХАМГААЛАХАА МЭДДЭГГҮЙ ЮМУУ ???? САЙН Ч БАЙ МУУ Ч БАЙ ЕР НЬ..