Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

2012-03-14medee_big1.jpg

МОНГОЛЫН   Солонгос  ЭЛЧИН САЙД  СОЛИГДЛОО ХЭСЭГТЭЭ ВИЗ ГАРАХАД ХЭЦҮҮ БАЙХ БАЙХ ДАА ..ШИНЭЭР  ХҮН ТОМИЛИГДОХООР ВИЗ ГАРАХ НЬ БАГАСДАГ .. Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ли Тэ Ро-д хоёр орны харилцааны шинэ үе шат болох “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх, мөн Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараагаа эхэлж буй чухал, хариуцлагатай цаг үед Монголын асуудлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай хүн томилогдон ирж буйд баяртай байгаагаа илэрхийлээд ажлын амжилт хүссэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багийн Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр тохирч, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь харицлааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтойг онцлов.

Мөн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хоёр орныг нэгтгэж байдаг нэгэн чухал үнэт зүйл бол ардчилал юм. БНСУ нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн талархаж байдаг. Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх хугацаандаа бүс нутгийн, түүний дотор Азийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахыг зорьж байна. БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран дэвшүүлсэн “Ардчиллын төлөөх Азийн түншлэл”-ийн санаачилгыг хөгжүүлэх чиглэлээр Солонгосын тал идэвхитэй санаачилга гаргаж байгаад талархаж байна” гэв.  Мөн тэрээр, “Цаашид хоёр улсын хооронд боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй гээд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн ажлуудад өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов”.

Дараа нь Элчин сайд Ли Тэ Ро хэлэхдээ, “Дэлхийн ардчиллын ололт амжилтын нэгэн үлгэр дууриал болсон, эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй Ардчилсан үзэл санааны манлайлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч таньд миний бие өөрийн улсыг төлөөлөн ИЖБ-ээ барьж буйдаа баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгааг бид дэмжиж байгаа. Монгол Улсын хувьд эрчимтэй хөгжлийн түүхэн цаг үе ирж байна. Монгол Улс БНСУ Иж бүрэн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх энэ түүхэн цаг үед миний бие шинэ албанд тохоон томилогдож ажиллахаар болсонд баяртай байна. Цаашид Монгол Улс, БНСУ хоорондын харилцааг хөгжүүлэхдээ хоёр зүйл дээр анхааран ажиллах болно. Нэгт, хэдийгээр хоёр орны иргэд хоорондын харилцаа идэвхитэй сайн байгаа ч үүнийг улам бүр идэвхижүүлж, харилцахад илүү амар хялбар болгох, тухайлбал зорчих виз, цаашлаад нислэгийн хувьд элдэв хүндрэлгүй болгоход анхааран ажиллана. Хоёрт, дэд бүтэц, зам тээврийн салбарт харилцаагаа илүү өргөжүүлэн ажиллахыг зорилго болгож ажиллана” хэмээв.

Элчин сайд Ли Тэ Ро нь Хангугийн их сургууль, Бээжингийн их сургууль, Стэнфордын их сургуулиудад боловсрол эзэмшсэн, олон улсын харилцааны доктор цолтой. Тэрээр 1990 онд хоёр улс дипломат харилцаа тогтоох үед болон 2006 онд БНСУ-ын ГХЯ-нд Монголын асуудлыг хариуцан ажиллаж байсан дипломат албанд 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан дипломатч юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5920640/fd5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청