Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Би чамдаа маш их хайртай, тэгээд л болоо. Бидэнд өөр юу ч хэрэггүй.

Олон олон залуус бие биедээ дурлаж, хайр сэтгэлдээ мансууран жаргаж, бахдан биширч байхдаа ингэж хэлдэг, бас ингэж л боддог. Харин гэрлэж, хамтран амьдарч эхэлснээс нэлээд хугацааны дараа, өөр хоорондоо муудалцан зөрчилдөж, тэр ч бүү хэл салж сарних дээрээ хүрэхдээ, “хайр гэдэг чинь ер нь юу юм бэ?” хэмээн өөрөөсөө асууна. Орчноо ажих ахул, өөртэй нь зовлон шаналал ижил олон хүмүүсийг мэдрэхдээ “за даа бүгд л адил байх юм даа” хэмээн хувь заяатайгаа эвлэрэх нь бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ “энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шүү, түүнийг олбол алдаж болдоггүй юм” гэж хэлсэн үгийг хүн болгон мэдэх авч, чухам сайхан хайраа хэрхэн бий болгохоо тэр болгон мэдэхгүй. Энэ талаар залууст хэн ч хэлж сануулахгүй болохоор, өөрийн мэдрэмж, хэр хэмжээгээрээ л амьдралдаа ханддаг. Зарим нь хичээж тэвчиж, ухаарч ойлгож байж сайхан хайраа бий болгож чадна. Харин зарим нь гал халуунаар дүрэлзэж асан тэр их хайр нь хаана хэзээ хөрч орхисныг, сэтгэлд нь бялхаж цалгиж асан тэр дүүрэн хайр нь хаана хэзээ асгарч дундарч орхисныг ойлгож ядан гайхаширна.

Нээрээ энэ амьдралд бие биедээ хайртай л бол болоо гэж үү?

Зөрчилдөөн хэрүүл гэдэг…

Бие биедээ дурлаж, хайрласан хосууд дурлалын бал бурмыг амталж, нэгэн гэртээ орж, аз жаргал хайр энхрийллээр бялхаж, цалгиж эхэлснээс багагүй хугацааны дараа зөрчилдөж эхэлдэг. Хүүхэд ахуй цагаасаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, итгэл үнэмшлийн зөрчилдөөн.

…Өглөө босоод ороо хураахгүй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгүй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгүй байх, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгүй байх гээд, болзож уулзах мөчдөө анзаарч мэдэх аргагүй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ. Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, өөрийнхөөрөө байх хүсэл, өөрийгөө зөвтгөх өмөөрөл, эрхлэх, хүндлүүлэх, давуу байдлаа хадгалах хүсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.

Аядуухан эхэлсэн маргаан аажим аажмаар хэрүүл болон хувирах нь олонтаа. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй тоглоомын дүрмээр, уурын мунхагаар, бие биеэ давж гарах хүслээр хэлсэн муу үг болгон, сэтгэл зүрхийг “шархлуулна”. Маргалдаж мэтгэлцэх үедээ, бие биенээ давж дийлэх хүслээр, бодлогогүй болгоомжгүй хэлсэн муу, мунхаг үгнийхээ төлөө харамсахгүйгээр барахгүй “энэ минь надад хайртай юм чинь гомдохгүй ээ ” гэж өөрийгөө “тайвшруулах “.

Дараа нь эвлэрч, бие биенээ уучилж, тэврэлдэн эрхлэвч, тэрхэн хоромд хэлсэн муу үг нь цээжний гүнд “хөндүүрлэх “. Олон олон маргаанд хосууд, ихэвчлэн бие биенийхээ эмзэг газар нь “дарж “, гутааж, доош нь “хийж “, ялалт байгуулахыг оролддог. Анх танилцан, хайрлаж дурлах тэр мөчдөө итгэж ярьсан бүхнийг, бүтээгүй дэврүүн хүсэл мөрөөдлийг, тоглоом шоглоомын завсар хөгжилдөн ярьсан бүхнийг, энэ үедээ “хөндөх нь ” сэтгэл санааг илүү “хиртээнэ”. “Хог новш “, “өөдгүй амьтан “, “арчаагүй гуйлгачин ” гэдэг бүдүүлэг үгнүүдээс илүүтэй “за чи надтай танилцахдаа хэн ч биш л байсан “, “чи ч хоосон мөрөөдлөөс юу ч үгүй амьтан “, “чиний мундаг гэж хаа байсан юм бэ?” гэх хэллэгүүд илүү хүндээр тусдаг.

Энэ бүхэн яг л бууны сум шиг зүрхийг “онож “, сэтгэлийг “үхүүлж “, итгэл урмыг “хугалж “, хайр сэтгэлийг “хөргөдөг ” гэдгийг бид анзаардаггүй. Мунхаг муу үг гэдэг зүрх сэтгэлийн “шарх ” бас “шаналгаа” байдаг аж.

Хэрэлдэж маргалдсаны дараа хэчнээн ичгүүртэй хэцүү байвч, нүд нүдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ үйлдлээ дахин давтахгүй байх нь “сайхан хайр “-ын эхлэл. Дараагийн удаа хичээж тэвчин өнгөрөөж, тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгүйг хичээх нь, хэрүүл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хүндлэхэд дөхөм болгодог аж.

Бахархал бишрэл алдагдах гэдэг…

Биднийг дээд сургуульд суралцаж ахуй цагт, манай ангийн нэгэн хөвүүн, дурласан охиныхоо тухай үргэлж л бидэнд магтан ярьдаг байлаа. Түүний ярианаас, дурласан охин нь яг л “үлгэрийн гүнж ” мэтээр бидэнд төсөөлөгдөж, тэр гайхамшигт гүнжийг олж харахыг хүсэж, түүнээс гуйна. Нэгэн удаа тэрээр найз охиноо бидэнд харуулахаар болж, болзсон газраа биднийг “нуув “. Алсаас болзоондоо яаран ирж яваа хөдөөний бололтой бор охиныг харсан нэгэн маань “өө, энэ чинь жирийн л нэг бор охин байна шүү дээ ” хэмээн дуу алдахад, мөнөөх найз маань “чи миний нүдээр хар л даа ” гэж чин сэтгэлээсээ бухимдан уурлаж билээ.

Бараг онигоо болтлоо яригдсан “миний нүдээр хар л даа” гэдэг хэллэг, дурласан хүний зүрхнээс гарч байгаа “уулга алдалт “байдгийг тэр үед л анзаарсан сан.

Залуус бие биедээ дурлаж байхдаа, бие биенээ үлгэрийн “гүнж “, “ханхүү ” болгон төсөөлж, яг л түүн лугаа хувирган хардаг. “Түүнээс минь өөр гайхамшигт нэгэн энэ ертөнцөд үгүй” хэмээн зүрх сэтгэл нь түүнд итгүүлэн “шивнэнэ”. Энэ үе түүнд юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай мэт санагдах үе бий. Бусад анд нөхөд нь түүнийг “харалган “, “сохор “, “тэнэг ” гэж шоолж байвч, түүнийг чин сэтгэлээсээ анзаарах нь үгүй. Дурласан хүний нүд сэтгэл, түүнээс бусдыг олж харахаа больтол тэмүүлэн догдлох нь буй.

Болзож уулзах богино хоромд, дурласан нүд сэтгэл, олон зүйлийг анзаардаггүй. Зүрх сэтгэлд нь гайхамшигт симфони “эгшиглэж “, үүлтэй тэнгэр ч “цэлмэг “, үзүүртэй модод ч “цэцэгсээр дүүрэн” байхад, өөр юу хэрэгтэй гэж?

Харин гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагүй хугацааны дараа, үлгэрийн “гүнж “, “ханхүү” нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ. Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хүүхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зөрчилдөнө. Чи түүнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зүрх тань бишрэл бахдалаар дүүрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр үлдээхэд багагүй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Өчүүхэн алдаа бүрт анх олж харсан “гайхамшгаа “тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хөрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг үргэлж усалж тордож байх учиртай гоёмсог “цэцэг “. Түүнийгээ урам талархлын үгээр байнга “усалж “тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу үгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж үгүй болно.

Өөрийн хайртай хүнээрээ “гоёж “, түүгээрээ бахархаж, түүнийгээ ямагт “тордож ” байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг юм.

Бие биенээсээ илүү байх гэдэг…

Монгол гэрийн тооныг 2 багана тулдаг. Аль нэгэн багана нь хазайвал, тооно нь хазайж, гэрийн хэлбэр, тэгш хэм нь алдагддаг. Түүн лугаа адил, эхнэр нөхөр 2 өрх гэрийн хос багана. Тэд тооноо адил тэгш тулж байж л, тооно тэгш байж, өрх гэр зөв тэгш харагдана.

Харин гэр бүл болсон хосуудын нэгэн зөрчилдөөн, нэг нь нөгөөгөөсөө илүү байх гэдэг хүслээс үүддэг. Бусдын өмнө хэн нэг нь нөгөөгөөсөө илүү гэдгээ харуулах гэсэн мунхаг хүсэл, оролдлого л өрх гэрийн тооныг ганхуулдаг. Ийм мунхаг хүсэл оролдлого нь, бусдын дэргэд бие биенээ дарамтлан, “эвгүй байдалд ” оруулах, анд нөхдийн өмнө шоолж “гутаах “, аав ээж, ах дүүсийн өмнө “сүрийг үзүүлэх “, “төрхмөө үзээд бараан дээр гарах ” гэхчилэн олон “шог үзэгдэл “-ийг бий болгоно. Бие биенээ үзэн ядах хэрнээ, бусдын өмнө “Ромео Жульетта ” болж тоглох “драм ” ч бас бий.

Харамсалтай нь гэр бүлийг гаднаас ажих хэн ч, хэн нэгний давуу дарангуйллыг бус, адил тэгш харьцаа хүндлэлийг л таашаадаг. Ямагт бие биенээ хүндэлж, яг л эрх тэгш харьцаж, өрөөл бусдын өмнө жүжиг тавилгүй, өөр өөрсдийн зангаар байна гэдэг их л ухаан тэвчээрийн илрэл болдог аж. Хоёрхон биеэрээ байж, бие биенээсээ илүү гаралгүй адил тэгш байж чадна гэдэг, өрх гэрийн тулгуур багана тэгш байхын үлгэр буюу. Амьдралын төлөө хамтдаа зүтгэж, алив бүхнээ хамтдаа шийдэж, ав адилхан л хөдөлмөрлөж, ав адилхан л мэдэж байх нь адил тэгш байхын үндэс гэнэ.

Итгэж найдах гэдэг…

Монголчууд бид гэрлэсэн л бол бие биенээ өөрийн өмч гэж үздэг базаахгүй зуршилтай. Тийм болохоор үг яриаг нь цэнэж, үйл хөдлөлийг нь хянаж, алхаж гишгэхийг нь хорьж, ажиллаж, амрах бүрд нь хардаж “зовооно “.

“Хэлэмгий хүн сурамгай ” гэдэгчлэн, өөрөө бусдыг “хормойдож ” явсан бол өрөөл бусдыг яг л адил мэт “сэтгэнэ “. Хол байгаа нэгнээ хуурч мэхэлж байгаа байх хэмээн өөрийгөө шаналган зовооно. Хувцсан дээр наалдсан хялгас үс болгон “учиртай ” мэт, хэлж ярьж буй үг бүхэн нь “хуурамч ” мэт, аяглаж аашилж буй үйлдэл бүхэн нь “гэмтэй ” мэт, алхаа гишгээ нь хүртэл “янхан ” мэт санагдаж өөрийгөө төдийгүй, өрөөл нэгнээ зовоох. Ийм айл, хэзээ мөдгүй асгарах аадар мэт “бараан “, хэт цахих төдийд буух аянга мэт “түгшүүртэй “, алдаж унагах мөчид хагарах шаазан шиг “хэврэг “, алдаж онох бүрд нэхэх хэрүүл шаналал “дүүрэн “.

Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь цаг ямагт далдаас хянаж чадахгүйгээс хойш, итгэж, итгэл дааж амьдрахаас өөр сонголт үгүй. “Тэр минь наддаа маш их хайртай болохоор, намайгаа хуурч гомдоохыг хүсэхгүй ” гэдэг итгэл л, итгэлийг даах ухаан л, хоосон хардлагын зовлонгоос аварна. Бие биедээ итгэж чадахгүй байнга хардаж, хардуулж амьдрахаас илүү “там ” гэж үгүй.

“Хайртай бол хартай ” бус “Хайртай бол итгэлтэй ” байж гэмээ нь амьдрал тань тайван. Харин итгэлийг эвдэх гэдэг энэ л амьдралыг бутраадаг. Бутарсан амьдралыг эвлүүлэх гэдэг хагарсан шаазанг эвлүүлэн наах лугаа адил. Нэгэнт алдагдсан итгэлийг эргүүлж олох гэдэг амаргүй. Чухам үүнд л ухаан тэвчээрийн чагтага оршдог гэнэм. Эргүүлж олохгүй алдарсан итгэлээс, салж холдсон нь илүү амар байж болох. Эс тэгвээс “хариугаа авах ” хүсэл, хорсол хамаг амьдралыг бүр л гутааж орхино.

Залхаж уйдах гэдэг…

Үргэлж зөрчилдөн маргалдаж, анх олж харсан гайхамшиг нь гутамшиг болон хувирч, илүү дарангуйлагч байх хүсэл нь дарамт болон хувирч, итгэл алдарч сэтгэл мохохын цагт бие биенээсээ залхаж уйдан, үзэн ядах болдог. “Нэг л олдох амьдрал шүү дээ ” гэж өөртөө хэлэвч, нэгэнт тасарсан хайр, итгэл, хүндэтгэлийг буцааж залгах амаргүй. Яг энэ мөчид “өшөө хорсол ” авах хүсэл нь олон хүнийг буруу зүйл рүү хөтөлдөг.

Саяхан сэтгүүлч Г.Золжаргалын хийсэн “Эр хүний нулимс ” нэртэй баримтат кинонд , архинд орсон олон олон эрчүүд, амьдралаа, эхнэрээ буруутгаж байхыг үзсэн. Амьдралаа дааж авч явж чадаагүй байж, хоймортоо суун хүндлүүлэх тухай хэрхэн ярьж болох билээ. Архинаас үүдэлтэй цөхрөл шаналлын төлөө эхнэрийнх нь зовлон багадаагүй. Өнөөдөр олон олон гэр бүлүүд архинаас, хардалтаас, худал хуурмагаас, арчаагүй залхуугаас, дарамт шаналгаанаас болж салж байгаа нь үнэн.

Үргэлж нэг зүйлээс болж, хэрүүл хийн, дарамтлаад байвал, залхаж уйдах гэдэг хүмүүний л араншин. Тэр л цагт эмтэрч хагарсан гангар шаазан, эвэндээ орж шинэ болно гэж үгүй. Хэрүүл, дарамтыг тэвчиж дийлэхгүйгээс олон олон хүмүүс архинд орж, гутарч гуниж л яваа. Шаазан аягыг эмтэрч хагалахгүйгээр авч явна гэдэг их л ухаан тэвчээр шаарддаг аж.

Төгсгөл

“Би чамд хайртай” гэдэг үгийг хүн болгонд хэлж болдоггүйтэй адил, “хайртай л бол болоо ” гэж энэхэн амьдралд хандаж болдоггүй юм. Нэгэнтээ миний бие “хайр хүндэтгэл итгэл ” өгүүлэлдээ энэ тухай бас хөндсөн.

Бие биедээ дурлаж хайрлах үедээ анх олж харж мэдэрсэн, бахархал гайхамшиг тань “хүндэтгэл ” болж, хожмын амьдралдаа хос багана адил түшиг болон, бие биедээ итгэж байх нь энэ л амьдралын утга учир. Харин энэ бүхнийг хэрхэн хамгаалж, бэхжүүлэх нь өөр хэний ч бус зөвхөн та 2-ын ухаан тэвчээрийн хэмжүүр.

Хайрын бэлэг сарнай цэцгийг өдөр бүр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ өдөр болгон энхрий сайхан үгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын үгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хөрс.

Өглөө бүр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар үнсэж, өдөр ажил дээрээ бие биенээ санан мөрөөдөж, үдэш гэртээ яаран тэмүүлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан. Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, үүртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггүй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илүү жaргал үгүй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж. Хүсээд бий болгож чадвал сайхан хайр өөр хаана ч биш, яг дэргэд чинь байгаа. Хайрын бурхан та нарыг ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2687353/9d7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

HI TOROH EMNELEG ASUUY

  • jung
  • 2012-06-29
  • Уншсан 1521

LG~O*HUI ;후;SU;M 37 ЦАГААН САРЫН БЭЛЭГТЭЙ SALE% ХУДАЛДАА

eejuudee tsetserleg [2]

busgui ta targalaad bnuu ???unshad uzeerei

EVERLAND PARK-д 50% ХЯМД ТОГЛОХ БОЛОМЖ

  • nom05
  • 2015-07-20
  • Уншсан 1520

ongotsoor hvvhed? [4]

  • 993399
  • 2012-04-13
  • Уншсан 1520

dasgaliin dugui [5]

Хортой тоглоом хүүхдийн амь насанд аюултай

HELLO-S ASUUYA [1]

Үс арчилгаанд тустай хоолны дэглэм [1]

Wonoor guiwuulga hiideg kargo medehvv [1]

  • odgko
  • 2012-03-28
  • Уншсан 1519

3 sartai huuhdiin us [4]

  • 음지
  • 2012-01-28
  • Уншсан 1519

<<<СОЛОНГОСТ ОХИН ҮРДЭЭ АНХААР !!!!!!!!!!!!! [3]

Өөдлөх зам өөртөө итгэх итгэлээс эхэлдэг

notebook [3]

  • lg123
  • 2009-12-12
  • Уншсан 1519

asuuh uym bna [6]

20081019 -d [5]

  • bigbig
  • 2009-12-03
  • Уншсан 1519

DEEJIN KARGONII UTSIIG HELJ OGOOCH [3]

  • inuu
  • 2009-02-20
  • Уншсан 1519

0-1,6 nasni emegtei huuhed urguj avna. [1]

  • 4baby
  • 2014-05-28
  • Уншсан 1518

vr shiljvvlen suulguulj bsan eej bolon egch naraa tus bolooch [6]

  • angl
  • 2013-01-04
  • Уншсан 1518

СОЛОНГОСЫН АРЬС ГОО ЗАСЛЫН ШИЛДЭГ ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ [2]

MGL TAUN 505 BATGA ARILGAH ZALUUJUULAH GOO SAIHAN BOLON AMERIKIIN 100N JILIIN TUUHTEI ERUULJUULEH BUTEEGDEHUUNII TANILTSUULGAAS

ОХУЙ ТАУН САЛОН ~ Нээлтийн урамшуулалт үйлчилгээнд ...MONGOL TAUN 9 davhart

  • MAKE-UP
  • 2012-02-09
  • Уншсан 1518

geriinhee yumnuudiig hyamdhaan zarj bnashuu

  • uniabo
  • 2012-06-25
  • Уншсан 1518

jiremsenii testiin tukhai asuuya [7]

har chavga,ulaan chavga? [2]

  • *2010*
  • 2010-11-08
  • Уншсан 1518

Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд [3]

ELGEMCYY EGCHEES ASUUH [3]

  • surguul
  • 2010-07-29
  • Уншсан 1518

hi elgemsuu lawlah yubn [3]

  • hiimor
  • 2010-11-02
  • Уншсан 1518

“Хайртай л бол болоо” гэж үү?

  • Happy_3
  • 2010-01-21
  • Уншсан 1518

honey_0203d [2]

  • mishil
  • 2010-01-20
  • Уншсан 1518

Solongos hel [3]

  • teach
  • 2010-01-20
  • Уншсан 1518

hi asuuh yum bn [2]

  • mgld
  • 2010-01-12
  • Уншсан 1518

hi eejuudees asuuh zuil bna aa [7]

  • snsd
  • 2009-12-01
  • Уншсан 1518

xuxuul eej xaniad xurchlee yaj.... [3]

  • pambak
  • 2009-11-25
  • Уншсан 1518

huuhdiin us urgahgui bn yahuu busguichuudee [6]

  • sheet
  • 2009-11-23
  • Уншсан 1518

huuhdiin yasli [7]

  • 카라
  • 2009-10-12
  • Уншсан 1518

Asuuh yum bnaa zaawal hariulj ogooch! [3]

  • bs.mask
  • 2009-02-22
  • Уншсан 1518

goo saihnii mes zasal hiimgemer bn aa [2]

klyukoziig jiremsen... [9]

  • Cash
  • 2009-01-09
  • Уншсан 1518

Мэндчилгээ дэвшүүлээрэй [5]

  • Zulaida
  • 2008-11-22
  • Уншсан 1518

shivees hiine, kontor, uruul, homsog, zovhon onoodor margaash vnegyi massaj hiine [1]

***** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ .***"ЭНХ"*** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ****

외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү.

외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү.

배너신청
자생병원

배너신청