Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын иргэнтэй гэрлэхийг хүсэгчид сүүлийн жилүүдэд ихэссэн. Монголд амьдрал хүнд мөнгө байхгүй, ажил олдохгүй гэсэн “ядруухан” шалтгаанаар тэд харийн хүний өврийг дулаацуулахаар зорьдог. Энэ асуудал дан ганц иргэний асуудал биш бүхэл бүтэн улс орны асуудал болон хурцаар тавигдсаар байна.

Манай улс энэ байдалд дүгнэлт хийж хүн худалдаалахтай тэмцэх тухай шинэ хуулийг батлан гаргасан. Энэ хууль гарснаар хүний наймааны хохирогчийг хамгаалах, нэр хүндийг нь сэргээх, нөхөн олговор олгох ажлыг хийх эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. 

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн ихээр зорчдог БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай хамтарч ажиллах гэрээг ч байгуулсан байна. Гэвч гадны иргэнтэй зуучаар танилцах хүсэлтэй олон зуун бүсгүйчүүдийн урт цуваа одоо хэр нь тасраагүй байна.

Тэд хөгжилтэй орны хүнтэй сууж, хүүхдийг төрүүлээд хатан хаан шиг жаргана гэдэг ахархан бодолдоо хөтлөгдөн харийн оронд хөл тавьдаг. Манай оронд элбэг тохиолддог нэгэн жишээг дурдъя.

Солонгосын нэг иргэн зуучлалаар өөрийгөө компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин, тахир дутуу иргэн, өндөр настан байх тохиолдол олон гарч байсан. Гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг байдаг байна.

Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай дулимаг мэдээлэл авсан болоод л гэр бүлээ батлуулдаг. Нөхрийг нь цаасан дээр магтаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр. Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийг “зовлонт” амьдрал угтдаг. Тэгээд ч үнэн төрх, царайг нь хараагүй хүнтэй гэр бүл болно гэдэг байх ёстой асуудал мөн үү.

Ийм сохор байдлаар танилцаж, гэр бүл болсноос хичнээн охид харийн орны хар ажлын хийдэг боол болж хувирсныг хэн ч таашгүй. Манайд гадны хүнтэй суусан гэх хүний тоо баримт байдаг ч үүнийг бодит гэхэд эргэлзмээр. Зуучлалаар гэр бүл болох асуудлын цаана хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээ нуугдаж байгаа нь тодорхой.

Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгт бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх гэсэн хэлбэрүүд зонхилдог байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр өртдөг хүмүүс нь мэдээж өсвөр насны охид, эмэгтэйчүүд болон ажилгүйчүүд.

Өнгөрсөн хугацаанд гадаад хүнтэй гэр бүл бологсдын дийлэнх хувийг Солонгос, Америк, Хятад, Япон зэрэг орны иргэдтэй гэрлэсэн хүмүүс эзэлдэг байна. Амар хялбар, тансаг амьдралыг төсөөлөн олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл үүн шиг худлаа мөрөөдөл байхгүй.

Гадаадын хүнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн сэтгэхүйд байдаг сайхан амьдралынх нь оронд хөдөө тосгоны хахир хатуу орчин хүлээж байдгийг олон баримт бидэнд харуулсаар

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5959559/9d7/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.03.24 18:04:19
*.196.48.245

БАЯН ТАРГАН СОЛОНГОС ХЭЗЭЭ Ч ГАДААД ХҮН ТООДОГГҮЙ БАЙХГҮЙ   ЮУ ~!ЗӨВ ..ӨМХИЙ ХАНХАЛСАН ХҮНИЙ ШААР СОЛОНГОСТОЙ ӨӨРСӨДТЭЙ НЬ” ТААРСАН ХАМГИЙН АРЧААГҮЙ ХҮНИЙ ҮРС СУУДАГ ЮМ Ш ДЭЭ !! ХАР ХАЛТАР ГЭХ МЭТ..ТИЙМ ӨРӨВДМӨӨР АМЬТАДТАЙ СУУХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ГЭНЭН МӨРӨӨДӨГЧ ЗАРИМ НЭГЭН МОНГОЛ ХҮҮХНҮҮД МӨН Ч ӨРӨВДӨЛТЭЙ !!!!! ӨМХИЙ СОТОЙ СУУВАЛ НАСААРАА ЗОВНО ГЭЖ ОЙЛГО!!!!



world sun

2012.03.24 20:49:35
*.235.35.50

HUUE CHI HURDAN SETGETSIIN EMNELEG OR.

INGEJ BAIGAAD GALZUURAH VII DEE. CHAMAIG BUUR URUVDCHLUU.

TEGEEL NEG BUZARLUULJ GOMDSON TUUHEE YANZ BUR BOLGOOL BICHEED BH YUM HUURHII. EVIIEVII GEJ

.............................................................., HAVAR BOLOOD SINDROM CHIN HUDULJ BGAAG OILGOJ BN. HURDAN EMCHUULJ ERUUL BOLHIIG HUSEN ERUUE.

profile

^^나리마^^

2012.03.24 21:16:28
*.102.42.54

Hvn bolgon timgvi shv de saihan amidarch bga hvn bga sh de zarim mgl zaluchud bol vnen uruvdultei l bn sh de ys yman deree
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
배너신청
자생병원

배너신청