Хүмүүс амьдралын олон стресстэй асуудлаас болж наснаасаа эрт хөгширдөг. Дөнгөж л 30 хүрч яваа бүсгүйчүүд
өөрсдийгөө өтөлж арьс нь үрчийж эхэллээ хэмээн сэтгэлээр унаснаас болж түүнээс ч аюултай сэтгэлийн хөгшрөлтөд ордог байна.
Тиймээс та хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж бүү бодоорой. Хэрэв тэгж санагдаад байвал доорх хүнсийг хэрэглээд үз. Сэтгэл санаа тань тайван болж залуу сайхан гэдэгтээ итгэлтэй алхах болно.
Банана: В витамин агуулдаг болохоор хүний сэтгэл санааг сэргээдэг.
Өргөст хэмх: Навчны хүчил агуулдаг тул хүнд урам зориг өгдөг.
Сармис: Бухимдлаас сэргийлэх сайн арга.
Тослог багатай сүү: Сүүнд кальци их агуулагддаг тул сэтгэл санааг тайвшруулах увидастай.
Загасны тос залуужуулдаг
АНУ-ын Калифорни мужийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй нөлөө өгөх хүнсний зүйлийг эрэн судалж, туршсаар байж. Эцэст нь мөнхийн залуу хэвээр байлгаж, хөгшрөлтийг удаашруулах тустай бүтээгдэхүүнийг олж тогтоожээ. Энэ нь загасны тос.
Эвгүй хурц үнэртэй, эл шингэн тосонд Омега-3 хүчлүүд агуулагддаг. Эдгээр хүчил ДНК болон түүний гадна бүрхэвчийг гэмтэхээс хамгаалснаар хөгшрөлтийн үйл явц удааширдаг аж. Омега-3 хүчил загасны тосноос гадна грек самар, буурцаг, хулууны үрэнд агуулагддаг байна. Залуу насаа уртасгаж, гоо сайхнаа хадгалахыг хүсвэл өдөр бүр загасны тосыг бүрхүүлтэй эм шиг хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.
Хүний бие махбодид хэрэгтэй хүнсний зүйлсэд мах, шинэ сүү, өндөг мөн орсон байна. Харин хүнсний ногооноос бүх төрлийн байцаа, сонгино, сармис, жимсний төрлөөс алим, ундааны төрлөөс ногоон цай хамгийн тустай аж.
http://gerlelt.blog.gogo.mndaraad or.
Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө