Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний талаарх ойлголтыг манай уншигчдад өгөхгүй юу?
-Үрэвсэлт өвчнийг үүсгэгчээр нь энгийн болон бэлгийн замаар халдварладаг гэж хоёр хувааж үзэж болно. Үүсгэгчийн хувьд янз бүр байна. Энгийн үрэв сэлт өвчнийг үүсгэгч нь коккын төрлийн микробууд, вирүсийн төрлийн үүсгэгчид байдаг. Бэлгийн замын үрэвсэлт өвчинд заг хүйтэн, трихоминиаз, хламид болон вирусийн гаралтай үрэвсэлт өвчин орно.

-Үрэвсэлт өвчний үед ямар зовиур илрэх вэ?
-Сүүлийн үед үрэвсэлт өвчин ихэссэн. Бэлгийн замын халдвараас үүдсэн үрэвсэлт өвчний үед гол зовиур нь загатнах, хорсох, доошоо идээтэй, үнэртэй ялгадас гарах байдлаар илэрнэ. Гэхдээ өвчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдгээр илэрдэг. Үрэвсэлт өвчин хүндрээд ирэхээр халуурах, хэвлийн доод хэсгээр болон гуя дагаж өвдөх зэрэг хавсарсан шинж тэмдгээр илэрнэ.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдэд ямар өвчин элбэг тохиолдож байна?
-Доороосоо даарснаас болоод эмэгтэйчүүдэд өндгөвчний болон үтрээний үрэвсэл элбэгшсэн. Мөн үтрээний бохирдол их байгаа.

-Өндгөвч болон үтрээний үрэвсэлтэй болсноо яаж мэдэх вэ?
-Эмэгтэйчүүдээс мазокийн шинжилгээ авна. Киста болон өндгөвчний үрэвсэл нь ЭХО-д харуулж байж оношлогддог. Мөн хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх, биеийн юм үргэлжилж ирэх зовиур илэрнэ.

-Эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэл их байна гэсэн. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
-Төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслийг архагшуулснаас халдвар үүснэ. Энэ нь үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой руу, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.

-Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байна гэсээр хүмүүс өвчнөө хожуу оношлуулдаг. Өндгөвчний үрэвслийг даамжруулбал ямар үр дагавартай вэ?
-Өндгөвчний үрэвсэл удаан эмчлэгдэхгүй байвал киста руу шилждэг. Энэ үед архаг удаан явцтай, эмчлэгдэхэд бэрх болно гэсэн үг. Тиймээс заавал мэс заслаар эмчлэгдэнэ. Үр гүйдэл үүнээс бий болдог.

-Мөн үтрээний бохирдол ихээр илрэх болсон гэсэн?

-Үтрээний бохирдол сүүлийн үед шинжилгээ өгч байгаа эмэгтэйчүүд бүрт байна. Ихэвчлэн IV зэрэгтэй болсон байдаг. Энэ нь даарах, буруу хооллолт, ядаргаатай холбоотой л доо. Хяналтад орж байгаа жирэмсэн эмэгтэй үтрээний бохирдолтой байх жишээтэй. Мөн бэлгийн замын халдварт өвчин их байна.

-Жирэмсэн эмэгтэй үтрээний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд яаж эмчлэх вэ?

-Энэ тохиолдолд жирэмсэлтэд хоргүй эмээр л эмчилнэ. Жирэмсний эхний саруудад болгоомжтой хандах хэрэгтэй. Жирэмсний зургаан сараас дээш бол эмчийн хяналтад эм хэрэглэнэ. Ер нь жирэмсэн эмэгтэйч үүдийг бэлдмэл, антибиотик, эм хэрэглэхийг хориглодог. Эм хэрэглэснээс болж урагт гажиг үүсч, эх, урагт ямар нэгэн хүндрэл гарч болно.

-Ерөндөг тавиулаад үрэвсэлтэй болчихлоо гэх хүмүүс байдаг?

-Ерөндөг тавиулснаас болж үрэв сэл үүснэ гэж байхгүй. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаад олон жил хэрэглэгдэж байгаа жирэмснээс хамгаалах сайн чанарын хамгаалалтын хэрэгсэл. Үтрээний үрэвсэлтэй байж байгаад ерөндөгөөр дамжиж үрэвссэн тохиолдол байж болно. Түүнээс ерөндөгтэй хүн бүхэн үрэвсэхгүй. Эмчид үзүүлээд таарч тохирсон ерөндөгөө тавиулах хэрэгтэй. Үр хөндүүлээд явж байснаас хамаагүй дээр биз дээ.

-Бэлгийн замын ямар өвчин их илэрч байна вэ?

-Заг хүйтэн, Трихоманиаз. Хамгийн гол нь нөхөр, найз залуугаа бас эмчлүүлэх хэрэгтэй.

-Дээрх өвчнүүдэд насны ялгаа байна уу. Хэдэн насныхан илүү өвчлөх вэ?

-Ихэвчлэн бага залуу 15-20 насныханд элбэг тохиолдох болсон. Тогтсон амьдралтай хүмүүст гайгүй. Ялангуяа 15-18 насны бэлгийн тогтворг үй амьдралтай хүмүүсээс их илэрч байгаа.

-Заг хүйтэн, трихоманиаз өвчин эмчлэгдэх үү. Дахин өвчлөх эрсдэл хэр вэ?

-Энэ нь эмчлэгдэнэ. Гол нь бэлгийн ариун цэврийг чанд сахих нь чухал. Ядаж долоо хоногт 2-3 удаа тусгай зориулалтын зүйлээр цэвэрлэх хэрэгтэй. Угаахгүй удаан байхаар нян үрждэг юм. Үүнээс болж эрсдэл нэмэгдэнэ.

-Аливаа өвчин III, IV зэрэгтээ илрэх нь түгээмэл гэсэн?
-Эмэгтэйчүүд өөртөө санаа тавьж, шинжилгээ өгч өвчнөө эрт илрүүлэх нь чухал. Дор хаяж жилд хоёр удаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Зарим хүн эмчид очихоос ичиж, нуух тал бий. Үүнээс болж өвчин нь улам даамжирдаг. Тиймээс ямар ч шинж тэмдэг илрэхгүй байсан ч шинжилгээ өгөх шаардлагатай. Хүндэрсэн үед бүрэн эмчлэхэд бэрх байдаг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бэлгийн ариун цэврийг сахих явдал чухал. Бэлгийн замын халдварт өвчин авахгүй байх. Мөн ямар нэгэн үрэвсэлт өвчинтэй боллоо гэхэд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эмчилж, дутуу хаях, олон дахин халдвар аваад байх явдал нь үрэвсэлт өвчнийг хүндрүүлнэ. Хэрэв үрэвсэлт өвчтэй бол эмчийн хяналтанд байж, эмчилгээгээ төгс сайн хийлгэх нь чухал. Ер нь эмэгтэй хүн жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, шинжилгээнүүд өгч байх хэрэгтэй.

-Ганц удаагийн тариа гэж байдаг гэсэн. Үнэхээр ганц удаа тариулаад бэлгийн замын өвчин эдгэрэх үү?

-Ганц удаа тариулаад эдгэрдэг мөөгөнцөр гэж байхгүй. Эмнийхээ үйлчлэлээс шалтгаална. Бэлгийн замын үрэвсэлт өвчинд ганц удаагийн тариа гэж байдаг. Гэхдээ тарианаас гадна давхар бусад эмчилгээ шаардлагатай. Сүүлийн үед залуус эмийн сангаас аваад л тариулдаг болчихож. Тэр буруу. Өвчнөө далд хэлбэрт шилжүүлчихэж байгаа юм. Дараа нь биеийн эсэргүүцэл нь муудахаар тухайн өвчин нь дахиад илэрдэг муу талтай.

-Сүүлийн үед умайн хүзүүний шархлаа элбэгшсэн гэх юм?
-Умайн хүзүүний шархлаа нь үрэв сэлт өвчинд орно. Гэхдээ төрөлхийн улайлттай умайн хүзүүний хүмүүс байдаг л юм. Үтрээний шүүрэл ихтэй гэх мэт хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад умайн хүзүүний шархлаа зарим хүнд үүснэ, зарим хүнд үүсэхгүй. Гэхдээ олон удаа үр хөндүүлсэн, цагаан юм их гардаг, төрөлттэй холбоотойгоор умайн хүзүүний шархлаа үүснэ. Мөн бэлгийн олон хавьтагчтай хүмүүст илүү их тохиолдоно.

-Үрэвсэлт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөхөөр очихдоо юуг анхаарах вэ?
-Антибиотик болон лаа хэрэглэсний дараа шинжилгээ өгвөл хариу нь буруу гарна. Тиймээс шинжилгээ өгөхөөс доод тал нь 5-7 хоног үтрээндээ элдэв эм, лаа хийгээгүй байх шаардлагатай.

-Шингэн савангаас болж эмэгтэйчүүд мөөгөнцөртөж байна гэж их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Шингэн саван хэрэглэх нь зүйтэй. Гадна бэлэг эрхтэндээ долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэхэд зүгээр. Хувь хүнд тухайн шингэн саван зохихгүй бол харшил өгч болно. Зарим эмэгтэй дотогшоо хэтэрхий угаагаад байдаг. Тэгвэл бас муу. Ер нь угаалгын шингэн гэдэг тодорхой хэмжээний шалгуурт ороод зохицно гээд гарчихсан байна. Манайхан ер нь их туйлшрамтгай. Бие биенээсээ сонссон аль нэгэн муу юмыг сенсаац болгож ярьдаг.

-Бэлгийн хавьталд ороогүй бага насны охид үрэвсэлт өвчтэй байх тохиолдол гарах уу?
-Байдаг. Ахуйн нөхцлөөр халдварлаж болно. Бохир гараар, эцэг эхийн өвөрт унтаж бохирдсоноос халд варладаг. Гэхдээ харьцангуй цөөн тохиолдол ажиглагддаг. Охидуудад багаас нь антибиотик аль болох бага хэрэглүүлж, бэлгийн ариун цэврийг сайтар сахиулж сургах хэрэгтэй.

-Сарын тэмдэг нь өвдөж ирдэг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь үрэвсэлт өвчинтэй холбоотой юу?
-Сарын тэмдэг ирэх үед өвдөх удамшлын гарал байдаг. Зарим нь умайн байрлалаас байж болно. Мөн сарын тэмдгийн үед умайн салстанд өөрчлөлт гарснаас өвдөлт үүсч болно. Үрэвсэлт өвчнөөс болж өвдөлт өгөх талтай ч маш ховор тохиолдол. Үрэвсэлт өвчнөөс үүдсэн байлаа гэхэд сарын тэмдгийн үед биш сарын тэмдгийн дараа өвдөлт өгдөг.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3774450/3d2/trackback

haliungo

2010.10.15 10:52:03
*.142.217.240

ийм аймар том цэнхрээр бичсэнийг хэн уншдаг юм болдоо хүнд хүргэх гэж байгаа бол хүн унших боломжийн фондоор өнгөөр бичиж сурмаар юм энэний зан ааш нь л харагдаж байгааншд

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

mgl-s so-ruu

  • huuuue
  • 2011-04-13
  • Уншсан 431

Итали улсад үйлдвэрлэгдсэн электрoн даралт хэмжигч аппаратыг таньд санал болгоход таатай байна

32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!!

***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН***

Та бүхэнд Итали улсад үйлдвэрлэгдсэн таны цусны даралтыг хэмжигч дижитал аппаратыг танилцуулж байна

  • G-THINK
  • 2011-04-26
  • Уншсан 431

ISTANA YARALTAI HYAMD ZARLAAA 0109294-5199

12 САРД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

안산 хотод оршин суугчдад, KEB BANK

gazriin achaa 1kg-900w ochij avna

  • uujuu
  • 2010-07-24
  • Уншсан 432

arbait hiine

  • my zvrh
  • 2010-12-20
  • Уншсан 432

Машинаар үйчлэнэ.

ORIFLAMIIN shine katlognii zahialga ehellee hvmvvsee yaraarai

  • dabaa2
  • 2010-06-14
  • Уншсан 432

ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL

  • DVT
  • 2011-06-25
  • Уншсан 432

***ILSAN & PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL***

  • DVT
  • 2011-04-16
  • Уншсан 432

asuuyaa hariulj tuslaarai [1]

  • 성은
  • 2011-06-26
  • Уншсан 432

Шивад амьдардаг хүүхдүүдэд

  • Magne
  • 2011-09-01
  • Уншсан 432

Хуримын зууч , бичиг баримт

Cledbel #Арьс чангалж өргөх коллагентай маск/

bair baina [1]

MONGOLE TAARAH LCD FULL HD LED, LED SMART 32"-47"

Suyu orchim emegtei ajil bna

  • oyo
  • 2010-11-03
  • Уншсан 433

KEB bank ANSAN ULSAN $$$ file

shud hiij bna

7sariin 10ni bilet bn

  • album
  • 2011-06-22
  • Уншсан 433

32"-47" LCD, LED TV+HANAND ULGUGCH BNGA DAGALDANA!!!

(*-*) МОНГОЛД ТААРДАГ samgung hurgugch LCD-FULLHD-LED-SMART -ЗУРАГТ ТА ЯАРАГТУН!!!! INTERNETEE BELEGTEI HOBUULAAD COMPUTERAA ENDEES..

BANKNII BATALGAA GARGANA

C-3 АЯЛАЛ, E-9 ГЭРЭЭТ АЖИЛТАН ⇒ D-4 ХЭЛНИЙ КУРС БОЛГОХ

★★★★★ТУРААХ КОКТЭЙЛЫГ ХЭРЭГЛЭХ Нь★★★★★

  • G-THINK
  • 2011-08-14
  • Уншсан 433

ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч

  • gnew1
  • 2011-04-08
  • Уншсан 434

arbait haij bna

  • my zvrh
  • 2010-12-21
  • Уншсан 434

BONUS SALE SK KT INTERNETEE ZOVHON ENDEES UTAS:1599-1698

batlan daalt

ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч

  • gnew1
  • 2011-04-25
  • Уншсан 434

7sariin suuler mongol huhed awj ywei

  • album
  • 2011-07-14
  • Уншсан 434

hi sodunii emlegiin ytas??????

  • rexsa
  • 2011-11-03
  • Уншсан 434

huuhed awj yawna.

helj uguuch

5r shugamiin etsest hyamdhan bair bna

eejuudee tsahilgaan hohnii saaltuur bn

  • MGL22
  • 2009-02-05
  • Уншсан 435

****ХЭНИЙ Ч ХАРЦЫГ БУЛААМААР БАЙНА ***

7sariin 30-nd garah konteinert jijig tereg 700$ achna

herbalifeiin buteegdehuun hyamdraltai hudaldaalj bn

  • herb
  • 2011-03-03
  • Уншсан 435

Mongolruu huuhed avch yavna 010-8684-9789

  • teach
  • 2010-09-13
  • Уншсан 435

hiimel shud

배너신청
자생병원

배너신청