Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

гуйж байна, заавал уншаач.

Уншсан 13368 vote 0 2008.09.03 16:59:20

Бүгдэд Шинэ хичээлийн жилийн бас шинэхэн сарын бас шинэхэн долоо хоногийн мэнд хүргэе!!!

Шинэхэн сарын эхлэл болсон шинэ долоо хоногийн бичлэгээ гэрэл гэгээтэй, хүний сэтгэлийн, халуун дулаан хайраар эхлэx гэж энэхүү өдрийг догдлон хүлээлээ.

Энэ нутагт ирээд нилээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа болов ч, гадуур дотуур гарч амьтан ах дүүстэй уулзаж үзээгүй, залхуу ч юмуу? зожиг ч юм уу?  миний бие өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр нэгэн айлд зочилохоор гарсан нь миний хувьд ч , гэрийн бүлийнхэний минь хувьд ч сонин содон үйл явдал боллоо.

Төрсөн ганц ахындаа болон төрөл садан эгчийндээ очихыг эс тооцвол би энд Монгол айлд тэр тусмаа Монгол гэр бүлд зочилж үзээгүй болохоор догдлон хөөрч байсан юм, очих айлын эзэн болоод эзэгтэйг танихгүй, утсаар л ярьж байлаа, гэхдээ тэдний тухай бага сага мэдээлэлийг '' ЭНЭХҮҮ  БЛОГ '' дээрээс авсан болохоор хоёр жаахан охинтой гэдгийг нь мэднэ, Монгол хүний мэдвэл зохих заншилаар айлд хоосон очиж болохгүйг санаад замаасаа жаахан жимс аваад, зааж өгсөн хаягынх нь дагуу, өмнө нь огт очиж үзээгүй дүүрэгт хүрлээ, байрны зохион байгуулалт нь толгой эргэм байсан тул, нэг дээшээ, нэг доошоо буусныг эс тооцвол тун амжилттайгаар танихгүй танилындаа очсон.

Дэрсxэн хоёр хөөрхөн охинтой бөгөөд нэг нь их даруухан, нөгөө нь харин нилээн хөдөлгөөнтэй байгааг хараад нэг нь нөгөөгийнхөө дутууг дүүргэж өсдөг гэдэг үнэн юм даа гэж бодож суулаа, жаахан охид гэхэд Англи хэлээр нилээн цэвэрхэн бөгөөд торохгүй шахам ярьж байгааг хараад, одоо л дөнгөж хэл сурах гээд тэднээс муу ярьдаг өөрөөсөө ичиж ч байлаа.

Нагац эгчийн эрх хүү шиг чимээгүй бор хүү Монголоос зочилж очсон гээд өнөр өтгөн сайхан гэр бүл намайг угтсан юм, ах эгчийн минь л үе болов уу гэмээр гучин гурав, дөрөв орчим насны энгийн сайхан эхнэр, нөхөр хоёртой олон зүйлийн тухай ярилцаж суухдаа хэлж байгаа үг мэдэж байгаа мэдлэгээс нь чамбай боловсрол эзэмшсэн хүмүүс байна даа гэж дүгнэж суулаа.

Тэдэнтэй ярилцах тусам хүний сайхан сэтгэл болоод, хүн байхын учир утга, бусдад туслахын сайхныг улам ихээр ойлгож тэгэх хирээр тэр гэр бүлийг хүндэтгэж байлаа.

Дотоодоосоо гэрэлтдэг хүн гэж л тэднийг хэлэх байх, гэрийн эзэн болох Батаа ах айлын бага хүү бөгөөд хүнд өвчин туссан том эгчдээ амьдрал бэлэглэхээр бие сэтгэл, ухаан бодолоо зориулан яваа ховорхон хүн, анх тэдний тухай блогоос нь Англи хэлээр уншиж байсан болохоор бүрэн дүүрэн ойлголт авч чадаагүй гэсэн ч нэгэн улсад ойрхон амьдарч байгааг нь мэдээд жаахан болов ч туслахыг л хүссэн тийм ч учраас холбоо барьж уулзахаар очсон минь тэр.

Би жаахан зүйлээр туслаж харин тэр жаахан зүйлийн хариуд дэндүү их зүйлийг ойлгон, ухаарч, хүний амьдралын  '' Жаргал '' сайхан сэтгэлээс үүсэлтэй гэдгийг л энэхэн ухаандаа цогцлоон авсандаа баяртай байна

Дөрөвхөн настай хүүгээ сургуульд орохыг нь харчих юмсан гэж ургах нарнаас хэдхээн жилийн нас гуйж дотроо шаналан суугаа эгчдээ туслахаар өөрийн амь амьдрал, бие сэтгэлээрээ дэнчин тавиад, донор болж байгааг нь сонсоод инээмсэглэн суух тэр ахаар бахархаж бас хүндэтгэж байлаа.

Өвчин зовлон гэдэг хүнд зовлон зүдгүүр авчирдаг шиг ээ тэр хирээр тэсвэр тэвчээр, түүнийг тойрсон олон хүний хүн чанарыг шалгадаг байх юм, эгчийгээ аварч эдгээх гэсэндээ, шинжилгээнд таарахгүй гологдсон биеэ эрүүлжүүлж хоолны дэглэм болоод гүйлтээр хоёрхон сарын дотор 80 орчим клограмм байсан биеийн жингээ хасаж тураад донор болоход тэнцэнэ гэдэг хэн хүний хийгээд байх зүйл биш байх.

Чука гэх тэр эгч, тэр ээж бол дөчин хоёрхон ( 42 ) настай дэндүү залуухан бүсгүй, гэвч хүнд өвчин гэдэг хүний насны залуу хөгшинийг ялгалгүй ирдэг болохоор хүнд өвчинтэйгөө тэмцэж амьдрал өөд тэмүүлж яваа гайхалтай бүсгүй.

Тэсвэр тэвчээрээрээ та бүхний сэтгэлээс хайр хүндэтгэл хүлээчихээд, харамсалтайгаар алсад одсон Тунгалаг бүсгүй шиг хүнд өвчин тээж, олон жил тэр өвчиний эсрэг тэмцэж, маргаашийн нарнаар амьд л байхсан гэж шөнө бүр залбирч яваа Чука эгчид туслахаар түүний гэр бүл, ах дүү, найз нөхөд нь хичээж байна, өөрийн амь биеэ ч хайхралгүй эгчдээ амьдрал, хөөрхөн үрсэд нь бүтэн жаргал бэлэглэх гэж бодолд дарагдан алхаж яваа тэдэнд өнөөх л мөнгө гэдэг зүйл өндөр хана болон босоод байгаа, уг нь тийм ч их мөнгө биш л дээ хүний сайхан сэтгэлийн дэргэд өчүүхэн жаахан мөнгө, ердөө л '' Хоёр зуун мянган '' синга доллар ( 200.000 синга $ ). Бие биедээ туслаж, тэдэнд хайр, амьдрал бэлэглэхийг хүсээд хүн бүхэн чадах хирээрээ туславал энэ мөнгө хэдхээн өдөрт л олдож болох бага мөнгө.

Заавал хэдэн мянгаар нь биш хэдэн зуугаар ч биш гэхдээ өгөх юмсан, туслах юмсан гээд чин сэтгэлээсээ хүсээд хичээвэл та бид чадна.
Тамхи авах, пиво уух цаашилаад үнэтэй брэндын чамин цүнх авах мөнгөө л өгөхөд тэр мөнгө бүхэл бүтэн амьдрал болж, жаахан үрсэд ээжийг нь, халамжит залууд ханийг нь, ухаалаг дүү нарт эгчийг нь үлдээнэ.
Хэнд ч хэрэггүй тамхины хөх утаа, пивоны сахарсан хөөс, хэзээ нэгэн цагт хуучирч муудаад буланд өлгөгдөх цүнхнээс илүү хүний амь, хүний амьдрал хайран шүү дээ.

Энийг уншин суугаа эрхэм хүн та өөрийгөө тэдний оронд тавиад үзээрэй, үрээсээ хэзээ л бол хэзээ холдох гээд сэтгэлээ уран амьдарч, өглөө нүдээ нээхдээ амьд байгаагаа мэдэж дахиад маргааш ч бас амьд байхсан гэж тэмцэж амьдрах ямархан байх бол???

Эдгэе, эдгээе гэсэн тэр хүмүүсийн сэтгэлд жаахан болов ч дэм болооч гэж би та бүхнээс хүсэх гэсэн юм бас гуйх гэсэн юм, өнгөрсөндөө харамсаж байж болно харин өнөөдөртөө маргааш харамсахгүй тулд хэрэгтэй цагт хэрэгтэй зүйлээр туслаж хүн чанартай амьдараач гэж хүсье.

Батаа ахын эхнэр болох нүдэнд дулаан, намуухан дуутай Ганаа гэж хөөрхөн эгч байсан, яагаад ч юм би яг энэ эмэгтэй шиг байж чадах болов уу гэж бодож суусансан.

Хань нь өөрийн биеэсээ эгчдээ өгч амьдрал бэлэглэх гэж байгааг нь дэмжиж, түүний нэгэн тал болон амьдрана гэдэг гайхалтай, Ганаа эгчийн тэр сайхан сэтгэл болоод дотооддоо хайрлаж бас харамлаж байгаа бүхнийг би мэдэрсэн гэхдээ зүгээрээ бүх зүйл сайхан болно, ховорхон ханьтай бас ховорхон заяанд төрсөн тэр эгчид бас түүний хань хөөрхөн үрс болоод Чука эгчид, тэдний гэр бүлд хөөрхөн хүүхдүүдэд нь халуун дулаан амьдралыг хүн сэтгэлтэй, хүн бүхэн бэлэглэж чадна, нүдээ аниад дотоодоо сонсооч, та бүхэн бүхэл бүтэн өрх айл, нэгэн үндэс болсон олон хүнд амьдрал, инээд, аз жаргал бэлэглэж чадах АВРАЛЫН ТЭНГЭРҮҮД болоод байна.

Та бүхнийг туслана гэдэгт итгэж байна, хүн хүнээ л авардаг юм.

Жич: Хэрэв та бүхэн интенэтээр цахим карт ашиглан хандив өгөхийг хүсэж байгаа бол http://bataaj.blogspot.com/  энэ хаягаар ороод  About Me гэсэний дээд талд байгаа Donate гэдэг дээр дараад VISA, MASTERCARD, DISCOVER, AMEX гэсэн эдгээр картын аль нэгийг ашиглан хандив шилжүүлэх боломжтой.

Мөн Жуваа овогтой Чулуунцэцэг эгчид сайхан сэтгэлээр туслахыг хүсвэл Голомт банкны

  Төгрөгийн: 1601427123
  Вальютын: 1601236210 эдгээр дансанд хавдиваа өргөөрэй.

Хорвоо таны л инээдээр дутаж байна Инээгээрэй.
Тэд таны л тусаар дутаж байна Туслаарай.

Та бүхний сайхан сэтгэлд баярлалаа.Олны сэтгэл оломгүй далай мэт.

http://erhtsas.blog.banjig.net/post.php?post_id=77252

Батаагийн эгч Чулуунцэцэгийн нөхөр Оюунтөгс нь Гэмтлийн эмнэлгийн Нуруу нугасны тасгийн дарга, Монголдоо маш нарийн тархи нурууны хагалгааг хийдэг тэргүүлэх эмч юм шүү дээ. Түүний аварч эдгээсэн хүмүүс гэвэл тоймгүй их юм шүү дээ. Хамгийн сүүлд л гэхэд 7 сарын 1-ний үймээний үед хүнд гэмтсэн Өнөөдөр сонины сурвалжлагчид хагалгаа хийж амь насыг нь аварсан алтан гартай эмч шүү.

Элбэгдорж даргыг ч аваарт ороход гар бие оролцсоныг нь мэдэж байна. Иймэрхүү жишээг хэдэн мянгаар нь дурдаж болно. Хөдөөний ч хичнээн хүнийг эмчилсэн юм тоолшгүй.

Гэтэл өөрийн эхнэр нь одоо амь насны дөрөөнд ирээд байхад хэтэрхий даруу зангасаа хүнийг зовоохгүй гэсэндээ л өөрөө бүхнийг болгох гээд яваад байгаа хүн. Гэтэл цаг алдмааргүй байдаг. Нэг удаа хагалгааг хойшлуулсан. Яаж мэдэхвээ, Тунгалаг шиг гэнэтийн юм бочих вий л айж байна.

Хүмүүсээ бага гэж гололгүй чадахараа туслаач миний найз Чукад.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/692827/fd8/trackback

profile

эди хугда

2012.08.28 14:50:25
*.199.133.179

Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж 
 батлуулаагүй  хүмүүст бичиг баримт,авахад туслалцаа үзүүлнэ 
profile

эди хугда

2012.12.03 18:02:07
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

Батганы эсрэг юу хэрэглэх вэ [1]

<<<ДЭЛХИЙД БОЛОН СОЛОНГОСТ ХАМГИЙН ИХ ХИЙГДДЭГ............

Жирэмсэн эмэгтэй кофе уух муу [1]

  • bluest
  • 2008-09-15
  • Уншсан 15340

huuhed yaj shirgeleh ve? [5]

  • minii od
  • 2010-05-27
  • Уншсан 15336

huuhdiin am gemteh [5]

  • LLC
  • 2011-11-18
  • Уншсан 15315

Зөвлөгөө өгөөч [3]

  • buwardai
  • 2008-09-04
  • Уншсан 15173

nyarai huuhdiin gedes duureh [6]

  • jeonju-s
  • 2011-07-15
  • Уншсан 14992

Монголчуудад зорилусан эмнэлэгийн үйлчилгээ үзүүлнэ. [1]

  • Levi`s
  • 2010-06-18
  • Уншсан 14989

10sayt xun mgl.d... [18]

Цус багадалт тєрєх vед хvндрэл vvсгэдэг [1]

  • bluest
  • 2008-09-15
  • Уншсан 14865

маш олон жоом зүүдлэхээр юу болдог бэ хүмүүсээ [5]

  • erdee*
  • 2009-06-13
  • Уншсан 14861

Эрдэнийн чулууны нууц увидас [1]

6-8sartai huuhdiin hool hiih arga

toroh gej bgaa eejuuded [7]

  • offmaa
  • 2008-06-30
  • Уншсан 14682

GOELIIN DEEL HUWTSAS

  • jewvvn
  • 2010-06-13
  • Уншсан 14616

Mongol taunii hajuud mongol hoolnii gazar zarna file

erdeniin chuluu heregledeg busguichuuded [7]

  • chelsa
  • 2009-11-20
  • Уншсан 14397

huh tomruulah arga [3]

  • ghu
  • 2008-08-20
  • Уншсан 14379

Бүсгүйчүүдийн зүүдний нууц [2]

mgl butsaana [10]

  • tnank
  • 2008-06-27
  • Уншсан 14222

Сэвх цайруулах арга [1] [1]

Dotor bolon ergetichuud, emegteichuudiin solongos emneleg..... [11]

  • olj
  • 2008-06-28
  • Уншсан 14163

goyo salat hiij surmaar bnaa? [8]

  • project
  • 2011-10-28
  • Уншсан 14081

ARIS ARCHILGAA ZUWLUGUU file

  • LG~O HUI
  • 2012-05-29
  • Уншсан 14075

asuuh yum zuudnii talaar [4]

huuhdiin tsetserleg [6]

  • girl21
  • 2011-10-23
  • Уншсан 13883

Та бүхэн яарагтун [2]

  • canta
  • 2008-07-01
  • Уншсан 13847

Хэрхэн залхуурлаас салах вэ? (Tsoohon heden hvnd)

  • deanna
  • 2009-02-07
  • Уншсан 13834

Монгол Таун 903, @ + кабелаа vнэгүй тавиулаад, давхар БЭЛЭГЭЭ АВААРАЙ

zuudnii tailal asuuy

zurhai [1]

  • tsek1234
  • 2011-12-09
  • Уншсан 13604

Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат [2]

hvvhdiin tolgoi hudluh dorgih????? [6] [2]

  • ps4905
  • 2009-09-17
  • Уншсан 13559

ertuntsiin 3 tsagaan gj yu vE?heleed uguuch??/ [9]

Эмэгтэйчүүд аюулгүй байдалдаа анхаараарай !!! [1]

jiremsen eejuuded [3]

  • ANTOLKAA
  • 2010-03-26
  • Уншсан 13421

Хоолны дэглэмд бэлдэх 10 зөвлөгөө (Amjilt Zalusaa**)

  • deanna
  • 2009-02-07
  • Уншсан 13418

гуйж байна, заавал уншаач. [2]

  • blg
  • 2008-09-03
  • Уншсан 13368

eejuudees asuuh ni [4]

yawal hurdan hvvhedtei boloh we [9]

  • greentea
  • 2012-09-04
  • Уншсан 13335

Сарын тэмдгийн үед өвдөлт намдаах аргууд [3]

tuslaaraai huudiin us awhad heldeg eorooliin ug hanaas olj unshij boloh we? [3]

  • bs.mask
  • 2009-10-21
  • Уншсан 13278

Goo Maral Alangua ehees uvlugduj irsen Mongol hee ugalzaar chimeglej goyoson tsamts, daashinzaa avaarai Mongolooroo goyotsogooyo utas: 010-9319-2589; 010-7408-1106 email muunuu2012@yahoo.com file

Турсны дараа хэрхэн жингээ хадгалах вэ? [1]

  • jjp
  • 2008-08-10
  • Уншсан 13212

Uraldaand oroltsohiig husej bgaa buh humuust zoriulav . [24]

배너신청
자생병원

배너신청