Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 84 дүгээр гудам-жинд оршин суух н.Батжаргалийнх гэр бүлээрээ шатсан харамсалтай явдал өчигдөр гарлаа. Гал гарах үед гэрт эхнэр, нөхөр болон  2-4 насны хоёр хүүхэд нь гэртээ байжээ.

Харамсалтай явдал тохиолдсон энэ айл Дамбадаржаагийн эцсийн буудлаас холгүй  хуучнаар Япон, Монгол цэргийн оршуулгын газартай 100 метр хүрэхгүй ойрхон байв. Тэндхийн оршин суугчдын зааснаар гал гарсан газрыг төвөггүйхэн оллоо. Хэргийн газарт харласан буурь, хэмхэрч шатсан машин хоёроос өөр зүйл харагдсангүй.

 

 

Буурин дээр дөхөж очвол хүүхдийн бойтог, хөгжмийн сэг, төмөр аяга, эхнэрийн цамц, ээжийн дээл гээд гэрт байсан бүхэн хөглөрч  тэрүүгээр нэг тархжээ. Энэхүү буурин дээр гурван хүн амь тэмцэн уйлалдаж байсныг тэндхийн иргэд баталж байв. Харин гэрийн эзэн Батжаргал  ямар ч аргаар юм бүү мэд гэрээс ганцаархнаа гарчихсан гүйж явсан гэнэ. Хөрш айлын Б.Цэвэгээс зарим зүйлийг асууж тодрууллаа.

“ГЭРТ ХОЁР ХҮҮХЭД УЙЛААД Л БАЙСАН”

-Танай хажуу айлын иргэд харамсалтайгаар амиа алджээ. Гал гарах үед та хаана байсан бэ?
-Би аймаар  харчихсан даа зүрх өвдөөд айгаад  сууж байна. Гал гарах үед би гэртээ байсан. Өглөө том охин нь манайд 10.00 цагийн үед орж ирээд “Эгч ээ та манай угаасан юмыг гэртээ оруулчихсан юм уу. Би хийсээд явчихсан байх вий гэж айж байлаа” гээд угаасан хувцасаа аваад гарсан юм. Би охиныг дагаад гарахад тэдний яндангаас утаа гарч байсан. Тэгэхээр гэрийнхэн нь босчихсон байна даа гэж бодоод өнгөрсөн. Мөн хонда мотор асаасан байсан л даа.

-Хонда мотороор цахилгаан авдаг байсан хэрэг үү?
-Манай гэрийн ойролцоо ямар ч цахилгаан байхгүй. Тэднийх мотор асааж зурагт үздэг байсан. Гэтэл төд удалгүй гэнэт “Цэвэгээ, Цэвэгээ…”  гээд хүн орилох чимээ гарсан. Гартал гэрийн эзэн н.Батжаргалийн гэдэс, гар нь түлэгдчихсэн. Гэр рүүгээ заагаад уйлаад, орилоод байсан. Гал юу юугүй дүрэлзэн асч бид тэр хавиар нэг тэвдэн гүйсэн. Гал харахаараа яахаа ч мэдэхгүй орилоод байдаг юм билээ. Хоёр хүүхэд нь орилоод л байсан. Бид хүүхэд орилж байгаа гэрийн тушаах ханыг  сүхээр цавчаад  эсгийг яртал гал  дүрэлзсэн. Гэтэл удалгүй телевиз бололтой нэг цахилгаан хэрэгсэл дэлбэрэх шиг болсон.

-Гал гарах үед нөхөр нь хаана байсан юм. Тэр яаж гэрээс гарсан юм бол?
-Нөхөр нь миний хажууд тэвдээд гүйгээд байсан. Яаж гарч ирснийг нь мэдэхгүй юм. Хажууд  ядаж нэг эрэгтэй хүн байсан бол тэднийг аврах боломж байсан. Ханыг нь сүхдээд ч гаргаж чадсангүй.

-Нөхөр нь туслаагүй гэж үү?
-Тэвдсэн хүн юу ч хийж чаддаггүй юм билээ.

-Гал унтраах ангийнхан дуудлага өгснөөс хойш хэдэн минутын дараа ирэв?
-Сайн санахгүй байна. Ойролцоогоор 30 минутын дараа ирсэн байх. Гэр шатаж дуусаад гэрийн хажуу дахь машин шатаж эхэлсний дараа л галынхан ирсэн. Тэр үед аз болж салхи баруунаас салхилж байсан учир гал цаашаа дүрэлзээгүй. Тэгэхгүй бол ойролцоох айлууд бүгд шатах байсан.

-Тэгээд юу болсон бэ?
-Том охин нь өглөө эрт явчихсан. Манайд орж ирэхдээ  хувцсаа өмсөөд нүүрээ будчихсан байсан. Харин галын дараа ээж, дүү нарыг нь шатчихсан гэж хэлэхээс айгаад ут-саар түүнд “Танай гэр галд автаад аюултай юм боллоо” гэхэд “Ээж, дүү нар маань зүгээр биз дээ” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь “Өөрөө ирээд хар даа дүү минь” гэсэн. Охин нь ирээд “Ээж ээ, Энхүлэ, Энкүшэ. Та нар минь амьд биз дээ. Одоо би яаж амьд явах юм бэ” гээд уйлаад байсан. Зүрх зүсэгдмээр хэцүү юм билээ /уйлав/.

-Талийгаач болон түүний нөхөр хаана ажилладаг байсан юм бол?
-Талийгаач хоёр хүүхдээ хараад гэртээ өнждөг байсан. Харин нөхөр нь Солонгосын хөрөнгө оруулалттай алтны уурхайд камбани засалчаар ажилладаг юм гэнэ лээ. Эднийх энд нүүж ирээд хоёр жил болж байгаа гэсэн. Манайх   өнгөрсөн сарын 23-нд нүүж ирсэн айл. Сайн танилцаж амжаагүй байсан юм. Манайх цахилгаанаа  мотороос нь авдаг байсан юм. Ааш зан сайтай айл. Манайх нүүж ирснээсэ хойш хоорондоо муудалцаж байсныг нь огт хараагүй.

-Галын шалтгаан  юунаас болсон юм бол. Танд мэдэж байгаа юм байна уу?
-Мэдэхгүй юм. Цагдаагийнхан ирээд цогцосуудыг аваад явсан. Харин гал унтраах багийн шинжээчид моторыг нь авч явсан. Гэхдээ би галыг мотороос болсон гэж бодохгүй байна. Учир нь мотор шатаагүй байсан. Талийгаач Саранчимэг бага хүүгээ тэврээд харин дөрвөн настай хүү нь зүүн орныхоо тэнд мөлхөж байгаад шатсан гэж цагдаа нар хоорондоо ярьж байна лээ. Гэрт хоёр хүүхэд л орилоод байсан. Ээж нь орилж сонсогдоогүй.

-Тэгээд юунаас болсон юм бол?
-н.Батжаргал болон талийгаач эхнэр нь хоёулаа тамхи татдаг юм. Гэхдээ үүнээс болоогүй байх. Эгч нь сайн  мэдэхгүй юм. Уул нь Талийгаач хүүхдүүд өглөө болгон манайд орж ирээд охинтой маань тоглодог байсан. Гэтэл өнөө өглөө л /өчигдөр/ орж ирэхгүй байсан юм. Тэгээд ч нэг их унтдаггүй айл. Өглөө 08.00 цаг гэхэд л босчихдог. Өчигдөр харин гэ-рээсээ гарахгүй унтаад байсан юм байх даа. Эгч нь мэдэхгүй юм. Цагдаа нар л үнэн, зөвийг тогтоох байлгүй. Дүрэлзэх гал гэдэг чинь аймаар юм билээ. 5-10 минутын хооронд л амьд явах эсэх нь шийдэгдчихдэг.

Талийгаач өчигдөр орой /уржигдар/ над руу залгаад “Нөхөр маань биднийг Хятад хоолонд оруулна гэнэ. Чи угаагаад тавьсан  хивсийг маань сайн хараарай” гээд захиад байсан. Дөрвөн настай талийгаач охин нь тархины хорт хавдар тусаад “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт орж хагалгаа хийлгэж байсан юм гэнэ лээ. Талийгаачийн нөхөр  “Охиноо эрүүл болгохын тулд бид хичнээн хичээлээ. Одоо эргээд алдчихлаа шүү дээ” гээд уйлаад байсан. Түүнийг ГССЗҮТ-ийн Түлэнхийн төвд хүргэсэн байх.  Харин том охин нь ах дүүсийндээ очсон биз гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.
♥♥♥♥AZ JARGAL HUSIE★★★★
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2350483/9e9/trackback

profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2009.10.27 14:34:14
*.152.178.20

ee yasan uiltei howroo we ter nylh amitad huurhii duu zurh zusegdchilee
profile

magic88

2009.10.27 14:46:18
*.36.142.117

aimaar yumaaaaaaa........... hunii amid yavah nas neeree doroo yumdaa uhne gej.......
profile

magic88

2009.10.27 14:46:51
*.36.142.117

UM MANI BADMI HUM.............
profile

to.so.ko

2009.10.27 20:17:09
*.5.134.38

 yu ch medej uzej harj mederch amjaagui bhda burhan bolchihdog huuhduud ni ih orovdoltei yumaa
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청