Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах

 зөвлөл байгууллагдана.

Ажил хайх хугацаа 2сар→ 3сар болж сунгагдлаа.

Сөүл сонин. 2009-10-24

 

Дотоодын ажил олгогч болон гадаад ажилчдын хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх “Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгууллагдана. Гадаад ажилчид нь ажил олгогчидтой харьцуулахад хүчин мөхөс гэдгийг харгалзан маргааныг зөв шударга, зүй зохистой шийдвэрлэхийн тулд Солонгос улсын засгийн газраас явуулж буй эхний алхам юм.

Хөдөлмөрийн яам нь 10сарын 23-ны өдөр дээрхтэй ижил агуулгыг тусгасан “Гадаадын ажилчдыг хөлслөн ажиллуулах хууль”-ийн холбогдох заалтын шинэчлэн найруулсан хуулийг олон нийтэд танилцууллаа.

Засгийн газар нь “Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг гадаад ажилчдын хамгийн их үйлчлүүлдэг байгууллага болох Хөдөлмөрийн Бирж(гуюун живон сэнто) дээр байгууллахаар төлөвлөж буй юм байна. Холбогдох хуулийн заалтыг хянан батлаад ирэх 2010оны эхээр Сөүл хотын Гүру, Кёнгги аймгийн Ансан хот зэрэг гадаад иргэд олноороо төвлөрөн суурьшсан хотуудад байгууллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тус зөвлөл нь ихэвчлэн гадаад ажилчдын ажлын байрнаас оргон зугтахтай холбогдолтой маргааныг шийдвэрлэнэ хэмээн тооцоолж байгаа юм байна. Зарим нэг компаниуд нь хүний эрх зөрчихтэй холбогдсон заалтын сул талыг буруугаар ашиглан хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг шалтгаанаар гадаад ажилчидтай шударга бус харьцах нь олон байдаг.

Хөдөлмөрийн яамны холбогдох ажилтан “Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллагдсанаар гадаад ажилчид болон ажил олгогчийн хоорондох зөрчилдөөнийг зүй зохистой, ончтой шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэг найдаж байна” хэмээн ярьсан байна. Нөгөөтэйгүүр уг хуулинд гадаад ажилчин нь ажлаас гарсны дараа ажил хайх хугацаа нь 2сар байсныг 3сар болгож сунгасан байна.

 

Сурвалжилсан И Гён Жү kdlrudwn@seoul.co.kr


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2366269/bf1/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.31 18:52:48
*.5.101.162

OK

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청