Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Tamiflulambaatsolmon-middle.jpg

 

 

ЛАМБАА  САЙДТАН ТА АЖЛАА   ХИЙЖ МЭДЭХГҮЙ БОЛ МЭДДЭГ ХҮНДЭЭ  ӨГӨӨЧ....ӨДӨРЖИН ШИРЭЭНИЙ АРД  ЭЛДЭВ ХЭЛ АМНЫ  БАЙ БОЛСОН ДЭД САЙД ХҮҮХНЭЭ ШИРТЭЖ СУУХААР....ЭР ХҮН ДУРЛАЖ БОЛНО !!!!!!!!!!!ЦААНА ЧИН ХҮНИЙ АМЬ НАС ЭНДЭЖ БАЙНА   ХОРВООД ХҮН БОЛОХ ХУВЬТАЙ  ҮР ЭНДЭЖ БАЙНА ТА ЮУ БОДОЖ БАЙНА ШАР СЭМЖИЛСЭН ӨВГӨН МИНЬ

 

 


H1N1 вирүсийн үед тамифлю /Tamiflu/-г хэрэглэх заавар

Тамифлю капсул: 75 мг

Нэршил: Oseltamir (INN) Oseltamivir phosphate

Химийн нэршил: ethyl (3R,4R,5S)-5-amino-4-acetamido-3-(pentan-3-yloxy)cyclohex-1-ene-1-carboxylate

Үйлдвэрлэгч: Roche, Chugai Pharmaceutical Co.

Найрлага: Оселтамивир75 мг

Хэлбэр, Савлалт: 10 капсул, сироп, аэрозоль /75 мг/

Хадгалах арга:  Тасалгааны хэмд хадгална

Фармакологийн үйлдэл: Нейроаминидазын ингибитор томуугийн вирүсийн эсрэг үйлдэлтэй урьдал бодис /prodrug/ бөгөөд халдварын шалтгаант эсийн гэмтлээс амьсгалын замд гарсан өөрчлөлтийг засдаг сиалын хүчлийн аналог. Нейроаминидазын идэвхийг  саатуулснаар халдварлагдсан эсээс вирүс эрүүл эсэд тархахаас сэргийлдэг.

А ба В хүрээний вирүсээр үүсгэгдсэн томуугийн үед амантадин, римантадины нэгэн адил вирусын эсрэг нөлөөт эмийн бэлдмэл. Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхэлбэл эмчилгээний үр дүн төдий сайн. Учир нь томуугийн вирүсийн халдвар авсны дараа эхний 24 цагийн дотор вирүсийн үржлийг саатуулах, халуурах зэрэг томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц 1-2 өдрөөр богиносох ба 2-догч хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг болохыг АНУ-ын Хүнс Эмийн Хороо /FDA/ плацеботой судалгаагаар нотолсон байна.

Фармакокинетик шинж чанар: Биохүрэхүй 75% /0.75/. Ууж хэрэглэдэг продраг элгэнд эстеразын нөлөөгөөр идэвхжиж вирүсийн эсрэг үйлдэлтэй Оселтамирын чөлөөт карбоксилат (GS4071)  болж хувирдаг ба бие махбодод сайн тархдаг, бөөрөөр ялгардаг, хагас ялгаралтын үе (Т1/2) 6-10 цаг.

Хэрэглэх заалт:                 
Томуугийн А хүрээний /H1N1/ шинэ вирүсийн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Хүнд явцтай хордлогот томуу, томуугийн вирүсийн шалтгаант энцефалит, миокардит, уушигны гэмтэл, зүрхний гажиг, бөөрний архаг дутагдал, 6-9 сартай жирэмсэн, ХДХВ, ДОХ-той хүмүүс, архаг өвчний хүндрэл

ТА  ЯДАЖ ИНЭЭЛГҮЙ ЯРЬЖ БАЙ Л ДАА ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ БАЙХАД   ДЭД САЙД ТА 2_ИЙН  ИНЭЭД ОЛОН ХҮНИЙ  ДУРГҮЙЦЭЛ ХҮРГЭЖ БАЙНА ШҮҮ  ХУРДАН ХАНИАДАА ДАРМААР ЮМАА  ЮМ ХИЙГЭЭЧ  СУУДЛЫН БӨГЛӨӨС ГУАЙ



УКТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт өнөө өглөө нэгэн жирэмсэн эмэгтэй гахайн томууны А хүрээний H1N1 вирүсийн улмаас нас баржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан эмэгтэй 22 настай, 38 долоо хоногтой жирэмсэн байжээ. Гахайн ханиад нь жирэмсэн эмэгтэйчүүд болон суурь өвчтэй хүмүүс, 0-2 настай хүүхдүүд болон залууст нилээн халгаатай байгаа билээ. Энэ талаар тодруулахаар бид УКТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч  Д.Чулуунбаатар эмчтэй ярилцсан юм.

-Танай тасагт жирэмсэн эмэгтэй H1N1 вирүсийн улмаас нас барсан гэдэг мэдээлэл аваад ирлээ. Энэ талаар ярихгүй юу?
-Яг H1N1 гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталсан зүйл алга. Гэхдээ клиникийн байдлаар нь авч үзвэл богино хугацаанд хүндэрсэн тул энэ ханиадыг гэж үзэж байна. Одоо манай тасагт 20-24 настай 4 жирэмсэн эмэгтэй байна. Бүгдээрээ л нас барсан эмэгтэйтэй адил амьсгалын дутагдалд орсон тул зохиомол амьсгалын аппараттай. Энэ хүмүүс хэдийгээр лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй ч клиник шинжээр нь гахайн томууны халдвар авсан гэж хэлэхээр байна.

-Энэ ханиад дэлгэрэхээс өмнө жирэмсэн эмэгтэйчүүд ингэж хүндэрч олноор ирж байсан уу?
-Тийм зүйл байгаагүй. Хатгаа нь хүндэрсэн зохиомол амьсгал залгуулсан тохиолдол байна л даа. Гэхдээ үүн шиг ингэж хавтгайрсан тохиолдол байгаагүй.

chuluunbat-middle.jpg-Нас барсан эмэгтэй ямар оноштойгоор ирсэн юм бол?
-Уушигны хатгалгаа, амьсгалын гүнзгий дутагдал гэсэн шалтгаанаар ирсэн. Зайлшгүй зохиомол амьсгалаар л удирдахгүй бол болохгүй болсон байсан. 22 настай, 38 долоо хоногтой жирэмсэн байсан.

-Энд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд мөн адил оноштой юу?
-Мөн ялгаагүй адилхан оноштой байна.

-Бусад өвчтөнүүдээ тусгаарлах ямар нэгэн арга хэмжээ авч байгаа болов уу?
-Өнөөдрийн байдлаар манай Эрчимт эмчилгээний тасагт нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүмүүсийн дөрвөн хүнийх нь онош нь H1N1 гээд батлагдчихсан байна. Бусад нь шинжилгээ өгчихсөн, хариу нь ирээгүй байна. Гэхдээ энэ хүмүүс клиник шинжээрээ H1N1 вирүсийн халдвартай гэдэг нь ойлгомжтой байна. Ер нь энд байгаа хүмүүсийн байдал хүнд байна.

-Энд байгаа хүмүүсийг аврах, эмчлэх боломж байна уу?
-Чадлынхаа хэрээр ажиллаж байна. Гол эмчилгээний арга нь зохиомол амьсгалын аппарат буюу амьсгалыг хүчилтөрөгчөөр дэмжиж байна. Эм тарианы талаар дутагдаж байгаа зүйл алга. Гэхдээ зарим хүн олон антибиотикт тэсвэртэй нянгаар халдварласан тохиолдол байна.

-Дүүргүүд дээр байдал ямар байгаа бол?

-Би СХД, БЗД-ийн эмнэлэгүүд дээр дуудлагаар очиж ажиллалаа. Байдал үнэхээр хүнд байна. Тэр эмнэлэгүүд дээр хяналтын мониторууд, амьсгалын аппарат алга. Амьсгаадсан, халуурсан, ханиалгасан хүмүүс дүүрэн байна.

-Танайд хэдэн амьсгалын аппарат байна?

-Манайх уг нь 12 аппараттай. Гэхдээ дандаа хуучин, доголдож байдаг. Бид монголчилдог, засч янзалдаг. Ажиллалаа гэхэд 8 нь арай гэж ажиллана даа. Бусад нь запас сэлбэгэнд явж байна.

-Дүүргүүдээс хүндэрсэн хүмүүс танай дээр ирлээ гэхэд хүлээн авах хүчин чадал нь хэр байна вэ?

-Одоо бидэнд дахиж хүн авах боломж алга. Ор ч байхгүй. Энэ аппараттай хүмүүсийн аппаратыг салгалтай нь биш. Хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл бол залуухан жирэмсэн эмэгтэйчүүд маань маш их хүндэрч байна. Энэ дээр аль аль талдаа тун их анхаарал тавихгүй бол үнэхээр аймаар байна шүү гэдгийг иргэддээ анхааруулмаар байна. Жирэмсэн болон суурь өвчтэй хүмүүст хүндээр тусч хурдан хугацаанд амьсгалын дутагдалд орж хүндэрч байна.

-Засгийн газраас энэ халдвартай тэмцэхэд зориулж 6,4 тэрбум төгрөг гаргахаар болсон. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Монгол Улсын хамгийн том клиникийн эмнэлэгээ тоноглож өгөх хэрэгтэй байна. Алийн болгон бид гадны тусламж, хуучин технологиор явах вэ. Тэр 6,4 тэрбум төгрөгөө хэрэгцээтэй зүйлд нь зараасай. Бас нэг гол зүйл байна. Тэр бол манай эрчим хүчний систем. Энэ хүмүүсийн амьсгалыг дэмжиж байгаа хүчилтөрөгчөө бид 4-р цахилгаан станцаас авдаг. Баллон, хүчилтөрөгчөө сайн хангаж өгөх хэрэгтэй. Энд нэг хүнд 20 минут болоод л нэг баллон хүчилтөрөгч дуусч байна. Тэгэхээр нэг шөнийн дотор манай тасагт 60-80 баллон хэрэгтэй байгаа биз. Тиймээс улсын нөөцөд цаашид энэ олон хүнийг хүчилтөрөгчөөр хангах боломж байна уу, үгүй юу. Энэ тал дээрээ тун их анхаарах хэрэгтэй. Үгүй бол энд хүний амь нас олноороо яригдах болчихоод байна.

Мөн эрчим хүчний байгууллагууд өвчтөнүүдэд ингэж олноор зохиомол амьсгалын аппарат залгасан байгаа үед тогоо таслахгүй байх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцгойлон хэлмээр байна. Ээ дээ, таслахгүй байгаасай гэж гуймаар байна шүү.

-Тог тасарч байна уу?
-Өчигдөр гэхэд л 30 минут тасарлаа.

-Тэр хооронд та бүхэн яаж аргалж байв?

-Яахав манай тасагт автоматаар ажилладаг Австрийн тусламжаар тоноглосон генератор ажиллалаа. Гэхдээ тэр нь олон аппарат ажиллаж байгаа үед хүчин чадал нь хүрэхгүй шүү дээ. Бид 10-20 минут л торгооно. Тийм учраас тогийг ямар нэгэн байдлаар доголдолгүй ажиллуулах тал дээр энэ хүнд үеийг өнгөртөл анхаарч өгөөсэй гэж гуймаар байна. Хэрвээ манай эмнэлэгийн тогийг тасалвал амьсгалын аппарат залгасан байгаа энэ хүмүүс зэрэг үхэхэд бэлэн байна шүү.


Тэрээр ийнхүү ярьсан юм. Энэ талаар мэдсэн эсэхийг тодруулахаар бид ЭМЯ-н дээр очсон. Яамныхан "Бидэнд хэвлэлээр яригдаж байгаа 4 хүн нас барсан гэдэг л мэдээлэл байна. Хэрвээ бидэнд албан бичиг ирүүлэхгүй л бол бид мэдэхгүй шүү дээ" гэсэн юм.

Харин бидэнд ирсэн мэдээллээр бол өчигдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг дарга гахайн томууны вирүсийн улмаас нас барсан. Мөн өнөөдөр ийнхүү нэг жирэмсэн эмэгтэй нас барлаа. Энэ хүмүүсийн цаана чухам хэдэн хүн нас барсныг үүнээс илүүгээр мэдэх боломж хараахан алга байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 591 болж өмнөх өдрөөс 64 тохиолдлоор нэмэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Улаанбаатар хотод 483, хөдөө орон нутагт 108 тохиолдол байна.

Нэмэгдсэн 64 тохиолдлын 21 нь Улаанбаатар хотод, 43 нь хөдөө орон нутагт шинээр бүртгэгджээ.

Ховд аймагт шинээр 19 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 13 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдлээ. Үүнээс 8 аймагт буюу Дорнод 2, Сэлэнгэ 10, Дархан-Уул 16, Өмнөговь 1, Говьсүмбэр 7, Хэнтий 3, Хөвсгөл 1, Булган аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Харин А хүрээний (H1N1) вирүсийн халдварын тохиолдол Өвөрхангай 12, Дорноговь 11, Төв 10, Орхон аймагт 12 болж өмнөх өдрөөс нэмэгдсэн дүнтэй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 101 хүн эмчлэгдэж байгаагийн 62 нь онош батлагдсан, 39 нь шинжилгээний хариу хүлээж байгаа ажээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2366249/e26/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.31 18:51:57
*.5.101.162

ГАЛ  ХАЛУУН ДУРЛАЧИХСАН БАЙГАА  НЬ.....ИНГЭЭД Л АЖЛАА  ХИЙХГҮЙ БАЙГАА ЮМ ДАА  САЙХАН ХҮҮХЭНД ДУРЛАХ ХЭЦҮҮ  ЮМАА  ДАА  ЭНЭ ЭРЧҮҮД  .....НАСАА  ГОЛОХГҮЙ  ..кк

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청