Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

         

 

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үнэгүй тарилгын талаар танилцуулах нь

 

 

 

Эмэгтэйчүүдийн  хамгийн  их өвчилдөг,  үхэлд  хүргэх  хэмжээгээрээ хоёрдугаарт  ордог “Умайн  хүзүүний  хорт  хавдар “- аар жил бүр дэлхий даяар 288 000эмэгтэйчүүд  амь  насаа  алдаж  байна. Уг өвчнийг үүсгэгч нь хүний папиллом вирус (HPV) бөгөөд  дэлхийн  хүн  амын 13 % нь энэхүү өвчнөөр өвчилсөн хэмээх тооцоо байдаг.    

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тарилгыг 6сарын хугацаанд нийт 3удаа тариулсан тохиолдолд дархлаа үүсэн, хорт хавдрыг үүсгэгч вирусын өсөлтийг таслан, хавдраас 80% хамгаалдаг.

Өндөр үнэтэй энэхүү тарилгыг хийлгэх боломж нөхцөл дутмаг олон үндэстний гэр бүл болон гадаадын иргэдийн  10нас~18насны эмэгтэй хүүхдүүдэд гурван удаа үнэ төлбөргүйгээр умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх тарилгыг хийж үйлчлэнэ.

Хэзээ : 2009. 11. 08(ням гариг) Үдээс хойш 1цаг ~ 4цаг 30минут

Хаана : Ансан хотын ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ, 3давхарт

                Метроны 4-р шугам 453-р буудал(АНСАН БУУДАЛ), 1-р гарц,5минут. 

Хэн : Олон үндэстний гэр бүл(гадаад иргэд)-ийн 10нас~18нас хүртэлх

             300 эмэгтэй хүүхэд(1хүн 3удаа).

Лавлах утас  ЦАГААЧ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГЫН ТӨВ

          1644-7111(монгол хэл 4)

 

Ивээн тэтгэгч : Хангүг msd


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2363045/6d3/trackback

ӨДРИЙН МЭНД

2009.10.30 19:14:52
*.117.23.68

SONIN.MN 2009-10-30

Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Г.Байгальмаагийн ярилцлага

 

Сүүлийн үед умайн хүзүүний хавдраар эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Уг хавдрыг энгийнээр тайлбарлавал?

-Умайн хүзүү буюу савны амсар дээр үүсч буй хавдрыг умайн хүзүүний хавдар гэж нэрлэдэг. Уг хавдар үүсэх хэд хэдэн шалтгаантай. Сүүлийн үеийн мэдээгээр умайн хүзүүний хавдар HPҮ вирусээр 99 хувь үүсгэгддэг болох нь нотлогдсон. Энэхүү HPҮ вирусийг хүний хөхөнцөр вирус гэж нэрлэдэг.

-Ямар замаар халдварладаг вэ?

-Уг вирус нь зөвхөн бэлгийн замаар дамждаг. Тархах явцын хувьд бол харьцангуй удаан л даа. Маш удаан хугацааны туршид умайн хүзүүний эд эсийг гэмтээгээд яваад байдаг. Тодорхой хугацааны дараа хавдар болж хувирдаг юм.

-Тэгэхээр бэлгийн харьцаанд орсон бүх хүмүүст тохиолдох өвчин гэсэн үг үү?

-Ер нь бэлгийн харьцаанд орсон хүн бүхэн HPҮ вирус авах эрсдэлтэй. Биеийн эсэргүүцэл муу, хавсарсан өвчтэй хүмүүс уг вирусыг авсан тохиолдолд уг хавдраар өвчлөх нь илүү байдаг. Харин бэлгийн замаар HPҮ вирусын халдвар авсан хүмүүсийн 70-80 хувь нь биеийн эсэргүүцэл сайн байгаад үтрээний үрэвсэлгүй тохиолдолд уг вирус нь эргээд алга болох магадлалтай. Тиймээс энэ вирусыг тээж буй хүн бүхнийг умайн хүзүүний хавдартай гэж үзэж болохгүй юм.

-Уг хавдар хүндрэх хүртэл дунджаар хэдэн жил болдог вэ?

-Эд эсийг нь гэмтээж эхэлсэн буюу HPҮ вирусээр халдварласнаас хойш дунджаар 10 жилийн дотор үе шатууд нь даамжирсан хэлбэртэй явж байдаг.

-Умайн хавдрын хүндрэлийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

-Хөнгөн урьтал хавдрын нэгдүгээр үе дээрээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөн маань эмчид хандаж түүний үндсэн дээр тодорхой тестийн аргууд хэрэглэж мэдэх бололцоотой. Хожуу үедээ бол цус алдах, үтрээгээр ялгадас гарах, өтгөн шингэн гарахгүй байх, хэвлийн дагуу өвдөх гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг. Хамгийн чухал зүйл бол хүндрэхээс нь өмнө эмчид хандах хэрэгтэй.

-Хэдэн насныханд уг хавдар зонхилж байна вэ?

-Дэлхийн хэмжээнд 35-50 нас гэж үздэг. Харин манай улсын сүүлийн үеийн хандлага бол 35-40 насныханд зонхилох болсон. Ер нь их залуужих хандлагатай байна.

-Умайн хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэх хоёр үндсэн арга байдаг. Хоёрдогч үндсэн сэргийлэлтийн аргад нь 2-3 жил тутам эсийн шинжилгээ өгөх, эсвэл цууны хүчлийн сорил, Люголын уусмалын сорил, умайн хүзүүг томруулан дурандаж харах буюу кольпоскотийн арга, HPҮ-ийн тестийн гэх мэт таван үндсэн арга байдаг. Анхдагч урьдчилан сэргийлэлтийн аргад бэлгийн замын халварт өвчнүүдээс өөрийгөө сэргийлэх, бэлгийн буруу зан үйлийг өөрчлөх мөн вакцинжуулах аргууд ордог. Ялангуяа хавдар бол ихэнх тохиолдолд цэвэршсэн юм уу цэвэршилтийн өмнөх үе 40-өөс дээш наснынханд ажиглагддаг. Манай эмэгтэйчүүд цэвэршчихлээ гээд эмчид үзүүлэхээ больдог. Хэрэв энэ хандлагыг өөрчилж чадвал хавдраас сэргийлэх боломжтой.

-Манай улсад уг вакцин орж ирэх боломж байгаа болов уу?

-Одоогоор урьдчилан сэргийлэх вакцины талаар дорвитой хийсэн юм алга. Зөвхөн ярилцах хэмжээнд явж байна. Америк болон Европын бүх орнууд уг вакцинд иргэдээ бүрэн хамруулдаг. Харин Азийн орнуудаас Япон улс вакцинжуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа.

-Вакцин нь хоёр төрөл байдаг гэсэн?

-Хоёр валенттай, дөрвөн валенттай гэсэн хоёр төрлийн вакцин байдаг. Тухайлт бал бэлгийн харьцаанд ороогүй 11-13 настай охид, хөвгүүдэд умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор тарьдаг байх жишээний.

-Эрэгтэй хүн бас уг хавдраар өвчлөх үү?

-Нэгэнт л бэлгийн замаар халдварладаг тул эрэгтэй хүн халдвар тараана. Өөрөө мөн өвчлөх магадлалтай.

-Хавдар болоход нөлөөлдөг бусад хүчин зүйлүүд?

-Энэхүү хавдарт биеийн эсэргүүцэл сул, бэлгийн замын өвчтэй хүмүүс илүү амархан өртдөг. Мөн өөр бусад хүчин зүйлүүдийн нэгэнд тамхи ордог. Түүнчлэн олон удаагийн төрөлт нөлөөлдөг ч энэ бол одоогоор батлагдаагүй зүйл.

-Манай хавдрын эмч нарын ур чадвар дэлхийн хаана явна вэ?

-Манай эмч нартай хамтарч ажилладаг бусад улсын эмч мэргэжилтнүүд бидний ур чадварыг үнэлдэг.

-Бага насны хүүхдүүд хавдарт өртөх болсон гэх юм?

-Ихэнх хавдрууд 70-80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Ер нь сүүлийн үед умайн хоргүй хавдар, өндгөвчний хавдрууд ихсэх болов. Саяхан бид гурван настай өндгөвчний хавдартай охинд хагалгаа хийлээ. Энэ өндгөвчний хавдар үүссэн тохиолдол дээр яг үр хөврөл буюу эд эрхтэн бүрэлдэж байх үед нь гэмтэл гарсан байсан. Үүний улмаас тэр хүүхдийн өнгөвчинд хавдар үүссэн их сонин тохиолдол гарлаа. Тэгэхээр эндээс хавдар болгоны үүсэл янз бүр байдаг нь харагдаж буй юм.

-Орон нутгийн эмч нарын мэдлэгийн түвшин хэр байдаг вэ?

-Орон нутгийн эмч нарын гардан сургалт гэж байдаг. Бид хэд хоногийн өмнө Ховдод энэ талаар сургалт хийгээд ирлээ. Тухайн орон нутагт умайн хүзүүний хавдрыг яаж илрүүлж, оношлох талаар бүх эмч нарыг бүсийн оношилгоо эмчилгээний төвд сургалтад хамруулсан. Ингэснээр Ховдын эмч нар хавдар оношлох бололцоотой болж байна. Зарим аймгуудын эмч нар Хавдар судлалын төвтэй холбогдож, умайн хүзүүний зургийг явуулаад алсын зайнаас зөвлөгөө авах бололцоотой байдаг. Өөрөөр хэлбэл орон нутгаас зөвлөгөө авах боломжтой.

-Ингэхэд манайд хавдраас сэргийлэх үндэсний нэгдсэн бодлого гэж байна уу?

-Манай улсад хавдраас сэргийлэх бусад орнууд шиг үндэсний бодлого гэж алга. Тухайлбал хөгжилтэй орнуудад гэртээ байхад нь эсийн шинжилгээгээ өг хэмээн дуудах жишээтэй. Эндээс үзэхэд манай иргэд өвчний тухай мэдээлэлгүй байна. Системчилсэн бодлого алга байгаа нь өвчлөл нэмэгдэх гол шалтгаан.

-Монголд голчлон тохиолдож буй ямар хавдрууд байна вэ?

-Манайд тохиолдож буй үндсэн таван хавдрыг элэгний хавдар тэргүүлдэг. Эмэгтэйчүүдийн өвчилж буй хавдар дотроос элэг, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, хоол боловсруулах эрхтний хавдар буюу ходоод, улаан хоолой, уушгины хавдрууд зонхилж байна. Манайхан эрт үзүүлэх дадал байдаггүйгээс маш хүнд байдалд ордог.

Т.Сэлэнгэ

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.10.30 19:14:58
*.251.203.16

ENE  OVCHNOOR OVCHLOHGUI BAIJ BOLNOO  HUNEES CHAMAAS OOROOS NI L SHALTGAALNA HAMAARNA
profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2009.10.30 21:55:13
*.152.178.20

bi 2 udaa hiilgeed 3dahiig hiilgeegui ene n zvgeer bolow uu

ӨДРИЙН МЭНД

2009.10.31 16:09:24
*.117.23.68

10-18НАСНЫ ЭМЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА ХИЙНЭ. ТАНЫ НАС ЭНЭ НАСАНД ХАМРАГДАЖ БАЙВАЛ, 11САРЫН 8-НД ЗАВТАЙ БОЛ ИРЭЭД АСУУСАН НЬ ДЭЭР БОЛОВ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청