Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

1 сартай
Хєдєлгєєнтэй зvйлийг аажим дагуулан харах бєгєєд хєдєлгєєнгvй эд юмс дээр хараагаа тогтоон барих чадвартай болно. Чимээ чагнана. Хvний дууг сонсоод уйлахаа болих, эсвэл уйлах єнгєє єєрчилнє. Тvрvvлэг нь харуулан хэвтvvлэхэд богинохон хугацаанд толгойгоо єргєж даах чадвартай болно.

Том хvн єєрт нь хандахад хоолойн угийн нам дуу чимээ гаргана, ховорхон инээмсэглэнэ. Ээжийгээ таньдаг болно. Энэ vед толгойгоо дааж байвал таны хvvхдийн хєгжил сайн явагдаж байгаа бус харин мэдрэлийн тогтолцооны ямар нэгэн эмгэг байж болох тул та заавал эмчид хvvхдээ vзvvлэн зєвлєгєє аваарай

2 сартай
Нярайн рефлексvvд тэгш хэмтэй дуудагдаж байх боловч дєнгєж тєрсєн vеийнхтэй харьцуулахад илvv багассан байна. Эд зvйлийг удаан хугацаанд дагуулан харах чадвартай болсон байхаас гадна толгойгоо эргvvлэн дуу чимээ гаргаж буй зvйлийг хайна.

Хvvхдийг босгож барихад толгойгоо сайн єргєх бєгєєд тvрvvлэг нь харуулахад богино хугацаанд толгойгоо єндєр єргєж чадна. Уйлах нь єєрийн гэсэн єнгє аястай болох бєгєєд ганганаж эхэлнэ. Насанд хvрсэн хvнийг хараад инээмсэглэнэ. Ээжийгээ болон ойр дотны байнга хамт байдаг хvмvvсийг сайн танина

3 сартай
Нярайн рефлексvvд алга болж эхлэх бєгєєд ялангуяа алхах, тулгуурын /хєлийн гэж болох уу, болохгvй / рефлексvvд бvрэн алга болно
Хєдєлгєєнтэй зvйлийг удаан дагуулан, харин хєдєлгєєнгvй зvйлийг удаан харж ажиглана

Тvрvvлэг нь харуулахад гарынхаа шуун дээр єндийж ирэх бєгєєд євдєг дээрээ тулна. Тоглоом руу сарвайх анхны хєдєлгєєнийг хийнэ.
Янз бvрийн аялгатай уйлах бєгєєд дуулах мэт ганганана.
Хvн хараад баярлан хєєрнє. Энэ vеэс vе vе хажуу тийш харах оролдлого хийж эхэлнэ. Толгойгоо итгэлтэй сайн дааж чаддаг болно. Хvvхэд тань инээмсэглэхээс гадна ход ход гэж инээнэ.

4 сартай
Нярайн рефлексvvд бvрэн алга болно. Дээд мєчдийн нугалагч булчингуудын агшилт бvрэн тавигдана
Гараа ажиглан харж эхэлнэ. Дуу чимээ гарч буй зvг рvv толгойгоо эргvvлэн харж чадна. Тоглоомоо барьж аван гараас гарт дамжуулан ажиглан харна. Хєхєх vедээ мээмээ эсвэл угжаа хоёр гараараа барьж тэмтэрнэ

Дуулах мэт удаан хугацаанд ганганана. Хvн ойртон ирэхэд хєдєлгєєн, ганганах нь алга болж нvдээ томруулан харсныхаа дараа инээж баярлана эсвэл айж уйлна. Ээжийгээ хараад баярлан хєєрнє. Энэ vеэс хvvхдэд ямар нэгэн харшил байхгvй бол хvvхдэд зориулан тусгайлан vйлдвэрийн аргаар бэлдсэн алимны нухаш алимны шvvсийг єгч эхэлж болно. Гэхдээ аливаа шинэ хоолонд хvvхдийг оруулахдаа бага багаар оруулдаг гэдгйиг битгий мартаарай

5 сартай
Босгоход биеэ эгцлэн зогсож чаддаг болно. Єєрєє тvрvvлгээ болон нуруу луугаа эргэн харж чадах бєгєєд гараа эгцлэн сарвуугаар газар тулна. Гараа чєлєєтэй хєдєлгєж чаддаг болно. Хvний гараас тоглоомыг авч чадна. Тоглоомыг хоёр гараар барьж ам руугаа хийнэ. Гараас гарт тоглоомоо дамжуулна.
Авиа гаргаж удаанаар ганганана.

Тухайн нєхцєлд тохирсон баярлах, айх байдлыг vзvvлнэ. Єєрийн ойрын болон гаднын хvнийг болон аргадсан загнасан єнгє аясыг ялгана. Ээжийгээ бусад хvмvvсээс ялган сайн таних бєгєєд холдон явахад нь уйлна. Хэрэв таны хvvхэд тэжээвэр, эсвэл холимог хооллодог(мээмнийхээ хажуугаар тэжээл иддэг)бол нэмэлт хоолонд оруулж болно. Хамгийн эхний нэмэлт хоол нь хvvхдэд туснайлан зориулан бэлдсэн ногооны нухаш байдаг

6 сартай
Тэвэрч байгаад доош нь бєхийлгєхєд тулах газар луу гараа сарвайлгана.
Хэвтэж байхад нь гараас нь татахад толгойгоо бєхийлгєн биеэ татаж сууна.
Тоглоомыг гараас гарт шилжvvлэн тоглож, богино авиа гарган шулганана.
Халбагаар хоол єгєхєд уруулаараа хамж иднэ. Аягаар ууж эхэлнэ.
Єєрийн болон єєр хvний нэрийг дуудахад єєр єєрєєр хvлээж авна. Идэвхтэй анхаарал бий болно. Зарим хvvхдэд 5.5 сартайгаас харин заримд нь 6 сартайгаас шvдэлж эхэлнэ. Хvvхдийн тань хамгийн эхэнд гардаг шvд нь доод 2 vvдэн шvд байдаг. Хэрэв та хvvхдээ дан хєхєєрєє хооллодог бол нэмэлт хоолонд оруулах болсон байна

7 сартай
Гараараа тулан бие даан сууна. Гэдсээрээ мєлхєнє. Хэрэв хvvхэд тань мєлхєх оролдлого хийхгvй бйавал та идэвхжvvлж єгєєрэй. (урд нь тоглоом тавих, та єєрєє урд нь суугаад дуудах г.м)
Тоглоомоо зєєж тавих, нvдэх, савах, шидэх зэргээр хэрэглэнэ
Хаана байна гэж асуухад энд тэндгvй нvдээрээ хайна. Удаан, эрчимтэй шулганана. Хvний барьж буй аяганаас сайн ууна.
Хvнтэй харьцахдаа эхлээд удаан ажиглана. Айсан байдал нь сонирхсон байдлаар амархан солигдоно

8 сартай
Зураг дээр байгаа ойр дотны хvмvvсээ танина.
Тулгуургvй сууж дєрвєн хєллєж мєлхєнє. Євдєглєж босно, хєлєє давуулна, хэвтэнэ.
Хэн нэгний хvсэлтээр “алга таших”, “гараа єг” зэрэг vйлдлvvдийг биелvvлнэ. Хvнтэй харьцахдаа идэвхтэй байдлаар
Гарт нь юм бариулахад амандаа хийж мэрнэ.
Хvнтэй нуугдаж тоглоно. Тоглоом болон эд зvйлийг єнхрvvлж, нvдэж, гаргаж тавьж тоглоно.Энэ vед дээд талын 2 ш vvдэн шvд гарч эхэлнэ

9 сартай
Єєрєє тулгуураас барин эсвэл хоёр гараас нь барихад хєлєє зєєнє. Жижиг зvйлийг хоёр хуруугаараа чимхэн авна. “Аваад ир”, “надаа” гэхэд эрж хайн авчирч єгнє. Єєрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудахад эргэж харна.
Янз бvрийн дуу авиа гарган шулганана. Хэлж буй зvйлийг дуурайн галиглана.
Хєтєвч дээр тайван сууна.
Єєр хvvхдийн хийж буй vйлдлийг дагаж дуурайна. Дохио зангаагаар харьцана.

10 сартай
Нэг гараар тvшиж явна. Намхан шат руу бууж, гарна.
Сурсан зvйлээ дуртайяа давтаж хийнэ.
Єєр хvний нvvрний хэсгvvдийг заана.
Анхны vгнvvдээ vелэн хэлэх бєгєєд хvний хэлсэн vгний vеийг давтан хэлнэ.
Шээж, баахаа дуу гарган мэдэгдэнэ. Бусад хvvхдvvдтэй дуртай тоглоно.
Дээд доод хажуугийн vvдэн шvднvvд цухуйж эхэлнэ. Гэхдээ хvvхэд бvхэнд харилцан адилгvй байдаг.

11 сартай
Бие даан итгэлтэй зогсоно. Єєрєє хэд хэд алхах бєгєєд бага зэрэг дэмжихэд явна.
Хамгийн энгийн хамааруулсан нэрсийн утгыг ойлгож эхэлнэ (хvvхэлдэй, машин, шоо, бємбєг г.м). Єєрийн биеийн хэсгvvдийг vзvvлж чаддаг болно. Анхны хялбарчилсан vгнvvдийн тоо олширно
Болохгvй гэхэд биеэ хураана. Єєр єєр хvvхдvvдэд янз бvрээр хандана.

12 сартай
Єєрєє бие даан явна. Хялбар даалгаврыг гvйцэтгэнэ.
Vсний самыг зориулалтаар нь хэрэглэнэ.Тоглоомон жижиг пирамидыг зєв хийж чаддаг болно. Єєрийн таньдаг баатрууд, эд зvйлийг заана. Тод зурагтай vлгэрийг сонсож чаддаг болно.
8 - 10 хялбар vгнvvдийг хэлнэ. Харилцааны vгнvvдийг хэрэглэж эхэлнэ
Эд зvйлvvдийг хэлбэрээр нь ялгаж эхэлнэ. Нэг нас хvрэхэд таны хvvхэд 8 шvдтэй болсон байна.

2 настай хvvхдийн хєгжил
2 – 3 настай хvvхдийн хєгжлийг улирлаар буюу 3 сараар vнэлдэг.

1 нас 3 сар
Хvvхдийн ойлгож буй vгийн нєєц хурдан олширно.
Шулганаан дундаа зарим vгийг хэрэглэж эхэлнэ
3 см-ын зєрєєтэй том жижиг зvйлvvдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зvйлvvдийг давтах чадвартай болно
Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна
Єтгєн хоолыг єєрєє халбагадаж иднэ. 12-15 сарын хугацаанд доод болон дээд 1-р бага араа гарна

1 нас 6 сар
Хоорондоо тєстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна
Хvсвэл хялбарчилсан болон зєв vгийг хэрэглэнэ
Ялгаатай 3-4 хэлбэр дvрсийг ялгаж чадна.
Том хvний хийдэг байнга ажиглаж нvдэлсэн хєдєлгєєнvvдээс тоглохдоо хэрэглэнэ
Хєлєє зєєн саадыг давна
Шингэн хоолыг єєрєє халбагадаж иднэ. 18-20 сартайд дээд доод соёо цухуйна

1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж єгсєн хялбар тvvхийг ойлгоно
Хоорондоо 3 см-ын зєрvvтэй хэмжээтэй зvйлvvдийг ялгана
Эвлvvлдэг дvрсээр байшин, сандал г.м хялбар бvтцийг хийнэ
15-20 см-ын єргєн болон урттай зvйл дээгvvр явж чадна

2 нас
Том хvний ярьж буй єнгєрсєн цагт болсон хялбар тvvхийг ойлгоно
3 vгнээс бvтсэн тэмдэг нэр, байршил заасан єгvvлбэрийг хэрэглэнэ
Єєр єєр єнгєтэй 3 - 4 зvйлийг хооронд нь ялгана
Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар vйлдлvvдийг оруулна
15 - 20 см єндєртэй саадыг хєлєє зєєн алхаж давна
Малгай, трико, vдээсгvй гутал зэргийг єєрєє ємсєнє. 20-30 сартайд – дахь дээд доод араа гарч эхэлнэ.

2 нас 6 сар
Захирах vг оролцуулсан нийлмэл єгvvлбэр хэрэглэж эхэлнэ
Хаана, хэзээ гэсэн асуултыг тавьж эхэлнэ
Урьдчилан vзvvлсний дараа геометрын vндсэн хэлбэр дvрсvvдийг ялгаж чадна
Урьдчилан vзvvлсний дараа vндсэн 4 єнгєтэй (улаан, шар, хар, цагаан) зvйлvvдийг хооронд нь ялгаж чадна
Тоглоом нь vйл явдлыг харуулсан хоорондоо холбоотой дараалсан vйлдлvvдтэй болно.

Хялбар vйл явдлыг гvйцэтгэн тvvнийгээ єєрєє нэрлэнэ.
Харандаа хэрэглэж эхлэх боловч ямар нэгэн зураг зурж чадахгvй байна
Гутал vдэж, хувцасаа товчлохгvй ч бvх хувцсаа єєрєє ємсєнє
Халбагаа зєв барин хоолоо нямбай иднэ
20-25 см єндєртэй саадыг хєлєє зєєн алхаж гарна

3 настай хvvхдийн хєгжил
3-4 нас хvртэл хvvхдийн хєгжлийг хагас жилээр vнэлнэ

3 нас
Нийлмэл хvvрнэсэн болон нийлмэл захирсан єгvvлбэрvvдийг яриандаа хэрэглэнэ. Яагаад, хаана, хэзээ, яах гэж гэсэн асуултуудыг байнга тавина
Vндсэн 4 єнгийг зєв vзvvлж нэрлэнэ
Дvрийн тогтлолтууд бий болно. Тоглоомондоо геометрын дvрсvvдийг зєв хэрэглэнэ. Гараж, байшин г.м нарийн байгууламжуудыг бvтээж тоглоно
Харандаагаар хялбар энгийн зургуудыг зурна. Баримлын шавраар энгийн дvрсvvдийг хийнэ. Том хvний бага зэргийн тусламжтайгаар єєрєє хувцсаа бvрэн ємсєнє. Хэрэгцээтэй vед нусны алчуур, амны алчуурыг зєв ашиглана
30 см хvртэлх єндрийг хєлєє зєєлгvйгээр алхан гарна

4 нас
Гарын хєдєлгєєн чєлєєтэй,эвсэлтэй болсон байх бєгєєд хєлєє чирэхгvй явна
Хоёр гараараа бємбєг шидэж, шидсэн бємбєгийг энгэртээ тэврэлгvйгээр барьж авна. Дороо vсрэн шалнаас хєндийрч 15 - 20 см урт болон єндєрт харайж чадна.
Дохио єгєхєд хєдєлгєєнєє зогсоон барьж чадна. Авирах дуртай болно.
Оньсон тоглоомыг тvлхvvрдэн ажиллуулж чадна.

Харандааг зєв барьж хэвтээ босоо шугамууд зурна. Vндсэн 6 єнгийг /улаан, ногоон, хар, цагаан, хєх, шар) мэддэг, юмсыг єнгєєр ялгаж чаддаг болно.
Дугуй, дєрвєлжин, гурвалжин дvрсvvд болон урт, єргєн, єндєрийн хэмжээсийг мэддэг, ялгадаг, харьцуулж тавьж чадна.
Орон зайд зєв баримжаалж, ойролцоо, хажууд, цаана гэсэн ойлголтуудыг мэддэг, тэмтэрч эд зvйлийг таньж чаддаг болно
Юу вэ, яах гэж, яагаад гэсэн асуултуудыг тавина

Vлгэрийн гол агуулгыг зєв гарган, анхааралтай сонсож, эргvvлэн ярьж чадна. Зургийн vйл явдлыг нэрлэнэ. Дvрмийн хувьд зєв, бvтэн єгvvлбэрээр ярина
2 - 3 хvvхэдтэй хамтран дvрд хувиран тоглож чаддаг болно
Тоглоомын vргэлжлэх хугацаа 10-40 минут болно. Єєрийн гэсэн дуртай тоглоомуудтай болно. Тоглоомыг єрж, байгуулж тоглох хугацаа 10 минут орчим болох бєгєєд ямар нэгэн байгууламжуудыг єєрєє сэтгэн хийнэ

Том хvний яриаг анхааралтай сонсох бєгєєд том хvнийг бvтэн нэрээр нь дуудна. Нийгэмд биеэ авч явах энгийн дvрмvvдийг биелvvлж чаддаг болно. Биеэ цэвэр авч явах, нvvр гараа угаах, бие засаад гараа угаах г.м эрvvл ахуйн хэвшмэл vйлдлvvд бий болно. Гуталд vдээсийг хийхээс бусад хувцас ємсєх бvх vйлдлийг єєрєє хийнэ. Халбага сэрээ хэрэглэн єєрєє цэвэр нямбай хооллоно. Єєрєє нvvрээ угааж, арчина.

5 нас
Зєв зогсолт бий болж, гvйх алхах vед толгойгоо цэх байлгана. Алхахад хєл гарын хєдєлгєєн сайн зохицолдсон байна. Хvний гараас хєтлєлцєн єлмий дээрээ, тойргоор гvйж чадна. Єндрєєс айхгvй vсрэнэ. 30 см єндєртэй, 20 см урттай банзан дээр явж чадна. Бємбєгийг газарт ойлгон барьж авч чадна.
Ямар нэгэн зvйлийг угсрахад гарын хуруунууд эв дvйтэй болсон байна.
Хэвтээ босоо шугамуудыг сайн зурж чадна.
8 єнгийг (улаан, шар, хар, цагаан, ногоон, хєх, ягаан, улбар шар ) бvрэн мэддэг болсноос гадна зураг зурахдаа vндсэн єнгєнєєс гадна завсрын єнгєнvvдийг хэрэглэнэ

Юмсыг том, жижиг хэмжээгээр нь зєв байрлуулан тавина.
Єєрийн болон єєр хvний биеийн баруун зvvн талуудыг мэднэ.
5 хvртэл тоолон цєєн тоотой зvйлийг хооронд нь жишинэ.
Мебель, жимс, тээврийн хэрэгсэл г.м хамааруулсан ойлголтуудыг зєв ойлгодог болно.
Яриандаа шалтгаан vр дvнгийн холбоог гаргаж чаддаг болно. Цэвэр дуудлагатай, урт єгvvлбэрээр ярьдаг болно. Vзсэн харсан зvйлийнхээ тухай ярьж, шvvмжлэлтэй хандана.

Тоглоомын хэлбэрvvд олширч, vйл явдлын цар хvрээ баяжина. Тоглоомын гол агуулга нь хvмvvсийн хоорондын харьцаа болно. Нийгмийн vйл ажиллагааг харуулсан vндсэн дvрмvvдэд тоглоом захирагдана. Тоглолт 40-50 минут vргэлжилнэ.
Хvрээлэн буй хvмvvст ашигтай байх, єгсєн даалгаврыг биелvvлэх эрмэлзлэлvvд бий болно

Том хvний шаардлагад єєрийн хvсэл сонирхлыг зохицуулж чаддаг болсон байхаас гадна хvмvvсийн хоорондын харилцааны дvрмvvдийг ойлгож эхэлнэ.
Гэр ахуйн хэрэгслvvдийг зєв хэрэглэж сурна. Єрєєндєє эмх замбараатай цэвэр байх чадвартай болно. Єєрєє бvрэн хувцаслана

6 нас
Хєдєлгєєн нь хєнгєн, цэвэр, эрчимтэй, нарийн, эмх цэгцтэй болно. Гvйж байгаад холоос харайж, vсрэнэ, юмыг даллаж шиднэ, нэг гараараа бємбєгийг барьж авна, вандан дээгvvр хажуулдаж явна, хєлєн дээрээ ээлжлэн дороо дэвхрэнэ.
Хайч чєлєєтэй хэрэглэн энгийн дvрсvvд хайчлан, будаг харандаа ашиглан зураг зурна.
Юмыг удаан, нягт нямбай ажиглан харж, барьж тэмтэрч судална.
Шинээр сурсан геометрын дvрсvvдийг тодорхойлон нэрлэнэ. Завсрын єнгєнvvдийг зєв нэрлэнэ.

10 хvртэл тоолж, нэгжvvдийг хооронд нь нэмж, юмыг тэнцvv хэсэгт хувааж болох тухай ойлголттой болно.
Долоо хоногийн єдрvvд, улирлуудыг зєв нэрлэнэ.
4 - 5 ширхэг юмнуудын дотроос vгvйсгэсэн шинжээр нь ялган, яагаад хамааруулж буй шинжvvдийг нэрлэнэ.жиш нь: туулай, муур, арслан, бємбєг дотроос бємбєг бол амьтан биш гэдгийг мэддэг болсон байна
Тультралгvй ярина, 2 - 4 зургийг єєрийн бодсоноороо ярьж чадна.

Єєрийн гэсэн дуртай тоглоом, баатрууд, дvрvvдтэй болно. Тоглож буй тоглоомноосоо хурдан уйдахгvй. Тоглоомын vйл явдал єргєн цар хvрээтэй, баялаг, хурц тод болж хvрээлэн буй хvмvvсийн амьдрал илvv тусгагддаг болно.
Єєрийн хийх зvйлээ бусад хvмvvсийн сонирхолтой зохицуулж сурна.
Биеэ авч явах дvрэм журмыг ухамсартайгаар биелvvлж тэдгээрийн vнэ цэнийг ойлгож эхэлнэ. Бусад хvvхдvvдийг ч ийм байхыг шаардана.
Аливаа зvйлийг бие даан хийх чадвартай болж цэцэрлэг болон гэр доторх дvрэм журмыг даган биелvvлэхэд идэвхтэй оролцоно. Сvvн шvднvvд байнгын шvдээр солигдож эхэлнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2392051/a5e/trackback

profile

Маралгоо

2009.11.08 14:38:15
*.254.48.171

Yostoi ih bayarlalaaemoticonemoticonemoticonemoticonemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청