Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүмүүс бие биендээ туслах гэж оролдоод л, заримдаа магадгүй жинхэнээсээ тусалж ч байгаа байх гэж . Өнөөдөр би намайг зовоогоод байгаа нэг эргэлзээгээ та бүхэнд дэлгэж, та бүхнийхээ санаа бодлыг сонсох гэсэн юм л даа. Би 32 -той эхнэр, 2 охинтой, 10 жил хөдөлмөрлөж ахиж, дэвшсэн сайхан ажилтай энгийн л нэг залуу. Эхнэр 2 охиндоо маш их хайртай, гэр бүлийн эвсэг дулаан уур амьсгал, тэднийхээ дэмжлэгээр л өдий зэрэгтэй явж байна гэж боддог. Нууц амрагын асуудал дээр миний ертөнцийг үзэх үзэл, баримталдаг зарчмаас шалтгаалаад хэд хэдэн бүсгүйтэй холбогдож байсаан. Надтай таарч байсан хүүхнүүд дандаа л сайхан сэтгэлтэй хүнийг ойлгодог, ухаалаг бүсгүйчүүд байсан. Тэдгээрийн хэн нь ч нөхөртэй байгаагүй. Зарим нь угаасаа хүнтэй суугаагүй, зарим нь сууж байгаад салчихсан тийм л хүмүүс байсан. Тэдний хэнд нь ч би хайртай байгаагүй. Тэд зүгээр л хувь хүн гэдэг утгаараа надад таалагддаг байсан. Тэдний төлөө би юугаа ч золиосолж чадахгүй. Харин эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө золиосолж чадна. Ганцаардсан хүнд хүн л хэрэгтэй байдаг юм билээ. Тэдэнтэй энгий сайхан ярилцаж, бага ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлэх хүн.

Харин надад сексээс залхахгүй байх, бэлгийн амьдралаа удаан үргэлжлүүлэхийн тулд шинэ мэдрэмж хэрэгтэй болдог. Одоо би долоо хоногт эхнэртэйгээ 4-5 удаа сексддэг. Хэд хэдэн удаа нууц амраггүй нэлээд удаж үзсэн. Тэр үеүүдэд миний сексийн сонирхол эрс буурч, зүгээр л нэг сайхан халамжтай аав болон хувирдаг. Сүүлдээ нэг л сайхан ажил, гэрийн хооронд шогшсон залуу өвөө болж хувирах юм шиг санагдаад айж эхэлсэн. Нөгөө талаас амьдралд тохиох адал явдал, аз туршсан байдал нь өөрөө хүний амьдралыг сонирхолтой болгож тэр хэмжээгээрээ сонор, соргог байдлыг дэмжиж байдаг гэж би үздэг. Энэ бүгдээс би нууц амрагын явдал тодорхой хэмжээнд зайлшгүй зүйл гэж боддог. Амьдралын бүх зүйл тодорхой хэмжээтэй байж тэдгээр нь нилэнхүйдээ тэнцвэрт байдалд байх ёстой гэж үздэг. Аль нэг зүйл нь шунал тачаалын улмаас хэтэрвэл эргээд муу нөлөөтэй. Одоо гол юмруугаа оръё. Саяхан би У хромсомын тухай сонирхолоо. Дэлхийд агуу нэртэй явсан хүмүүсийн үр садыг У хромсомоор нь хөөж олж болдог юм байна. Надад нэг У хромсом байгаа түүнийг аав надад өгсөн \ээжийн аав өгөөгүй\, аавд маань өвөө өгсөн, өвөөд түүний аав нь өгсөн. Тэгэхээр У хромсом эр хүйсээр дамжин ямар ч өөрчлөлтгүйгээр удмаас удамд дамжин өвлөгддөг зүйл юм байна. Өвөг дээдэс маань хромсомын тухай ойлголтгүй байж энэ бүхнийг мэддэг байсан байж таарлаа. Ямар агуу вэ? Хоёроос дээш хүү төрүүлж өгсөн бэрийг дархан бэр гэдэг гээд л олон юм байна. Чи ч гэсэн У хромсомоо өвлүүлсэн хүүтэй болмоор байна. Эхнэр маань өвчний улмаас дахин хүүхэд гаргах боломжгүй болчихлоо. Би хүүтэй болохыг үнэхээр их хүсэж байна. Миний уулздаг бүсгүй хүүхдийг чинь гаргаад өгье л гэх юм. Тийм ирээдүй хэтэрхий тодорхойгүй учраас би эргэлзэж байна. Мэдээж ямар эх хүн хүүхдээ надад зүгээр өгөх вэ дээ. Тиймээс 2 эхнэртэй хүн шиг 2 талд гүйнэ гэхээр утгагүй санагдаад байх юм. Зүгээр л ийм асуудалд хүмүүс яаж ханддагыг мэдэх гэсэн юм. Сэтгэгдэл бичээрэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2391632/119/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.08 13:07:47
*.99.15.50

Hervee 1.6 saraas bagagui hugatsaand ger buliin hariltsaand baigaad babytei bolohgui bol asuudaltai gej anagaah uhaan uzdeg boloi 불임증 인궁수정 나팔관북원 mon 시험관아기 bur tusgailsan 자병원산부인과 d handaad oorchlolttei baival emchliuuleed husen huleesen babytei bolnoo  hanitaigaa tsugtaa emchluulne hervee oorchlolttei bol..bugdiig oor deeree uurehgui er hunees ch iheehen huvi hamaardag yum shuu ..sanaa zovoltgui

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청