Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

zobolgoo ogooch

Уншсан 1655 vote 0 2009.11.07 23:42:34
hi ene oroin mendiig hvrgie kimchi darah gesen yum aa yaj hiih be kimchi hiih gesen yum aa yaj hiibel amttai boloh be zobolgoo ogooch bvsgvichvvdee emoticonemoticonemoticon
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2390887/4a0/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.07 23:47:57
*.99.15.50



Кимчи одоогийн амтаа олтлоо хэдэн зуун туулжээ. Солонгосчууд кимчиний анхны
хувилбарыг бvр VII зуунд бодож олсон аж. Хаад ноёдоос бусад эгэл ард махтай
хоол идэх нь биелшгvй мєрєєдєл байсан тэр vед ногоог давслан даршилж євлийн хvнсээ нєєцлєх арга тарчиг хvйтний улиралд ч эр нєхрєє гэдэс цатгалан байлгах ажилсаг шаавай солонгос эмэгтэйчvvдийн эрхэм зорилгод нийцжээ.

Эрт цагт даршилсан ногоог «чимчэ» гэдэг байж. Он цаг улиран чимчэ бэлтгэх арга нарийсахын хэрээр амт чанар нь ч єєрчлєгдєв. Чимчэ нь димчэ, кимчэ, кимчи болон нэрээ сольсон байна.

Гэвч XII зуунд олон тєрлийн амтлагч хэрэглэж занших хvртэл кимчиний амт нэг их сайхан байгаагvй аж. Харин XVIII зуунд Солонгосын хойгт Ємнєд Америкийн далайн худалдаачид улаан чинжvv тээж ирсэн нь кимчиний жорыг эрс єєрчлєв. Кимчиг нунтаг улаан чинжvvгээр амтлах болсноор хvний биед асар их хор цуглуулдаг давсны vvргийг багасгажээ.




Орц: Хоёр ш байцаа , нэг ш лууван (дунд зэргийн), дєрвєн ш том ногоон сонгино, нялх ногоон сонгино 50 гр, жууцай 50 гр, нэг толгой сармис, цагаан гаа 30 гр, нунтаг улаан чинжvv тал аяга, ширхэг алим (эсвэл лийр), элсэн чихэр, давс, дашида ногооны vvсvv, тал аяга кимчиний тос

Кимчиний байцааг бэлтгэх арга
1.Байцааг уртааш нь гурав хуваана.
2.Саванд ус хийж, хоёр аяга давс уусгаад байцаагаа хийж дєрвєн цаг байлгана. (байцаа налмайн шалчийсан байх ёстой)
3.Байцааг давстай уусмалаас гаргаж хvйтэн цэвэр усанд угаана.
4.Байцааг хатаана. (далбангуудад нэвчсэн усыг шавхарч дуустал)

Амчтлагчийн жор
1.Тал аяга усанд улаан чинжvvгээ зуурна.
2.Нимгэн хэрчсэн луувангаа улаан чинжvvтэй сайтар холино.
3.Сармис, цагаан гаа, алимаа vрж нунтаглаад, таван см-ийн урттай хэрчсэн сонгино, жууцайтай холино.
4.Луувантай хольсон улаан чинжvvгээ ногоонуудтай нийлvvлж нэг саванд хийгээд кимчиний тос, амны том халбагаар гурван элсэн чихэр, 1/3 vvсvv, хоёр дашидагаар амталж сайтар хольж хутгана. (Yvн дээр сам хорхой, дун эсвэл жижиг загас нэмбэл кимчиний жинхэнэ амт гарна.)

Байцаа хэрхэн кимчи болдог вэ?
1.Давсны уусмалд дэвтээж бэлтгэсэн байцааныхаа далбан бvрт амтлагчийн холимгийг тvрхэнэ. Чингэхдээ байцааны зузаан хэсэгт ахиухан, нимгэн хэсэгт чинжvvний єнгє орох тєдий тvрхэхэд болно.
2.Амталсан байцаагаа гадна талын навчаар нь орооно.
3.Дээрхийг шавар вааранд (байхгvй бол хуванцар саванд) хийж дээгvvр нь байцааны гадна талын навчаар (эсвэл тугалган цаасаар) бvрээд тагийг нь тавьж -3-10 градуст 10 цаг байлгахад кимчи бэлэн болно.

Кимчи пицца
Орц: Нэг бvтэн байцааны кимчи, гахайн мах 150 гр, хоёр аяга гурил, нялх ногоон сонгино 10 ш, єндєг нэг ш, сvv нэг аяга, давс, ургамлын тос
Бэлтгэх арга:

1.Кимчиний байцааг бусад хольц ногоонуудаас нь салгаж дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.
2.Гахайн махаа татна.
3.Сонгиноо таван см урттай хэрчинэ.
4.Кимчи, гахайн мах, сонгиноо сайтар холино.
5.Yvн дээрээ сvv, єндєг гурилаа хийж бага зэрэг давсаар амталж зуурна.
6.Одоо энэ зуурмагаа хэдэн хэсэг хувааж шарна.

Кимчи чигэ
Орц: Байцааны кимчиний толгой хэсгийн 1/ 4, 100 гр гахайн мах, бєєрєнхий сонгино 1/ 2, ногоон сонгино 1/ 2, нунтагласан сармис нэг жижиг халбага, мєєг 50 гр, дvпv 200 гр
Бэлтгэх арга:

1.Кимчигээ жижиглэн хэрчинэ. 2.Гахайн махаа даалуу хэлбэртэй хэрчинэ. 3.Бєєрєнхий сонгиноо нимгэн, ногоон сонгиноо диагонал хэлбэртэй хэрчинэ. 4.Хэрэв гахайн мах тань єєхтэй бол хоолныхоо савыг халааж байгаад эхлээд гахайн махаа, дараа нь кимчигээ хийж хутгана. Дээр нь тун бага ус хийж буцалгахдаа халуун шєлєнд дуртай бол нунтаг улаан чинжvv, хэт халуун болгохгvй гэвэл кимчиний шvvс жаахан хийгээрэй. 5.Дахин ус хийгээд буцалга. Мєєг, дvпv, бєєрєнхий сонгиноо нэм. 6.Гахайн мах болсон бол сармис, ногоон сонгиноо хийгээд дахин буцалгана.

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청