Moderator: mgl_300
Мянган жил дарсан дурлалын дарсанд би согтжээ
Магад худлыг ялгахаан больтлоо дурлажээ
Маргааш эсвэл тэртээд алинд нь ч би дурласаар
Мянган жил болсон ч чамд л дурласан хэвээр
Бие бодол сэтгэл минь уусан дарсандаа сохорчээ
Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч
Намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж
Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр
Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах..
Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт
Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил
Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ
Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж
Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж
Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд
Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр
Гомдож Чамдаа гутарсан сэтгэл минь зоригоон чангалах
Дурлалын дарснаас дахиад л хундаглалаа
Гомдлын манан хоромхон агшинд цэлмэж
Дахиад л би чамд шинээр дурлажээ