Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
-Амьдралаа өөрчлөх 25 алхам-

Зорилгогүй байх
Та юу ч хүсэхгүй байгаа бол хэзээ ч юуг ч олж авч чадахгүй. Зорилготой байж хүсэл мөрөөдөлдөө хүрдэг. Энэ бол амьдралын хууль.

Нэр төрөө эрхэмлэдэггүй
Амьдралаа сайхан болгох хүсэлгүй, хувь заяандаа хайхрамжгүй ханддаг хүмүүст онцгой найдвар байдаггүй. Нэр хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.

Боловсрол
Бусдад хүч хэрэглэдэггүй, бусадтай тэгш эрхтэй харилцаж, хүссэн зүйлээ олж авч чаддаг хүнийг боловсролтойд тооцох болжээ. Боловсрол гэдэг нь мэдлэг байхаасаа илүү түүнийг хэрэглэх чадвар юм.

Зориггүй байх
Нөхцөл байдлыг хянаж сурахаас өмнө өөрийгөө хянаж сур. Та толины өмнө зогсоод сайн найз, заналт дайсан хоёрыг зэрэг харж болно.

Өвчин эмгэгт баригдах
Чанаргүй хүнсээр хооллох, ухамсраа жолоодож чадахгүй, байнга муу зүйлийн тухай бодох, эрүүл агаар, хөдөлгөөн дутагдах нь таныг амжилтад хүргэхгүй чангааж байгаа нэг шалтгаан.

Орчны нөлөө
Алим ишнийхээ хажууд унадаг гэх үг бий. Муу хүн хүүхэд байхаасаа л муу хэрэг үйлдэж сурсан байдаг. Хүн болох багаасаа гэж эртний сайхан үг ч бий.

Маргааш гэж хойшлуулах
Энэ бол амжилт олдоггүйн гол шалтгаан. Аятайхан цаг ирнэ гэж хэзээ ч бүү хүлээ. Нэн даруй ажилдаа ор. Хийх ёстой зүйлээ маргааш гэж бүү хойшлуулж бай.

Уйгагүй чанар дутагдах
Ухаан, уйгагүй чанар хоёрыг хаанаас ч худалдан авч чадахгүй. Зөвхөн танаас л шалтгаална.

Сөрөг зан араншин
Хүмүүсийг өөрөөсөө түлхдэг хүнд амжилт олох ямар ч найдвар байхгүй. Хүмүүс бусадтай хамтарч ажиллаж чаддаг хүнд л ханддаг.

Хэт шунах
Шунал ихэдвэл шулам болно оо гэж. Ийм зан хүнд хэзээ ч сайн зүйл авчирдаггүй.

Итгэлгүй байх
Зөв шийдвэр гаргачихаад түүнээсээ түргэн няцдаг бол та сул дорой хүн юм. Харин ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй бол бүр ч сул дорой гэсэн үг.

Түгших
Ийм сэтгэлээ гэтлэн давж чадаагүй бол сонгосон чиглэлээрээ үр бүтээлтэй ажиллаж чадахгүй. Бодит үр дүнг нь үзэхээсээ өмнө түгшүүртэй байна гэдэг тогтворгүй хүний зан.

Бүтэлгүй гэрлэлт
Хамгийн эрхэм бөгөөд нягт харилцаа учраас зохицож сурах хэрэгтэй. Таны гэрлэлт алдаа бус харин ч амжилтын эх үндэс, эх булаг нь байх ёстой.

Хэт хаширлах
Үүнд буруу нь юу байх билээ. Гэхдээ хэт хаширласнаас алтан боломжоо алдаж ч магадгүй.

Түншээ буруу сонгох
Бизнесийн салбарт түншээ буруу сонгох нь амжилт олдоггүй хамгийн бодит шалтгаан. Ганц мод гал болдоггүйтэй адил бизнест сайн хамтрагч маш чухал.

Атгаг муу санаа
Ийм үзэл санаатай хүнд мунхаг зан байдаг. Муу санаалсаар байгаад ойр дотныхондоо итгэхээ болих тохиолдол олон.

Мэргэжлээ буруу сонгох
Ямар нэг байдлаар таашаал өгдөггүй ажилд та амжилт олох боломжгүй. Толгойгоо гашилган хамаг хүчээ шавхан ажиллах, сонирхолыг тань булаасан тийм л ажил мэргэжил сонго.

Мөнгөө дэмий үрэх
Мөнгөгүй хүн хүний хэлснийг зөвшөөрч, талархан дэмжихээс өөр аргагүй. Хэт их үрэлгэн зан хүнийг гуйлгачин болгоход саахалтын зай л хэрэгтэй болдог гэдэг.

Урам зориг
Урам зоригтой хүн аливаа юманд нөлөөгүй мэт харагдавч хамт олны дунд нэвтэрдэг давуу талтай. 

Хүлээцтэй байх
Хүлээцгүй байна гэдэг нь шинэ мэдлэг эзэмшихээ больсныг харуулдаг. Эрдэмт хүн даруу гэгчээр хүн сурч мэдэхийн хэрээр аливаад хүлээцтэй хандаж сурдаг байна.

Хамтран ажиллах чадваргүй
Үүнээс болж хамт олон, ажлын байр, албан тушаалаа алддаг.

Бусдыг завших
Өөрийн хүч хөдөлмөрөөр олоогүй хэрнээ их хэмжээний хөрөнгийн эзэн болохыг санаархдаг. Гэнэт идэх гэдсэнд, гэнэт баяжих аминд халгаатай гэдэг дээ.

Хүний мөсгүй зан гаргах
Нэр хугарахаар яс хугар. Залуу наснаасаа эхлэн нэр төрөө эрхэмлэ.

Биеэ тоох
Хэт биеэ тоосон зантай хүн амжилтад хүрэх боловч баярлах тавилангүй байдаг.

Аливааг тааварлах
Асуудлыг олон талаас нь эргүүлж тойруулж бодохын оронд тааварлаж суудаг хүмүүс байдаг. Энэ нь хайхрамжгүй залхуу хүний зан.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2430121/a63/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
배너신청
자생병원

배너신청