Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хэдий хирийн зээл авах хэрэгтэй вэ гэдгээ эхлээд сайн тооцоол. Авсан зээл тань хүрэлцэхүү үгүй юу, бас бус завсрын зардлуудыг бүрэн гүйцэд тооцоолсон билүү гэж эхлээд шалгаж үзээрэй. За тооцоо хийгдчихсэн гэж үзье. Дараагийн асуудал банкнаас зээл авахын тулд барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй.



    Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Энгэрт чин эрхлэх гэж Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан



    Хөрөнгийн тань зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар хэд вэ?
    Түүний 70%-иас ихгүй хэмжээний зээл олдоно гэж тооцоолбол хөрөнгө тань хангалттай хүрэлцэх нь үү?
    Хөрөнгийн тань бичиг баримт зөрчилгүй бол хамтран эзэмшигчдийн дотор насанд хүрсэн хэдэн хүн байна?
    Тэд зөвшөөрч, таныг дэмжиж байгаа юу?
    Та өөрийн тооцоо төлөвлөгөөгөө тэдэнд ойлгогдохоор бүрэн тайлбарлаж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?
    Тэд тантай хамт нотариатад очиж танд итгэмжлэл гаргаж өгөхөд бэлэн байна уу?
    Тэдний иргэний үнэмлэх бичиг баримт ямар нэгэн зөрчилгүй юу?

    Хэрвээ дээрх шаардлагад нийцэж байвал таны ажил өөрийн тань талаас саадгүй байх болно. Ингээд хийсэн тооцоогоо, барьцаанд тавих бичиг баримт, өөрийн бичиг баримтаа аваад банкны зээлийн эдийн засагчтай уулзаж ярилцах үлдлээ. Та хэдий хирийн зээл авах хүсэлтэй, түүгээр юу хийж бүтээж, ямар график төлөвлөгөөний дагуу эргүүлэн төлөх тооцоотой байгаагаа тайван, үнэн зөв, товчхон тайлбарлан ярьж, хийсэн тооцоогоо үзүүлнэ. Тэд таны тооцоог шинжилж үзээд, таны хөрөнгийн бичиг баримтыг шалгаад, хэрвээ шаардлагад нийцэж байвал анкет бөглүүлж, хөрөнгийн чанар байдлыг шалгаж үзсэний дараа үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа, хөрөнгийн барьцааны батлан даалт нотариатаар батлуулж авч ирэх гэх мэт баримт бичгүүд нэмж шаардана.

    Хөөцөлдөх ажлын дарааллаа сайтар мэдэж аваад, очих газруудынхаа ажлын цагийн хуваарийг мэдэхэд ч бас илүүдэхгүй. Олон дахин нааш цаашаа явж, бүтэл муутайхан бухимдаж гүйхийн оронд тайван, хүнээ зөв хуваарилж, ажлаа түргэн амжуулах аргаа бодох нь дээр. Иймэрхүү ажлыг хөөцөлдөхөд банкны зээлийн эдийн засагч нар, нотариатынхан танд зөвлөж хэлж өгнө. Бас өмнө нь зээл авч байсан туршлагатай хүмүүс энэ ажлыг маш түргэн хугацаанд амжуулдаг тул тэднээс зөвлөгөө авахад буруутахгүй.

    Ийм маягаар аливаа ажлыг хөөцөлдөхөд урьдчилан сайтар мэдээлэл авах, зөв төлөвлөж тооцоолохгүйгээр бүтэлтэй юм болохгүй гэдгийг санаж яваарай.

    Хүнд өөрийн бодол санаагаа оновчтой, товчхон ойлгуулж сурах, бас бусад хүмүүс таны төлөвлөгөөг нурааж мэдэх тул хамгаалах аргаа ч гэсэн урьдчилан бодож олсон байвал сайн байдаг.

    Яаран уурлаж бухимдах хэрэггүй. Уурлаж уцаарласан хүнтэй хүн чөлөөтэй нээлттэй харьцах дургүй байдаг тул та өөрийнхөө замд чөдөр тушаа л тавина гэсэн үг.

    Манай Монголчууд сэтгэл сайтай, гэнэн, сэтгэлийн хөдөлгөөн хөөрлөөрөө асуудалд хандаж, алдах гээд байдаг сул тал бий. Урьд хүн бүхэн нэг нэгэндээ сэтгэл харамгүй тусалж, бусдын төлөө юугаа ч хайрлахгүй гүйдэг байсан тэр л сайхан цаг үеийнхээрээ өнөөдрийг төсөөлж арай болохгүй болсон шүү дээ. Хүн бүхэн өөрт ноогдсон үүрэг хариуцлагаа мэддэг болсон, хуулиа бага сага гадарладаг болсон, сүүлд нь гарч болох үр дагаврыг мэддэг болсон гээд л нэг үгээр хэлбэл арай хашир сууж байгаа юм болов уу даа.

    Юу юуны духанд хүрэлгүй хөл алдан гүйхээ больсон гэдэгтэй эвлэрээрэй. Танд тусалж, таны өмнөөс бүх юманд тань гүйж өгсөнгүй гэж гомдох шаардлагагүй. Мөн өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Бусдын хийж бүтээж чадаж байгаа юмыг та ч гэсэн өөрийнхөө хир хэмжээнд хийж чадна гэдэгтээ итгэлтэй байвал таны ажил үйлс бүтэмжтэй байх болно. Хэн нэгэнд найдаж, тэр л бүтээж өгөх байх, би яагаад ч чадахгүй гэж бодож хойшоо суухын оронд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэрээр өөрөө оролдоод үзээрэй. Эхний удаад амжилт муутай байж мэднэ. Дараагийн удаад та арай илүү туршлагатай болсныхоо ачаар ажлаа арай түргэн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэж, амжуулж чадна гэж бодож яв.

    Та өөрийгөө завгүй байлга. Завгүй байх тусам хүн янз бүрийн бодол санаа эргэлдэхгүй, стрессээс амархан гарч чадна.

    profile


    profile 

     

    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

    Холбоотой бичлэг :
    http://www.mglclub.com/2439901/b0a/trackback

    profile

    Ц.ЭЛГЭМСҮҮ

    2009.11.21 13:32:41
    *.251.203.14

    Стресс тайлах энгийн аргууд-
    Уйлаад үз!
    -Уйлахаасаа өмнө яг юунд бухимдаад байгаагаа, яагаад ийм байдалд орсноо, чухам хэнд гомдоод байгаагаа бод. Бодон бодон уйл. Бага зэрэг тайвшрах шиг санагдвал дахин эхнээс нь бодож, таныг гомдоосон хүнд яг өөрт нь хэлмээр санагдсан үгээ дотроо хэлээд ч уйлж болно.

    Ингэсний дараа харин түүнд гомдоод буруутгаад байх шаардлага үнэхээр байсан эсэхийг өөр талаас нь бодож үзээд, бас дотроо уучилж байгаагаар төсөөлөн бодоорой.

    Энэ бүхний дараа таны гомдол бухимдал ор мөргүй алга болоод, тэр хүнээ харахаар инээд чинь хүрэх болно.

    Холхон очиж чанга хашгир
    -Гол мөрөн, тэнгисийн эрэг дээр, эсвэл өндөр уулан дээр гарч байгаад юу ч бодохгүйгээр хэд дахин маш чангаар, уртаар хашгирч болно. Ингэхдээ сэтгэл дотроо байгаа бүхий л муу бодол санаагаа хөөн гаргаж, түүнийг нь ус агаар өөртөө уусган аваад ариусгаж цэвэрлэдэг гэдэгт итгээрэй.

    Стресс тайлах өрөөнд ороод хүссэнээрээ шийтгэ!
    -Байгууллага дээрээ ч юмуу хаа нэг газар стресс тайлах өрөө гарган бэлтгэж болно. Цонх хаалга нь сайн хаалттай, дуу чимээ бага цуурайтдаг байвал бүр тохиромжтой. Та хэнд уураа гаргах гэж байгаа билээ? Тэр хүнээ өмнөө зогсож байна гэж бод. Зургийг нь аваад орсон ч болно. Өмнөө байрлуулчих. Яаж шийтгэхээ бодсон биз дээ.

    Тэр таныг яаж гомдоосон өөрийг нь яг тэгж шийтгэвэл илүү тохиромжтой. Тэр таныг царай муутай бүдүүн гахай гэж доромжилсон бол түүний зургийг томхон цаасан дээр тодхон зурж, түүний өөрийнх нь хамаг өө сэвийг улам тодруулан хэтрүүлэгтэйгээр зурж байгаад өөрийг нь шоолж инээн, доромжилж, бах таваа хангаж болно.
    Ингээд тайвширсныхаа дараа хангалттай гэж үзвэл түүнтэй эвлэрч ч болно. Уучлалт гуйсан ч болно. Харин ул мөрөө үлдээхгүй байвал зүгээр байдаг юм.

    Хэрэлд, маргалд, зөвлөлд!
    -Та дотроо ганцаараа бухимдаад, тайвширч чадахгүй байгаа бол дээрх аргуудаас аль чадах аргаа сонгож авч болно. Хэрэлдэхдээ үр ашиггүй хамаг байдгаараа хашгиралдан, ухаанаа гартал уурлаж самардалцахын оронд асуудлын голыг хөндсөн, оновчтой цөөн хэдэн үгээр нөгөө хүнээ давж гарах үгийг бодож олоод, сайн бэлтгэж байгаад л урсгаж өг. Хамгийн гол нь тэр хүн чинь үгийг тань бүрэн гүйцэд сонсож байгаа эсэхийг нь анзаарах хэрэгтэй. Гүйцээ. Та давчихлаа гэсэн үг.

    Хэлэлцэж зөвлөлдөх нь тайван замаар асуудлыг шийдвэрлэх хамгийн дөт арга боловч, хэлэлцэж байгаа хоёр илэн далангүй нээлттэй байж чадвал л амжилтад хүрнэ. Таны яг юу хэлэх гээд байгааг тэр хүн чинь тааж чадахгүй шүү дээ. Бухимдал үүсгэж байгаа шалтгаан, түүнээс яаж гарч болох, асуудлыг яаж шийдвэрлэж болох талаар та өөрийн санааг хэлж, хамгийн гол нь нөгөө хүн чинь таныг бүрэн зөв ойлгож, та ч бас түүнийг тэгж ойлгож байж л асуудал эцэслэн шийдэгдэнэ гэдгийг мартаж болохгүй.
    Ард нь ямар нэг эргэлзээтэй, үл ойлголцсон зүйл үлдээхгүйгээр ам нээвэл уушги нээх хэрэгтэй.

    Та тайван амгалан байдлаа алдаж, таагүй байдалд ордог уу?
    Жишээ нь,
    -Сэтгэл зовних, түгшиж,
    -Айж,
    -Гутарч,
    -Гомдож,
    -Уурлаж,
    -Хардах... гэх мэт.

    Эдгээрийг улам цааш нь ургуулан бодож, энэ байдлаасаа болж
    -Өөрийгөө хянах чадвар алдагдаж,
    -Байн байн бухимдаж уурлах,
    -Уйлах,
    -Хэт их шингэн уух,
    -Их идэх,
    -Тамхиа бүр л ойр ойрхон татах,
    -Архийг ч мөн адил ойрхон ойрхон уугаад байх дуртай болсон бол,
    -Эсвэл нойр ч хүрэхгүй,
    -Хоол орохгүй болчихоод байгаа бол... стресстэй нөхөрлөж эхэлсэн нь тэр.

    Их идэхгүй гэж бодсон хирнээ нэг мэдэхэд
    -Их идчихдэг,
    -Байн байн янз бүрийн юм идмээр санагдаад байдаг,
    -Үүнтэй холбоотой биеийн жин нэмэгдэж, хөдлөхөөс ч дургүй хүрдэг,
    -Эсвэл хүчлээд идэх хэрэгтэй гэж албадсан ч хоол идэх ямар ч дуршилгүй болж,
    -Хүмүүстэй, найз нөхөдтэйгөө ч уулзаж харьцмааргүй, ганцаараа тайван баймаар санагдаад байх,
    -Утсaaр ч ярьмааргүй,
    -Гадагшаа ч гармааргүй,
    -Үзвэр үзэхээс ч татгалзаж,
    -Олны дунд байхаас цааргалаад байдаг болсноо ухаарч ойлгох хүртлээ энэ байдал үргэлжилдэг.

    Харин өөрийгөө өөр болсныг мэдмэгцээ,
    -Гадна үзэмжээ нэг л өдөр анзаармагцаа улам шаналж, ичиж зовж, стрессийн байдлаа гүнзгийрүүлж эхэлдэг.

    Ингээд гарах гарцаа олохгүй төөрч эхэлдэг. Ийм үед сэтгэл засалч эмч нар цаад учир шалтгааныг нь олж, тайлбарлаж, стрессээс гарах гарцыг нь зааж зөвлөж өгдөг. Гэхдээ сэтгэл засалчид хандаж чадмааргүй бол дотнын найз нөхөд юмуу ойр дотнынхоо хүмүүстэй ярилцаж байхад ч байдал эрс дээрддэг.

    Харин буруу зөвлөгч таарвал тусгүй л дээ.

    List of Articles
    Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
    Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
    Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
    Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
    Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
    Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
    배너신청
    자생병원

    배너신청