Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

medehvv??bvsgvichvvdee??

Уншсан 1775 vote 0 2009.11.20 23:11:29
hi.bvsgvichvvdee.minii hvv odoo 10n sartai.iyushigend n(bantan) sarmis vrj hj ugch boloh bolowuu??sarimas haniadand sn bhoor gj bodood.bas hool ilvv goe amttai boloh bh gj bodood hiih gsen yumaa.zvgeer bolowuu??bas minii sariin temdeg tursunuus hoish svvliin 3n sard irj bga yumaa.tgd ih  hvren ungutei bhiin??urid 2 sariinh n zvgeer ulaan ih tsewerhen l bsn.ene udaagiinh ih hvren bor ungutei gehvvdee.ene zvgeervv??yunaas bolj tgj bgn bol???medeh bvsgvichvvd helj ugch tuslaach
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2438590/2f5/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.20 23:15:33
*.232.68.62

생리불순 төрсөн хүн  үзүүлчихээ сармис хуухдэд одоохондоо хэрэггүй харин мартын хүүхдийн тэжээлээс авч өгөөрэй

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.11.20 23:17:37
*.232.68.62

шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

 Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өг
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.

Нэг хvртэлх насны хvvхдийг зєв єсгєхєд нєлєєлєх хvчин зvйлсийн нэг нь тэднийг тєрсєн цагаас нь эхлэн зєв хооллох явдал мєн. Ялангуяа тэжээвэр, холимог хоолтой, нэмэгдэл хоол шаардлагатай хvvхдийн хоолыг зєв бэлтгэн єгєх......

1. Сахарын 100%-ийн уусмал

- Элсэн чихэр 100 г Хоолны 4 халбага

- Ус  40 г Хоолны 2 халбага

Тэжээллэг чанар: Нvvрс-ус 99.9 г, тvvний илчлэг 410 калори
Бэлтгэх арга: 100 г элсэн чихрийг 40 мл усанд хийж, жигд гал дээр хайлтал нь буцалгана. Дараа нь тvvнийгээ 2 давхар марлиар шvvж, 100 мл хvртэл буцалгасан халуун ус нэмнэ. Хэрэглэхэд бэлэн болгосон чихрийн уусмалаа тагтай шилэнд хийж, сэрvvн газар хадгална.
Чихрийн 1 мл ийм уусмал нь 1 г цэвэр сахартай тэнцэнэ.
Хэрэглэх журам: Чихрийн 100%-ийн уусмалыг хvvхдэд єгєх ундны зvйл, сvv, сvvн холимгийг амтлахад зориулан юмуу хvvхдийн ам гэмтэхэд тvрхэх байдлаар хэрэглэж болно.

2. Хоолны давсны 25%-ийн уусмал

-Давс 25 г Цайны 2 халбага

-Ус 100 мл Хоолны 5 халбага

Бэлтгэх арга: 25 г хоолны давсан дээр 100 мл ус хийж 10 минут буцалгана. Дараа нь уул уусмалаа хєвєн хавчуулсан давхар марлиар шvvж аваад хэмжээндээ хvрэхгvй бол буцалсан ус нэмнэ. 1 мл давсны уусмал 0.25 г цэвэр давстай тэнцэнэ. Давсны уусмалыг тагтай шилэн саванд хадгална.
Хэрэглэх журам: Давсны уусмалыг тєрєл бvрийн будааны шvvс, 5%, 10%-ийн будааны агшаамал, бусад тєрлийн нэмэгдэл хоолыг амтлахад жорт заасан хэмжээгээр нэмж хэрэглэнэ.

3. Будааны шvvс бэлтгэх

а) Цагаан будааны 5%-ийн энгийн шvvс

-Цагаан будаа 5 г Цайны 1 халбага

-Ус 200 мл Хоолны 10 халбага

-Давсны 25%-ийн уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг

Тэжээллэг чанар: Уураг 0.1 г, тослог 0.02 г, нvvрс-ус 1.7 г, илчлэг 8.0

б) Цагаан будааны 10%-ийн шvvс
 
-Цагаан будаа 10 г Цайны 2 халбага
 
-Ус  250 мл 1 шил аяга
 
-Давсны 25%-ийн уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг
 

Тэжээллэг чанар: Уураг 0.3 г, тослог 0.1 г, нvvрс-ус 3.5 г, илчлэг 16.0

в) Гурвалжин будааны 10%-ийн шvvс
 
-Гурвалжин будаа 10 г Цайны 1.5 халбага
 
-Ус 300 мл 1 шил аяга
 
-Давсны уусмал 1.2 мл Цайны халбагыг 4 хуваасны нэг

Тэжээллэг чанар: Уураг 0.55 г, тослог 0.14 г, нvvрс-ус 4.0 г, илчлэг 20.0

Бэлтгэх арга: Хэрэглэх будаагаа хvйтэн усаар хэд дахин угааж, чанах хэмжээтэй усандаа хийж 1-2 цаг дэвтээсний дараа буцалгана. Yvнд: цагаан будааг 25-30 мин, гурвалжин будааг 90-120 минут чанаж агшаагаад сайн нухаж, няцлан, давхар марлиар шvvнэ. Гаргаж авсан шvvс зохих хэмжээндээ хvрэхгvй бол буцалсан ус нэмж шингэлж хэрэглэнэ.
Хэрэглэх журам: Будааны энгийн шvvсийг сvvн холимог бэлтгэх, гэдэсний хордлогын эхний vед эмчилгээний хоолны журмаар эмчийн зєвлєлгєєний дагуу хэрэглэнэ.
 
4. Дан сvv (семинталь vнээний сvv)
 
-Тvvхий сvv 105 мл Хагас шил аяга

Тэжээллэг чанар: Уураг 4.14 г, тослог 4.21 г, нvvрс-ус 4.64 г, илчлэг 75.0

Бэлтгэх арга: Тvvхий сvvг 2 давхар марлиар шvvж, паалантай саванд хийгээд 1-2 минут буцалгана. Тусгай ариутгагч байхгvй vед сvvгээ цэвэр шилэн саванд хийгээд 80-850С-ын халуун усанд 10-15 минут тавьж ариутгана.
Хэрэглэх журам: Хєєрvvлсэн чихэртэй, чихэргvй сvvг холимог хоолтой болон тэжээвэр хvvхдэд 4 сартайгаас нь эхлэн хоногт 5-6 удаа єгнє. 1 удаа єгєхдєє 130-140 мл-ээс илvvгvй єгвєл зохино. Хэрэв чихэртэй сvv ууж дассан хvvхдэд дан сvvнд чихрийн уусмалыг 5% байхаар бодож нэмнэ. Нэмсэн чихрийн хэмжээг хоолны нvvрс-усны тооцоонд оруулан бодно.
 
5. Сvvний энгийн холимгууд

а) Б-рис холимог (100 мл)
-Тvvхий сvv  50 мл Хоолны 3 халбага

-Будааны 5%-ийн шvvс  45 мл  Хоолны 3 халбага

-Чихрийн 100%-ийн уусмал  5 мл Цайны 1 халбага

Тэжээллэг чанар:
Уураг 1.8 г, тослог 1.6 г, нvvрс-ус 9.3 г, илчлэг 60.0

Бэлтгэх арга: Хэрэв тvvхий сvvгээр бэлтгэх бол сvvгээ хєєрvvлсний дараа урьдчилан бэлтгэсэн будааны шvvсээ зохих хэмжээгээр холиод дараа нь чихрийн уусмалаа нэмж бэлэн болгоно.
Хэрэглэх журам: Энэ холимгийг тєрсний дараах эхний гурван долоо хоногт єгєх холимог юм. Эх нь тєрсний дараа хvvхдээ хєхvvлэх боломжгvй юмуу хєхний сvv цатгахгvй байвал эмчийн зєвлєлгєєний дагуу 3 цагийн зайтай, хоногт 7 удаа энэ сvvн холимгоор угжина. Нэг удаад 20-50 мл хvртэл хэмжээгээр єгнє.
 
б) В-рис холимог (100 мл)
 
-Тvvхий сvv 67 мл Хоолны 3 халбага

-Будааны 10%-ийн шvvс 30 мл Хоолны 2 халбага

-Чихрийн 100%-ийн уусмал 5 мл Цайны 1 халбага

Тэжээллэг чанар: Уураг 1.85 г, тослог 2.3 г, нvvрс-ус 7.58 г, илчлэг 60.9

Бэлтгэх арга: Дээрхийн нэгэн адил бэлтгэнэ.
Хэрэглэх журам: Энэ холимог нь физиологийн энгийн холимогт багтана. Тєрсний дараах гурван долоо хоногтой vеэс эхлэн гурван сартай болтол нь зєвхєн тэжээвэр, холимог хоолтой хvvхдэд єгнє. Уул холимгоор угжихдаа нэг удаад 100-140 мл-ээс ихгvй 3 цаг тутам хоногт 7 удаа єгвєл зохино. Гэдэсний хорлоготой vед юмуу дисбактериоз болсон тухайн цагт В-рис єгч байгаа бол тvvнийгээ В-таргаар орлуулан хоногт 2-3 удаа єгч болно. В-таргийг В-рис холимгоор бvрнэ. Эсвэл бvрсэн таргийг будааны шvvсээр В-рисын нэг адил шингэлэн єгч болно.
 
Yр жимс, хvнсний ногооны шvvсvvд
 
7. Алимны шvvс
 
-Шинэ алим 100-200 г 5 см диаметр бvхий алим

-Чихрийн уусмал 20 мл Хоолны 1.5 халбага

Тэжээллэг чанар: Уураг 0.5 г, тослог 0.1 г, нvvрс-ус 11.7 г, илчлэг 52.0

Бэлтгэх арга: Шинэ алимыг халуун усаар угааж 10-15 минут буцалгана. Зєєлєрч болмогц алимаа нухаж няцлаад марлиар шvvж чихрийн уусмалаар амтална.
Хэрэглэх журам: Алимны шvvсийг хvvхдэд 1 сартайгаас нь эхлэн цайны халбагаар дасгаж єгнє. Алимны шvvсэнд органик хvчил, идээлэгч бодис, эфирийн тос зэрэг бусад нэгдлvvд байх учир хvvхдийн хоол боловсруулахад их ач холбогдолтой. Алимны шvvсэнд эрдсийн нэгдлvvд элбэг орно. Эдгээр нь хvvхдийн хэвийн єсєлтєнд чухал шаарлагатай. Алимны шvvсийг ялангуяа тэжээлийн доройтолт болон хоолны шингэц муу хvvхдэд дасгаж єгєх хэрэгтэй.
8. Луувангийн шvvс

-Шар лууван 200 г Дунд зэргийн лууван 75 гр

-Чихрийн уусмал 10 мл Цайны 2 халбага


Тэжээллэг чанар: Уураг 1.2 г, тослог 0.4 г, нvvрс-ус 11.4 г, илчлэг 55.0

Бэлтгэх арга: Лууванг ширvvн vстэй сойзоор vрж угаасны дараа хальсыг цэвэрлээд дахин халуун усаар угааж 20-25 минут тагтай саванд чанаж болгоно. Болж зєєлєрсєн лууванг 2-3 дахин машиндаж уул чанасан усанд нь хийж, сайн нухаад марлиар шvvж авна. Тvvнийгээ чихрийн уусмалаар амтлан хэрэглэнэ.

Хэрэглэх журам: Луувангийн шvvсийг 3-4 сартайгаас нь эхлэн єгнє. Гэдэсний євчний хордлоготой хvvхдийн хоол сойх болон хэмжээт хоолны vед эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Луувангийн шvvс нь провитамин каротин ихтэй учир єсєлт удаантай хvvхдэд єгєхєд ашигтай.

profile

~Зул~

2009.11.21 07:24:49
*.117.250.200

Sarmis hiij bolno shde odoo haniad ihtei ved buur l dajgui harin sarmisa vrj hiihgvigeer bvtneer ni sholond ni hiij butsalgaad  amt oruulaarai.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청