Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өрх толгойлсон нэгэн монгол бүсгүй хоёр хүүхдээ дагуулсаар Швейцарийг   бараадаж, тэндхийн цагаачдын хуаранд толгой хоргоджээ. Тэндээ танилцах албанд бүртгүүлж ханилах эр хайсан юм байх. “Заяаны хань зам дээр” гэдэг шиг тун удалгүй, хөрөнгө чинээтэй, бас залуувтар швейцарь эртэй учирч, ханилан суухаар шийдэж хуаранг орхиж хуримын бэлтгэл хийж эхлэв. Гэрлээд даанч удалгүй эр нөхөр нь зуурдаар хорвоог орхиж, хүсэн хүлээсэн сайхан амьдрал нь будаа. Бараг танихгүй шахуу, тэгээд бас хоёрын хоёр харь хүүхэдтэй монгол бүсгүйг бурхан болооч залуугийн эх эцэг төрхөмд нь буцаахаар шийдэж, хөөрхий тэр бүсгүй дахин дүрвэгсдийн хуаранг зорих нь тэр. Нэгэнт ханиа алдсан хүн Швейцарьт үлдээд юухэв, Францад азаа туршаад үзье гэжээ. Хоёр хүүхдээ дагуулсар Парист очиж, танилцах албаны хуаранд бүртгүүлж, зарлуулав. Хэрэв нөхөрт гарч чадахгүй бол тодорхой хугацаанд тэнд толгой хоргодох эрхтэй.



    Уйлуулж дуулуулж гомдоогоод яах нь вэ дээ

    Учир тавилантай чиний л амраг
    Асгаруулан мэлмэрч халаглуулаад яах нь вэ дээ Хорвоод азтай чиний л амраг Заяа тавиланг тэгшитгэж Энгэрт чин эрхлэх гэж Бусдаас эхэлж ургасан Бэлийн цэнхэр яргуй юмсан Эрх танхил зангаа эцгийн гэрт эс орхих Эхийнхээ Энгэрт чин эрхлэх гэж хоргодож ядсан Эрт ургасан цэцэг шиг Эмзэг нялх охин юмсан Охин хонгор зангаа Одоо л чиний дэргэд гээж Орь ганцхан чиний л амраг байх гэж Орд цагаан гэрийн гэргий чинь байх юмсан






Гэтэл мөн л удсангүй, 70 гарсан бэлэвсэн бельги өвгөнтэй учиржээ.   Хувьдаа үлэмж өмч хөрөнгөтэй, хувийн үйлдвэрүүдтэй тэр өвгөн хэдэн хөвгүүдтэй, ер нь дажгүй, гэм нь насны хувьд хэт ах, хоёр ч үе мултарчихсан, тэгээд цаад монгол бүсгүйн франц хэл гэж, нэг хэсэг яаж нэвтрэлцэнэ дээ. Ямар ч байсан хуаранг орхиж, баян өвгөний шилтгээнд очжээ. Бельгийн захын нэгэн хотыг (Флоренц) доргиосон хурим хийж амьдрал тун удалгүй төвхнөв. Өвгөний хөвгүүдийн ууган нь 40 гарсан, гоонь ноомой эр, хувьдаа цонхны ваакум шилний үйлдвэртэй, ажилдаа махруу, тун дажгүй эр. Нөгөө монгол бүсгүйн толгойд юу эс орж ирэх билээ. Дүү охиноо урилгаар очуулаад нөхрийнхөө ууган хүүтэй хэдийгээр насны хувьд нэлээд зөрүүтэй ч хуримлуулж амжжээ. Ингээд бельги аав, хүү хоёртой Монгол эгч дүү хоёр гэрлэж, тэр дөрөв тэр хавьдаа атаархмаар сайхан амьдарч байгаа. Гэм нь эгч дүү хоёр хааяа хөрөнгө булаалдах. Дүү охин нь Монголд сургууль ч үгүй, ажил ч үгүй, аав ээждээ дараа болж явсан бол одоо бельгийн хувийн үйлдвэрийн эзний гэргий, хөөрхөн эрлийз хүүхэдтэй, хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа, хувьдаа под хийсэн энэ охинтой манай гэр бүлийнхэн 2000 онд танилцаж, гэрт нь зочлуулж явлаа.
Энэ хоёр жишээ монгол бүсгүйчүүдэд элдвийг бодогдуулж магад.  
Эсрэгээр аз сорьсон тэр хайр нь гашуун сургамж үлдээхээр ч түүх   зөндөө бий. Лав надтай хоёр нь таарч байлаа. Ч овогтой О гэх нэгэн зовсон бүсгүй Энэтхэгт 10 гаруй жил “траншейны” амьдралаар амьдарчээ. 1990-ээд эхээр долоохон хоногийн визтэй Нью Делид очсоноо гудамжинд нэгэн гуйлгачин эртэй танилцаж дурлалцсан гэж байгаа. Үс сахалдаа баригдсан, харсаар байтал илт ах цаад нөхөр нь ашиглаад хаях гэсэн бололтой, бүр найз залуудаа хүртэл зааж өгөөд гар дамжуулжээ. Эцэг нь МАХН-ын Төв хороонд ажилладаг хүний тов хийсэн боловсролтой охин байдаг, гэтэл нөгөө гуйлгачиндаа унаж үхээд зүүгдсээр жирэмсэлж хүү төрүүлжээ. Гуйлгачингуудыг борооноос халхалдаг хинду шашны нэгэн сүмд хэдэн чавганц нар эх барьж авлаа. Тэнүүлч амьдралдаа гайгүй дасч, хоёр дахь хүүхдээ ядуусын эмнэлэгт төрүүлвээ. Ингээд хүү охин хоёртой ам бүл дөрөв болжээ.
Эндээ МУИС-ийн математикийн ангийг гайгүй дүүргэсэн, бас англи хэлтэйн  хувьд баячуудын ар гэрээр гэрийн багш хийж хэдэн мөнгө олдог, өрхийн төсөв нь ердөө тэр. Амьдрал арай дээрдэж, хөлсний хоёр өрөө байр олж суув. Гэхдээ л 1990 онд ямар хувцастай очсон, 2000 онд яг тэр чигээрээ, ар гэрээс нь замын зардал явуулбал аваад арилж өгнө. Элчингийнхэн буцаах гээд бүх аргаа барсан, Улаанбаатар дахь ах дүүс нь цөхрөнгөө барсан ийм дүр зурагтай 1999 оныг үдэв. “Аз болж” цаад гуйлгачин нөхөр нь хөдөө ажил хайж яваад галт тэрэгний осолд орж сураггүй алга болов. Бөөн уйлаан майлаан, гашуудал, энэ боломжийг ашиглан манай ЭСЯ иргэнээ нутагт нь буцаахаар ятгаж дөнгөв. Эцэг эхээс өгүүлсэн мөнгөөр нь гурван тийз авч, манай ЭСЯ-ны консул онгоцны аман дээр үдэж, Бангкокт мөн л манай консул тосч, дараагийн онгоцонд оруулан, Бээжинд дүү нар нь тосч Улаанбаатарт эсэн мэнд ирсэн гэхчлэн, улс дамжсан гэмт хэрэгтэн зөөж яваа аятай. Ингэж цагдахгүй бол тэрээр наашаа зүглэхгүй байсан. Тамын амьтан тамдаа жаргалтай гэдэг шиг, харьд зовж яваа монгол бүсгүйн тухай роман өөрийнхөө амьдралаар жишээлэн бичиж байгаа, дуусах болоогүй, би зохиолч болно гэх маягтай тайлбар өмнөөс ярихыг нь яана. Олон жил хагацал амссан эцэг эх хоёртоо бараагаа нэг харуулж, эрлийз зээ нарыг нь золгуулж орхиод мөдхөн ганцаараа Дели хот руу буцаж очоод сураггүй болсон энэ эмэгтэйг ямар адал явдлын баатар гэж тодорхойлохоо мэдэхгүй байна.
Энэчилэн Баруун Берлинд сонин борлуулж явахдаа бенгаль гуанзны тогооч   залуутай гэрлэж, хоёр ихэр хүү төрүүлэн, Бангладешт очиж зовлонгоо эдэлсэн бас нэгэн монгол бүсгүй Нью Дели дэх манай ЭСЯ-нд ирж байв. Цаад бенгаль хадмууд нь ядуу, ам бүл дэндүү олуулаа, бүр тэсэхээ байгаад бараг л явган нүцгэн Делид ирсэн тэр дөрөв, хэрэв Герман руу буцаагүйсэн бол ямар гашуун хувь тавилантай учрах байсныг ёстой чөтгөр л мэддэг байх даа. Монгол-Бенгалийн эрлийз хоёр бүлтгэр хүү нь аз түшиж, Германы харьяат байснаар харь нутгийн, тэс хөндлөнгийн эцэг эх хоёр нь Германд толгой хоргодох эрхтэй болсон хэрэг.
Хойно   оюутан байхдаа араб залууд сэтгэлтэй болж, монгол-арабын эрлийз охин төрүүлсэн нэгэн гэр бүл Каирын мухар гудманд хүндхэн аж төрж байна. Лалын хатуу жаягаар хар гивлүүр, хар нөмрөгтэй, ажил хийх эрхгүй, гэрийн боол мэт эрх чөлөөгүй тэр бүсгүй “Зөвхөн охиноо бодоод” хэмээх тэвчээрийн үгээр хорвоогийн хар өдрүүдийг өнгөрөөж сууна...
Энэчлэн Латин Америк, Зүүн өмнөд Азиар мэр сэр буй монгол бүсгүйчүүд   бүгд дор бүрнээ хувь заяаныхаа боол нь юм. Би энд Орос, Украин, Европ, АНУ, Япон, Австралид яваа азтай бүсгүйчүүлийг хавтгайд нь яриагүй байна шүү.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2465728/651/trackback

profile

sarmisxan

2009.11.27 23:30:33
*.158.67.145

elgemsuu  ania..........ta  so-d  yaj amidarch  bgaa  tuhaigaa  bicheech.....taniih  bol  buur  sonin  bna.

 

mgldevochka

2009.11.28 22:37:05
*.203.201.3

madahbadrah

2009.11.29 11:56:11
*.129.16.243

chi yagaad so g uzen yaddag hirnrr end bgaad bdag uym be  sonin shuu

 

profile

to.so.ko

2009.11.29 23:31:52
*.109.58.133

galzuu avgai eniigee oruulsan heveer l uu hmmm...  (aztai yavaa busguichuudiig heleegui) shuu ch geh shig hahaha nogoo mongol zaluutaigaa suusan ni jargadag gadaadtai suusan ni jargal uzdeggui gesen t1 uriagaa hna geechiheev
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청