Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
.Цэрэндулам гэж охиныг СБД-ийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хадан суурь” нэртэи христиин сүмиин номлогч Үүрийнтуяа гэх солонгос эмэгтэй эмчлүүлэх нэрээр дагуулан явж “шоу” хийсэн тухай манай сонин бичиж байсан. Гуравдугаар эмнэлэгт таван удаа тархины мэс засал хийлгэсэн боловч хорт хавдартай болох нь тогтоогдон хэвтэрт орсон Б.Цэрэндулам охинд дээрх сүмийнхэн туслахаар болж хандив цуглуулсан байдаг. Хандивын ихэнх хэсэг буюу 15 сая воныг Солонгосын Инчон хотын нэгэн сүмд бүртгэлтэй сүсэгтнүүд хандивласан      болохыг Үүрийнтуяа охины ар гэрийнхэнд хэлжээ. Ийнхүү 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр С.Баярхүү тэргэнцэртэй охиноо түрэн Солонгосыг зорьж, тэнд нэгэн том эмнэлэгт ганц хоног хэвтэн, шинжилгээ хийлгэсэн чинь цоо эрүүл гэсэн эмчийн тушаалаар хөл дээрээ босч, 10 гаруй сүм дамжин бурхны ивээл ямар хүчтэйг олон хүнд “итгүүлсэн” гээд болсон явдлыг өмнө нь дэлгэрэнгүй бичих байсан билээ. Арван долоохон настай хөөрхий охин өдгөө бусад эрхтэндээ үсэрхийлсэн хорт хавдартай шаналан хэвтэж байна. Ээж нь охиноо эдгээчих санаатай бүхий л боломжоо шавхаад үр дүнд хүрсэнгүй.
Солонгос явах ажлын далимаар охиныг эмчилсэн гэх эмнэлэг, сүмийн талаар асууж лавлав. Инчоны нисэх онгоцны буудлаас холгүй уг сум, түүнээс холгүй эмнэлэг нь байдаг аж. Сүмийнхэн охины тухай сонсмогц санаа тавихаа хэлж, Монгол руу ярих оролдлого хийсэн боловч Үүрийнтуяа гэх солонгос эмэгтэй утсаа салгасан байна гэсэн хариу өгөөд байна. Гэхдээ бид холбогдож яринаа гэв. Харин эмнэлгийн хүлээн авах бүртгэлд Б.Цэрэндулам гэж монгол охин хэвтэж эмчлүүлсэн тухай бүртгэл байсангүй. 2009 оны дөрөвдүгээр сарын дөрөвний даваа гаригт охиныг үзсэн эмч хэн болохыг ч тодруулж чадсангүй гэдгээ нэмж хэлсэн юм. Хугацаа богино байсан учир илүү ихийг тодруулж амжсангүй. Гэхдээ эрх нь зөрчигдсөн гадаадын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллагад бүртгүүлж үлдээлээ. Ирсэн даруйдаа охины гэрт очиж ээж С.Баярхүүтэй нь уулзав.

-Бид сая Солонгос яваад ирлээ?

-Бид хэд ч бүр балраад сууж байна. Ээж маань цус харваад эмнэлэгт ухаангүй байна. Сахиж хоноод дөнгөж сая л орж ирлээ (уйлав).

-Тэгээд бие нь яаж байна ?

- Найдвар муу л гэжэмч нар хэлсэн. Хэд хоногийн өмнө телевизээр охины маань тухай йэвтрүүлэг гарсан юм байна. Манай хүүхдүүд интернэтээс олж үзсэн байна лээ. Сүмээс гэр нэвтрүүлгийн тухай цаасан дээр буулгасан хувь авчирч өгсөн л дөө. Нөгөө Үүрийнтуяа баахан худлаа юм ярьсан байх юм. Тэрнээс болоод охин маань ч хямарсан. Одоо ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Ингээд хэвтэж байгаад үхье гэх болсон. Ээж маань түүнээс болсон байх, гэнэтхэн ухаан алдаад уначихсан. Цус харвалт гэж эмч хэлсэн.

-Цэрэндуламын эмчлүүлсэн гэх эмнэлэгт албан ёсоор хэвтсэн бүртгэл олдсонгүй. Та нарт ямар нэг бичиг баримт өгсөн үү?

-Юу ч өгөөгүй. Эмнэлэг дээр очиход хүлээн авах бололтой олон эмч ирсэн хүмүүсийг бүртгэж авч, үзэж байгаа харагдсан. Бид хоёрыг тийш оруулаагүй. Дээш шатаар гаргаад хонгилоор явуулж, нэг өрөөнд хэвтүүлсэн шүү дээ.

-Тэр өвчтөн хэвтүүлдэг өрөө мөн байсан уу?

-Ёстой мэдэхгүй. Эмнэлэг дээр сүмийн нэг залуу угтаж авсан. Үүрийнтуяатай солонгосоор яриад, бас ийш тийш утасдаад байсан. Юу хэлснээ орчуулж өгөөгүй.
Тэгж байснаа Солонгосын алдартай эмч багш хүн ирж үзнэ. Тэр болтол эндээ хэвтэж бай л гэсэн.

-Эмч үзээгүй хоносон уу?

-Тэгсэн. Маргааш өглөө нь нөгөө эмч нь ирж үзсэн. Тэгээд буцаад цахилгаан шатаар доош буулгаж аппаратны шинжилгээнд оруулсан. Удалгүй нэг жижигхэн цаас барьж орж ирээд Үүрийнтуяатай баахан юм яриад л байсан. Асуухаар дараа нэг мөсөн орчуулж өгнө гээд байсан.

-Нөгөө дахин дахин дуу алдаад байсан гэдэг яриа юу?

-Тийм. Тэгээд л сүүлд нь охин чинь эрүүл гэж байна. Одоо бос, яв гээд. Охин маань босож явсан нь тэр шүү дээ. Хичнээн их баярласан гээч. Уйлаад л…

-Үүрийнтуяа дахиж ирсэнүү?

-Нэг ирсэн. Бодвол сонинд гарсныг уншсан уу, эсвэл цаанаас нь ярьсан ч байж магадгүй, “Сонгдо” эмнэлэгт шинжилгээ хийлгэнэ гэсэн. Бидч эмчлэхгүйгээс хойш дахин дахин шинжлүүлээд яахав гээд татгалзсан. Олон юм яриад л байсан. Дахиж ирээгүй.

-Сүмийнхэн нь чимээгүй байна уу?

- Арай ч таг биш ээ. Хүн ирсээн. Бас христийн сүмүүдийг хариуцсан ажилтан Дүгэрээ гэж хүн хоёр гурвуул ирж уулзсан. Христийн нэр хүндииг унагаах гэлээ гэх. маягийн зүйл хэлээд байна лээ.

-Та нар цаашдаа яах бодолтой байна?

-Одоогоор яахаа ч мэдэхгүй л байна. Ээждээ л гол анхаарлаа хандуулж байна даа. Христийн сүмийнхэн бидэнд муу санаж ийм үйлдэл хийгээгүй нь мэдээж л дээ. Дундаас нь арга зальтай хүмүүс өөр ашиг хонжоо хайсан юм биш байгаа ч гэж хүртэл бодох юм (Уйлав).

Ийнхүү бидний яриа өндөрлөв. Буцах замдаа ” Хадан суурь” гэх сүмээр оров. Агуулах гэмээр хоёр давхар байшин байна. Хашаандаа төмөр гинжтэй том шар нохой уячихаж. Сахиул гэх залуугаас өөр хүн байсангүй. Ханиаднаас болоод цуглаан түр завсарласан гэнэ. Хүүхдүүд, хөгшид, залуус гээд тус тусдаа цуглаж мөргөл үйлддэг өрөөнүүдтэй юм. Зуны цагт баахан солонгос хүмүүс ирдэг. Бусад цагт манайхан цугладаг юм байх. Дэмий сэлгүүцэж, архи тамхи эргүүлж байснаас дээр л юм даа. Христийн сүмүүдийг хариуцсан гэх хүн рүү утасдлаа. Дүгэрээ гэнэ. “Евангелийн эвсэл’ гэж Төрийн бус байгууллага юм байна.

-Сайн байна уу. Би Цэрэндулам гэж охины талаар тодруулах гэсэн юм?

-Бид саяхан очиж уулзсаан. Танай сонинд гарсан болон телевизийн нэвтрүүлгээс мэдэж очсон юм л даа. Хүнд л айл байна ээ. Бид лавлаж тодруулахаар ажиллаж байгаа.

-Солонгосын тэр байгууллагатай нь холбогдох сүлжээ байдаг болов уу?

-Байгаа байгаа. Уг нь жинхэнэ христүүд хүн хуурч мэхлэх үйлдэл хийдэггүй. Гэхдээ олон хүний дунд янз бүрийн санаатай хүн ч байж болзошгүй. Бид тодруулнаа. Шаардлагатай гэвэл бид уулзаж ярилцаж болно шүү гэв.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2462850/2c8/trackback

mgldevochka

2009.11.27 21:05:33
*.203.201.3

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청